A A A

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгийн судлаачид 60,000 гаруй толгой үг, 80,000 гаруй холбоо үг бүхий  “Монгол хэлний их тайлбар толь”-ийг нэг жилийн хугацаанд бүтээн бэлэн болгоод байгаа билээ. 

Харин өнөөдөр уг толийн гap утасны хувилбарыг танилцууллаа. Энэхүү хувилбарыг “Unlimited idea” ХХК нэг сарын хугацаанд хийж гүйцэтгэжээ. 

"Монгол хэлний их тайлбар толь”-ийн rap утасны хувилбар нь Андройд болон iOS үйлдлийн системд зориулсан хоёр хувилбартай бөгөөд өнөөдөр танилцуулж байгаа нь Андройд үйлдлийн системд зориулсан хувилбар нь юм. iOS үйлдлийн системд зориулсан хувилбарын эрхийг авахаар Арр store-т хандсан бөгөөд 14 хоногийн дараа олон нийтэд хүргэх болно гэдгийг ШУА-ийн Хэл шинжлэлийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Т.Пүрэвсүрэн өгүүлсэн.

Хэрэглэгчид өнөөдрөөс эхлэн Андройд үйлдлийн систем болон таблет-д зориулсан хувилбарыг нь татан авч ашиглаж болох юм байна. Гар утасны хувилбарыг татаж авснаар энэхүү толийг хэрэглэн сонирхсон үгийнхээ тайлбар, утга зохиолын хэлний болон нутгийн аялгууны жишээ, уламжлалт Монгол бичгийн бичлэгийг үзэх, дуудлагыг нь цахим орчинд сонсох боломжтой аж. 

Дашрамд дурдахад 4.4 хувилбараас дээш үзүүлэлттэй гap утсанд Монгол бичгийг таних юм байна.

Мөн Та тольд шинэ үг, нэр томьёо нэмж, үгийн тайлбарыг дэлгэрүүлэх, зураг оруулахыг хүсвэл www.монголтоль.мон, www mongoltoli mn хаягт хандаж болно. 

 

Та бүхэнд Монгол улсын засгийн газар 2016 оны 001 дугаарын тогтоолоор баталсан Дэлхийн Монголчууд хөтөлбөрийн хувилбарыг хүргэж байна.

http://legalinfo.mn/annex/details/7039?lawid=11611

2016 оны 2 сарын 1 өдөр Засгийн газрын ээлжит хурлаар “Дэлхийн Монголчууд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэсний зөвлөлийг бүрэлдэхүүнийг өчигдөр баталсан байна. Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл орсон ба энэ хөтөлбөр гадаадад байгаа монголчуудын холбоодод хандсан тусгайлсан бодлого бөгөөд Гадаад хэргийн Сайд Л. Пүрэвсүрэнгийн mminfo- сайтад өгсөн ярилцлагадаа энэ талаар дурдсан буй. (http://www.mminfo.mn/content/84250.shtml?alias=interview)

Хөтөлбөр 2016-2020 онд хэрэгжихээр тусгасан бөгөөд Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлийн зүгээс тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх тулгуур болж өгөх, Монголчуудынхаа төлөөлөн болон ажиллах хариуцлагатай үүрэг хүлээж буй тул бид хичээн ажиллах болно.

Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл нь 2014 оны 9 сарын 18 д Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдсан „Бүтээлч хамтын ажиллагаа“ - Хилийн чанадад дахь монголчуудын ТББ- уудын анхдугаар чуулга уулзалтын дараа  „Зөвлөл“ байгуулан хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, Монгол улсын төр, засгийн байгуулагуудтай харилцах үйл ажиллагаагаа оновчтой хэлбэрт орох нь зүйтэй хэмээн санал нэгтэй нэгдэн 2014 оны 9 сарын 19-ны хилийн чанадад дахь ТББ-уудаас нийт 41 төлөөлөгчдийн бүрэлдхүүнтэйгээр үүсгэн байгуулагджээ.

Зөвлөлийн зорилго нь Хилийн чанад дахь Монгол иргэд, тэдний холбоо, байгууллагуудын үйл ажиллагааны талаарх мэдээллийг түгээн сурталчлах, гишүүн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэдгээрийг чадваржуулах, төсөл хөтөлбөрөөр дамжуулан дэмжлэг үзүүлэх зорилго чиглэлийг баримтлан ажиллахаар тодорхойлогдож буй билээ.

Сүүлийн жилүүдэд Монгол улсын Төр засгийн зүгээс хилийн чанад дахь Монголчуудын асуудалд анхаарал хандуулж, төрөл бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлж буй нь сайшаалтай ч хилийн чанад дахь Монгол иргэд та БИДНИЙ үүсгэл санаачлагын байгууллагуудын хамтын ажиллагаа, эв нэгдэл, нэгдсэн зохион байгуулалт, хамтарсан дуу хоолой ямар ч сайн санаачлагыг амжилттай хэрэгжих үндэс суурь болох юм.

Зөвлөлөөс нэн тэргүүнд гишүүн байгууллагуудын хамтын ажиллагааны үүрэг ролийг нэмэгдүүлэх, зөвлөлийг ил тод байлгах, мэргэжлийн үйл ажиллагаатай болгож ажиллуулах, удирдах зөвлөлд нь тив, улс бүрийн төлөөллөө оруулах гэх мэт ажлуудад анхаарлаа хандуулах болно. Мөн хамтран ажиллах бүхий л байгууллага, нийгэмлэгүүдийн өмнө манай үүд хаалга нээлттэй ажиллах болно гэдгээ дахин илэрхийлээд бидний үйл ажиллагааг дэмжиж, нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Та бүхний уужим саруул ухаан, бидний уугуул нутгаа гэх сэтгэлийн нэгдэл үүрд мандан бадарч байг.

Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл

Тэргүүн Б.Энхтүвшин

www.mongoliansabroad.org

ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ 2015 ОНЫ ЗАВСРЫН ТООЛЛОГОД ГАДААДАД ОРШИН СУУЖ БУЙ ИРГЭД ОНЛАЙН БҮРТГЭЛЭЭР ХАМРАГДАНА

Монгол Улсын “Статистикийн тухай” хуулийн дагуу хvн ам, орон сууцны улсын ээлжит тооллогыг 10 жил тутам, завсрын тооллогыг 5 жил тутам зохион байгуулдаг ба үүний дагуу 2015 оны засврын тооллого орон даяар явагдаж байна. Хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллогын үндсэн зорилго нь Монгол Улсын “Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай” хуулийн дагуу ээлжит тооллогын мэдээллийг тодотгох, шинэчлэн өргөжүүлэх зорилготой хүн ам зүй, эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн дэлгэрэнгүй судалгаа явуулахад оршино.

Гадаад улсад хагас жил буюу 183 хоногоос дээш хугацаагаар оршин суугаа болон сууухаар ирсэн Монгол Улсын иргэд хуулийн дагуу завсрын тооллогод мөн хамрагдана. ХБНГУ-д суугаа иргэд интернетээр Үндэсний Статистикийн хорооны http://e-census.nso.mn/ вэбсайтаар орж, интернетээр холбогдох боломжгүй иргэд Берлин дэх Монгол Улсын ЭСЯ-нд өөрийн биеэр очиж тооллогод хамрагдаж болно. Завсрын тооллого 2015 оны 10 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 15-ны хооронд явагдана.

Хүн ам, орон сууцны завcрын интернет тооллогод хэрхэн хамрагдах талаарх видео зааврыг https://www.youtube.com/watch?v=oUjKQESt1Bg линк-ээр орж үзнэ үү.

Элчин сайдын яам