Banner
Хөтөч
· HOME
· ARTIKEL/НИЙТЛЭЛ
· VIDEO NEWS
· FORUM/ХЭЛЦЭЭ/ЗАР
· DEUTSCH LERNEN
· Fotogalerie/Зургийн цомог
· Weblinks/Холбоосууд
· Kontakt/Холбоо барих
· FAQ/ДТА
· Suche/Хайлт
Newsletter anmelden
E-Mail*
Nachname
Online Хэрэглэгч
· Online Зочин: 1

· Online Гишүүд: 0

· Бүртгэлтэй Гишүүд: 624
· Шинэ Гишүүн: ganaa1108
Partnerseiten

« Тусгаар Тогтнолын Төлөө » жүжгийн найруулагчтай хийсэн ярилцлага
Монголын тулгар төрийн 2220 жил, Их Монгол улс байгуулагдсаны 805 жил, Тусгаар тогтнолын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үеэр Монголын Олон Нийтийн Телевизээр “Тусгаар Тогтнолын Төлөө” нэртэй жүжиг гарсан билээ. Жүжиг Монголчуудын Тусгаар Тогтнолоо олсон түүхэн эгзэгтэй үеийн тухай баримтат зохиол дээр үндэслэсэн бөгөөд Монголд ч, гадаадад суугаа монголчуудад ч гүн сэтгэгдэл үлдээж, Монголын Тусгаар Тогтнолын Төлөө амь амьдралаа золин явсан тэдгээр хүмүүсээр бахархах сэтгэлийг өөрийн эрхгүй төрүүлж билээ. Ингээд энэ жүжгийн уран бүтээлчидтэй ярилцсан ярилцлагынхаа эхний хэсгийг толилуулж байнa

Энэ жүжгийг найруулагчаар, найруулагч Баянбилэгийн Туяа ажилласан бөгөөд тэрээр 1995 онд Соёл Урлагийн Их Сургууль, 2002 онд Радио Телевизийн Дээд Сургууль-д найруулагч мэргэжил эзэмшижээ. Одоо Монголын Олон Нийтийн Телевизийн Уран Бүтээлийн 3-р нэгдэлд найруулагчаар ажиллаж байна.
- Тусгаар Тогтнолын Төлөө! энэ үг Монгол хэмээх айлын үе үеийн эрэмгий дайчин, эх нутаг, элгэн саднаа гэсэн охид хөвгүүдийн зүрх сэтгэлд тээгдэж өнөөг хүрч дээ... Өнөөгийн Монгол “эх орон” гэж цээжээ дэлдэх хүмүүсээр дүүрэн болж. Чиний хувьд Эх Орон гэж ер нь юув дээ?
- Эх орноосоо хол байх үедээ, багадаа эрэг дээр нь тоглож өссөн Туул голын чулууг дандаа зүүдэлдэг байсан. Минийхээр эх орон гэж эгэл энгийн юм шиг хэрнээ сэтгэлд үргэлжид хоногших төрж өссөн эх нутаг.
- “Тусгаар Тогтнолын Төлөө!” жүжгийг бүтээхээр зориг шулуудсан тухайгаа ярьж өгвөл сонин байна...Ер нь хувь уран бүтээлчийн хувьд юу нь өөрийг чинь энэ жүжгийг бүтээх хүсэл эрмэлзлэл төрүүлэв?
- Би их сониуч хүн л дээ. Ер нь байнга л эрэлхийлнэ. Хэнээс ч хамаагүй мэдэхгүй, чадахгүй юмаа асууж, ажиглаж эрэл хийх дуртай. Ямар нэгэн уран бүтээлийн санаагаа эрж хайхдаа хэний ч хөндөж байгаагүй сэдвийг олохыг чухалчилдаг.
Манай телевизийн салбарт МУСГЗ Б.Жаргал найруулагчийн түүхэн цаг үеийн сэдвээр хийсэн хэдэн сайхан жүжиг бий. Уран бүтээлчид маань зардал мөнгөөс нь айж энэ жанрыг хөндөж чадахгүй байсаар 20 иод жил болж. Гэтэл нэг өдөр Түмээ эгч (Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Ц.Түмэнбаяр) миний ажлын өрөөд орж ирээд:
“- За чи энэ жил юу хийх төлөвлөгөөтэй байна даа? Надад түүхийн сэдвээр судалсан цуглуулсан зүйл зөндөө бий шүү! гэчихээд гараад явсан. Ер нь тэгээд Монгол улсын жинхэнэ түүхтэй холбоотой түүний баримтат зохиол олны хүртээл болж чадаагүй яваа нь надад “сайхан олз” болсон л доо.
- Энэ дэлгэцийн бүтээл Монгол Улсын маш эгзэгтэй түүхэн үеийн тухай жүжиг. Гэтэл өнөөдөр Монгол Улс бас л маш эгзэгтэй цаг үеийн босгонд тулж ирээд байна. Миний хүртэж ойлгосноор энэ жүжиг ер нь маш ноцтой сэрэмжлүүлэг юм шиг санагдсан шүү...-
“Бид болохоо байлаа. Тэр ч болохгүй, энэ ч бүтэхгүй, чадахгүй” гэж байхын оронд хийж бүтээж байгаа хүмүүсээ дэмжих сэтгэл даан ч энэ монголд алга. Би нэвтрүүлэг бэлтгэх явцдаа олон хүнтэй уулдаг. Тэдний зарим нь залхуурч, зарим нь улс төржиж, зарим нь дор бүрнээ өөрийн юмаа хийж л байна . Энэ жүжиг маань тэр улс төрч, шоучин, “аймхай туулай” нарт зориулагдсан гэж болно. “Өвөг дээдсээ хүндэлдэггүй, тэднийхээ тэмцэл ялалтыг мартддаг ард түмэнд алдаа эндэгдэл давтагдсаар байх болно” гэдгийг хэлэх гэж хичээлээ.

- Жүжигт олон сайхан мастерууд тоглосон байсан, жишээ нь Ардын жүжигчин Цэрэндагва гэх мэт... тэдгээр мастеруудтай ажиллахад хэцүү байвуу?
Бэрхшээлгүй бүтэх уран бүтээл гэж байдаггүй. Ялангуяа Телевиз - дэлгэцийн бүтээл. Жүжиг бүтээх явцад тохиолдсон сайхан болон саар тохиолдлоосоо яриач? Бас жүжигт оролцсон уран бүтээлчидийнхээ тухай...
- МУАЖ Цэрэндагва ax бол Монголын дэлгэц киноны урлагийн супер однуудын нэг. Бид хамтарч уран бүтээл хийдэг байсан болохоор жүжигтээ тоглуулахаар урихад ямар ч асуудал гараагүй.. бас xэний ч хөндөөгүй сонирхолтой сэдвийг дэлгэсэн учраас хүмүүст их хүрсэн байх гэж боддог. Цаг тулгуу, бэлтгэл хийх нөхцөл хомс байлаа. Гэхдээ богино хугацаанд зориг гарган хийсэндээ энэ жүжгийг бүтээгчид бид сэтгэл хангалуун байгаa. Шөнийн 02 цагаас өглөөний 7 цаг хүртэл зогсолтгүй ажилллах бол юу ч биш. Жүжигчид маань өдөр нь өөр бүтээлд тоглочихоод шөнө нь манай зураг авалтанд оролцож байсан гэсэн үг. Зарим нь ядарсандаа зураг авалт завсарлах, гэрэл тавих гэх мэтийн хооронд түр дугхийнэ. Миний хувьд унтах, хоол идэх гэх мэтийг бараг мартсан гэж болно. Гэхдээ жүжгээ хийж байх тэр өдөрүүд миний хувьд хамгийн сайхан өдөрүүд байсан.
- Жүжиг өнгөрсөн наадмын үеэр гарсан, би гурван ангийг гурвууланг нь алдалгүй үзсэн л дээ. Түүхийн баримтан дээр тулгуурласан бүтээл боловч найруулагчийн уран сайхны шийдэл болох тэрхүү гурван улсын гэрээний үйл явцын хэцүү, ээдрээтэй уур амьсгал, нөхцөл байдлыг үзсэн хүн бүр л амьсгал даран харцгаасан байх. Жүжгийн дараа үзэгчид ер нь юу гэж байх юм, олон үзэгчид, судлаачид өөрт чинь жүжгээс төрсөн сэтгэгдлээ хэлсэн байх...
- Янз бүр байсан. Заримаас нь хатуу үг сонссон ч гомдоогүй ээ. Харин ч би юун дээрээ алдаж онож байснаа мэдсэн. Хүмүүс “Tанай үндэсний тв гээр ийм утга агуулгатай бүтээл гарч болдог болсон уу. Овоош дээ” гэж байсан. Бас ажилаар Солонгос улсад хэд хоног байх хугацаанд тэнд ажиллаж амьдардаг хэдэн монгол залуус, танай тв гээр гарсан жүжиг гээд л “Тусгаар Тогнолын төлөө” жүжгийн маань тухай ам булаалдан ярихад надад их сайхан л байлаа.
- Ер нь гэрээ хэлэлцээ хийнэ гэдэг бол шатар нүүхтэй төстэй, түүнээс ч хэцүү хатуу, хариуцлагатай ажил юм даа... чоно санаатай байж л үндэсний эрх ашиг, улс гүрнийхээ тусгаар тогтнолыг авч гарна тиймүү? Жужиг төгсөхдөө чоно ульж төгсдөг, тэрхэн агшинд монгол хүн бүрийн сэтгэл сэрдхийж цөс, цус нь огшисон байх гэж боддог юм...
- Манай жүжгийн зөвлөх найруулагч Мөнхдорж гуай зохиол уншиж дуусаад Түмээ эгч бид 2 луу харж сууснаа “та хоёр чинь эрчүүдээс илүү сэтгэдэг хүмүүс юмаа” гэхэд урам орсон шүү. Хоёр том их гүрэн Луу, Баавгай хоёрын дундах цөөхөн хэдэн Монголчуудын маань өвөг дээдсийн ухаан сүйхээ ямар мундаг байж вэ гэх бахархал намайг энэ жүжгийг хийж байхад омогшуулж байсандаа, ганц би ч биш жүжигт оролцсон бүх уран бүтээлчид тийм сэтгэгдэлтэй байгаа нь харагдаж, мэдрэгдэж байсан.
- Одоо ямар бүтээл дээр ажиллаж байна? Монгол хэлээ хамгаалах хадгалах тухай ажилд идэвхийлэн оролцож байгаа гэж дуулсан юм байна. Энэ тухайгаа жаахан дэлгэрүүлж ярихгүй юу? Миний бодлоор Монгол маань Америкийн Нэгдсэн Улсын аль нэг засаг захиргааны нэгж шиг л болчихсон юм шиг санагдсан. Бүх юм англи хэл - бичиг үсгээр. Уг нь бол Монгол газар нутаг дээр нэг л хэлээр ярьж бичиж байвал зүгээрсэн. Бид чинь өөрийн бичиг үсэг, соёл - үнэт зүйлтэй тусгаар улс биздээ? Англи хэлээ сурах нь сурна л биз, гэхдээ Монгол газар нутаг дээр Монгол бичиг соёл л ноёлож байх ёстой гэж би боддог.
- Миний ойлгосноор хэрэв бид монгол бичигтэйгээ байвал 7 сая шахам үгийн сантай байх нь харин крилл бичигтэй болсноор даруй 2 дахин бага, өдөр тутмын хэрэглээндээ 100 хан үгээр ярилцаж байна гэж хэлний эрдэмтэд үздэг юм билээ. Энэ бол аймшиг. Бас нэг аймшиг нь хар нялхаас нь гадаад хэл сургах явдал. Хүүхдийг сүүн шүдтэй үед нь гадаад хэл сургавал эхлээд тагнай дараа нь нүүрний хэлбэр өөрчлөгддөг гэж эрдэмтэн Д.Наранчимэг судалсан нь бий. Мөн сэтгэлгээ нь хувирдаг гэдэг. Хэрэв монгол сэтгэлгээгүй болчихвол энэ улс орон, Монгол үндэстэн яах болж байн аа?!. бас cаяхнаас бас нэг бүтээлрүү шамдан орсон. Хийсэн бүтээснээрээ монгол улсад их зүйл үлдээсэн хэдий ч хэн ч дурсаж байгаагүй ардын дайсан гэгдэгч хэд хэдэн түүхэн хүний тухай судалгаа хийж байна. Мөн зугаа цэнгэл эрэлхийлэгч үндэстэн хэрхэн устсан тухай үлгэр хийх төлөвлөгөөтэй байна. Хийх юм их байнаa.
- Цаг зав гаргаж ярилцсанд баярaллаа.
Цахим шуудангаар ярилцсан З. Эрдэнэбат
Cэтгэгдэл
Cэтгэгдэл оруулаагүй байна.
Cэтгэгдэл оруулах
Та сэтгэгдэл үлдээхийн тулд сайтд нэвтэрсэн байх шаардлагатай.

Нийтлэлийн буланд

  • APS: Санамж бичи...

    Donnerstag 5. Mai 2011

    1. Энэхүү журмыг Германы их сургууль буюу мэргэжлийн дээд сургуулийн элсэлтийн уралдаант шалгалтанд өрсөлдөх хүсэлтэй, Монгол улсад оршин сууж буй монгол иргэдийн хувьд мөрдөнө.

  • Монгол хэл мин...

    Mittwoch 20. August 2014

    Хүний хэл бол хүн багаж хэрэгсэл үйлдвэрлэх авъяастайн зэрэгцээ хүн, адгуус хоёрын хамгийн гол ялгааны нэг мөн. Хүн, адгуус хоёрын бас нэг гоц ялгагдах шинж тэмдэг нь хүн хийсвэрлэн сэтгэх чадвартайд оршино. Хүн хийсвэрлэн сэтгэсэн зүйлээ өөрийн хэл яриагаар илэрхийлдгийг хүн бүхэн мэднэ. Хүн чухам хэдийд ярьж, ойлголцож сурсан нь өнөөг хүртэл тодорхой биш боловч наанадаж 40000 жилийн тэртээгээс хүн ярьж ойлголцох чадвартай болсон байх гэж шинжлэх ухаан үздэг юм билээ. Эдүгээ дэлхий дээр хүмүүн төрөлхтөний ярьдаг, эсвэл бичгээр уламжилж үлдсэн хэлний тоог 2500-гаас 5000 гаруй байгаа гэж үздэг юм байна.

  • Монгол хүн мон...

    Samstag 2. Oktober 2010

    Германд хоёр нарны хооронд сурах, ажиллахыт хослуулан завгүй явсаар нүд ирмэх зуур он жилүүд урсан нэг л мэдэхэд буцах болсон байдаг. Хараар амьдрах нь мөнгөө хураагаад, сураад чадсан нь дипломоо өвөртлөөд, чадаагүй нэг нь гундуухан ч энэ хатуу нийгмийн тогоонд чанагдсаны хэрэг юу билээ, очоод алзахгүй дээ гэсэн үрам зориг тээсээр бүгдээрээ л нутаг буццагаадаг билээ.Буцаад ирэхэд тосоод авах эх нутгийнхаа талаар төрсөн анхны үзэл бодлоо хуваалцвал дээр юм уу гэж бодлоо.

  • МОНГОЛ УЛСЫН YН...

    Montag 2. Mai 2011

    Монголын ард тvмэн бид: -улсынхаа тусгаар тогтнол, бvрэн эрхт байдлыг бататган бэхжvvлж, -хvний эрх, эрх чєлєє, шударга ёс,vндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, -тєрт ёс, тvvх, соёлынхоо уламжлалыг нандигнан євлєж, -хvн тєрєлхтний соёл иргэншлийн ололтыг хvндэтгэн vзэж, -эх орондоо хvмvvнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хєгжvvлэхийг эрхэм зорилго болгоно. Yvний учир Монгол Улсын Yндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна.

  • Paypal гэж юу вэ?

    Donnerstag 5. Mai 2011

    Paypal (www.paypal.com) нь интэрнэтээр тєлбєр дамжуулахад зориулагдсан vйлчилгээ явуулдаг Америкийн компани бєгєєд тєв нь Калифорниа, Небраска мужуудад байрладаг. Та Paypal-д vнэгvйгээр єєрийн хэрэглэгчийн эрхийг нээлгэж тvvнийгээ ашиглан интэрнэтээр бараа vйлчилгээ худалдан авахдаа тєлбєрєє аюулгvйгээр хийх боломжтой юм. Мєн та хvсвэл интернэтээр бусдад єєрийн бараа vйлчилгээгээ зарж борлуулсан тєлбєрєє Paypal ашиглан хялбарханаар хvлээн авч байж болно.

  • Би босоо монго...

    Freitag 24. Juni 2011

    Найруулагч Д.Бямбасүрэн "Чингисийн хоёр загал" баримтат киногоо 2008 онд хийсэн. Киноны гол баатар нь Цахар-Тугчийн Урнаа хэмээх энэ бүсгүй. Урнаа Өвөр Монголын Ордос нутагт малчны гэр бүлд төржээ. Ордосынхны ярьдгаар нагай ээж нь хорвоогийн мөнх бусыг үзүүлэхээсээ өмнө соёлын хувьсгалын үед эвдэрсэн морин хуурыг ач охиндоо өгч, "Чингисийн хоёр загал" дууны хэдэн үг бичээстэй морин хуурыг Урнаа засуулан авч дууг сурахаар замд гарч байгаа тухай энэ кинонд өгүүлдэг. Урнаа Германд амьдардаг. Берлин хотноо жил бүр зохиогддог Дэлхийн соёлын багт наадам дээр түүнтэй санамсаргүй тааралдаж уулзахаар болсон юм.

  • МОНГОЛ УЛСЫН YН...

    Montag 2. Mai 2011

    Монголын ард тvмэн бид: -улсынхаа тусгаар тогтнол, бvрэн эрхт байдлыг бататган бэхжvvлж, -хvний эрх, эрх чєлєє, шударга ёс,vндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, -тєрт ёс, тvvх, соёлынхоо уламжлалыг нандигнан євлєж, -хvн тєрєлхтний соёл иргэншлийн ололтыг хvндэтгэн vзэж, -эх орондоо хvмvvнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хєгжvvлэхийг эрхэм зорилго болгоно. Yvний учир Монгол Улсын Yндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна.

  • WikiPedia:Монголын ...

    Donnerstag 5. Mai 2011

    WikiPedia-д Монголын түүхийг ингэж өгүүлжээ... Эртний түүх: Өнөөгийн Монгол улсын нутагт одоогоос 850000 жилийн өмнө хүн амьдарч байсан гэсэн баталгаа байдаг. Тийм боловч МЭӨ 3-р зуунаас төмөр зэвсэг энэ нутагт орж ирсэн үеэс л улс төрийн хувьд чухал болжээ. Ерөнхийдөө энэ үе хүртэлх Монголын түүх нь Сибирь, умард Орос, Хятад, Араб Перс, Төв Азийн хооронд орших тал газрын түүхтэй ижилхэн байжээ. Энэ тал газрыг, хааяа нэгддэг боловч амархан задарч үгүй болдог холбоонуудыг үүсгэдэг тархай бутархай нүүдэлчин аймгууд эзлэж байв. Эдгээр нүүдэлчид нь мал аж ахуй эрхэлж, газар тариалангийн улсууд ба хажуудах аймгуудтай худалдаа хийж, тэдгээрийг довтолж амьдарч байжээ.

  • Герман хэлний V...

    Sonntag 5. Dezember 2010

    Герман хэлний VIDEO хичээл 1-3

    1 Lektion Alphabet
    2 Lektion Zahlen
    3 Lektion Kennenlernen

  • Чингис хааны а...

    Donnerstag 5. Mai 2011

    Олон омог аймгийн хүмүүс чухам юу бодож хүсч байгааг олж мэдэхийг хичээгтүн. Юу хүсч байгааг нь мэдэхгүйгээр тэднийг дагуулан тэргүүлнэ гэж үгүй. Өчигдөр их сууринд суумагц, Өнөөдөр улсын хэргийг орхиж

Banner

Т О В Ч МЭДЭЭЛЭЛ
Mongolchuud Germand, Mongolei, INFO PORTAL

Т О В Ч СОНОРДУУЛАХАД

М А Н А Й Х У У Д А С Д А Х Ь Ш И Н Э Ү З Э Г Д Э Л :


ШИНЭ МЭДЭЭ
Боловсрол
Lange Nacht der Museen
Үзэсгэлэнт Шве...

ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭР ЮУ БАЙНА?
aupair - aas oiutan bolj su...
Герман хэл-Test daf
Монгол руу Ача...

ХАМГИЙН ИХ УНШСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
Гоёте институт...
ХБНГерман улсы...
aupair - aas oiutan bolj su...

ШИНЭ НИЙТЛЭЛ
Монгол хэл мин...
Д.Ариунсайхан: ...
Нелсан Мандела...

СҮҮЛИЙН СЭТГЭГДЭЛ
Berlind ireh yum bolov uu?
Oor xotod toglolt xiix? Dü...
тасалбар болон...

СҮҮЛИЙН ЗУРАГ


ШИНЭ ХОЛБООС

хоосон байна, эвсэл та бүртгэлгүй тул харж чадахгүй байна

ШИНЭ DOWNLOAD
die Wegbeschreibung von Ber...
Хоолны жор
Mонголын нууц т...

ЗУРГИЙН ЦОМГООС
Хуудасны дуудалт: 0.19 Sek - 34 DB-Хайлт 5,007,757 хандалт