A A A

ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ 2015 ОНЫ ЗАВСРЫН ТООЛЛОГОД ГАДААДАД ОРШИН СУУЖ БУЙ ИРГЭД ОНЛАЙН БҮРТГЭЛЭЭР ХАМРАГДАНА

Монгол Улсын “Статистикийн тухай” хуулийн дагуу хvн ам, орон сууцны улсын ээлжит тооллогыг 10 жил тутам, завсрын тооллогыг 5 жил тутам зохион байгуулдаг ба үүний дагуу 2015 оны засврын тооллого орон даяар явагдаж байна. Хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллогын үндсэн зорилго нь Монгол Улсын “Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай” хуулийн дагуу ээлжит тооллогын мэдээллийг тодотгох, шинэчлэн өргөжүүлэх зорилготой хүн ам зүй, эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн дэлгэрэнгүй судалгаа явуулахад оршино.

Гадаад улсад хагас жил буюу 183 хоногоос дээш хугацаагаар оршин суугаа болон сууухаар ирсэн Монгол Улсын иргэд хуулийн дагуу завсрын тооллогод мөн хамрагдана. ХБНГУ-д суугаа иргэд интернетээр Үндэсний Статистикийн хорооны http://e-census.nso.mn/ вэбсайтаар орж, интернетээр холбогдох боломжгүй иргэд Берлин дэх Монгол Улсын ЭСЯ-нд өөрийн биеэр очиж тооллогод хамрагдаж болно. Завсрын тооллого 2015 оны 10 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 15-ны хооронд явагдана.

Хүн ам, орон сууцны завcрын интернет тооллогод хэрхэн хамрагдах талаарх видео зааврыг https://www.youtube.com/watch?v=oUjKQESt1Bg линк-ээр орж үзнэ үү.

Элчин сайдын яам