A A A

Монгол орны хөгжилд” 14-р чуулга уулзалт  2018 оны 4 дүгээр сарын 27 ны өдөр байгаль, техникийн шинжлэх ухааны агуу нээлт хийсэн суутнуудыг төрүүлсэн өлгий Герман улсын нийслэл Берлин хотод “Боловсрол – Мэдлэг солилцоо” (Education- Knowledge transfer, Bildung – Wissenstransfer) сэдвийн хүрээнд зохион байгуулагдана.

Германы боловсролын эцэг, эрдэмтэн Вильгельм вон Гумболдт боловсролын хамгийн дээд зорилго бол амьдралаа залгуулж, орлого олоход хэрэгтэй мэдлэг ухаан бус, харин “ёс суртахуун” ба “гоо сайхан” хэмээн хэлсэн байдаг . Нийт ард түмэнд үнэ төлбөргүй суурь боловсрол олгох зорилго бүхий үндэсний боловсролын загвар анх Германд хөгжин бий болсон төдийгүй Германы Реалшүлэ ба хожим “хосолмол тогтолцоо” гэгдэх болсон тогтолцоо ч бүтээн байгуулалтын салбар бүрийг өндөр төвшинд сурган бэлтгэсэн ажиллах хүчнээр хангах дэлхийн хамгийн шилдэг загвар нь болжээ.

Дэлхийн улс орон бүрийн боловсролын тогтолцоо нь олон зууны тэртээгээс  өөрийн гэсэн тогтолцоо, үзэл баримтлалтай үүсэж ирсэн хэдий ч цаг хугацаа, хөгжлийн явцад зохицуулагдах бодлогуудаар хөгжиж ирсэн төдийгүй нийгмийн хандлага, цахим эрин үеийг дагаад одоо ч гэсэн дэвшил, шийдэл өөрчлөлтүүдийг эрэлхийлж буй энэхүү цаг үед  Монгол орны хөгжилд 14-р чуулганы сэдвийг “Боловсрол – Мэдлэг солилцоо” хэмээн сонгож авсан болно.

XIV чуулганы зохион байгуулах баг

Чуулга уулзалтын талаархи товч мэдээлэл:Чуулга уулзалтын талаархи товч мэдээлэл: "ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ЗӨВЛӨЛ" ТББ, Оюутан залуучуудын хорооноос хилийн чанадад ажиллаж, амьдарч, сурч буй Монгол оюутнуудын мэдээлэл солилцох нэгдсэн сүлжээг бий болгох, Монгол орны хөгжилд оруулах оюутан залуусын бодит хувь нэмрийг тодорхойлох, тэдгээрт тулгарч буй асуудлыг тодорхойлох, шийдвэрлэх гарцыг эрэлхийлэх зорилгоор 2017 оны 8 сарын 21-ны өдрөөс 23-ны өдрийн хооронд Улаанбаатар хотноо “ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛ ОЮУТАН, ЗАЛУУСЫН АНХДУГААР НЭГДСЭН ЧУУЛГА УУЛЗАЛТ”-ыг зохион байгуулахаар ажиллаж байна. 

Дэлхийн улс орнуудад өндөр мэдлэг, боловсрол, технологи, ур чадвар эзэмшин олон улсын байгууллага, гадаадын пүүс компаниудад нэр төртэйгээр ажиллаж буй болон хувиараа амжилттай бизнес эрхлэгч монгол иргэдийн талаарх мэдээллийг нэгтгэх, бүртгэх, цуглуулах уг мэдээлэлд тулгуурлан “Дэлхийн Улс Орнууд дахь Монголчуудын мэргэжил чадварын Мэдээллийн Сан” боловсруулах төсөлд та өөрийн хувь нэмрээ оруулна уу.

Зорилго
Эх орноо хилийн чанадад сурталчилж, Монгол улсынхаа нэр төрийг дэлхийд өргөж яваа Дэлхийн Улс Орнууд дахь монгол иргэдийн эх орныхоо хөгжилд оруулж буй хувь нэмэр, оролцоо, байгуулсан гавьяаг үнэн бодит мэдээлэлд тулгуурлан тодруулах

 

Ач холбогдол
Монгол иргэдийн эх орныхоо хөгжилд оруулж буй хувь нэмэр, оролцоо, хийж бүтээж буй ажлыг олон нийтэд таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, улмаар төр засгийн зүгээс үнэлүүлэх, урамшуулах, тэдэнтэй хамтран ажиллах бололцоог олгох, ирээдүй хойч үедээ үлгэр дуурайл болгох, хэрэгцээт салбар, байгууллагуудтай холбох гүүр бий болгоход энэхүү төслийн зорилго оршино.