Холбоо барих: info@tsog-berlin.de, +49 172 90 11 861, 2019 оны 6-р сарын 1-нээс 2-ны өдрүүдэд. Хаяг: Barnim-Gymnasium Berlin, Ahrensfelder Chaussee 41, 13057 Berlin

 “СПОРТ-НӨХӨРЛӨЛ “ УРИАН ДОР ЗОХИОГДОХ ЕВРОП ДАХЬ  МОНГОЛЧУУДЫН АХМАД САГСАН БӨМБӨГЧДИЙН 11 ДЭХ УДААГИЙН ТЭМЦЭЭНИЙ ЗААВАР 

Энд дарж PDF-ээр татаж авах

 “СПОРТ-НӨХӨРЛӨЛ “ УРИАН ДОР ЗОХИОГДОХ ЕВРОП ДАХЬ  МОНГОЛЧУУДЫН АХМАД САГСАН БӨМБӨГЧДИЙН 11 ДЭХ УДААГИЙН ТЭМЦЭЭНИЙ ЗААВАР 

НЭГ. ТЭМЦЭЭНИЙ  ЗОРИЛГО

Европын Холбооны улсуудад сурч, ажиллаж, амьдарч буй монголчуудын эв нэгдэл, нөхөрсөг зан чанарыг илтгэх, харилцаа холбоог сайжруулан бэхжүүлэх, биеийн тамир спортоор хичээллэх нь эрүүл мэнд, амьдрах, ажиллах эрч хүчийг хэрхэн нэмэгдүүлэх ач холбогдолтойг таниулах болон биеийн тамир, спортыг сурталчлах, ахмад тамирчдын спортын замналыг сурталчлан үлгэр дууриалал үзүүлэх, улс хоорондын түүх, соёл иргэншилтэй танилцуулах , Монгол улс Герман улсын хооронд дипломат харилцаа үүссэний 45 жилийн ойг сурталчлах зорилготой. 

 

ХОЁР: ТЭМЦЭЭНИЙГ  ЗОХИОН  БАЙГУУЛАХ  БАЙГУУЛЛАГА

1.    Ерөнхий зохион байгуулагч:

Тэмцээнийг Герман улс дахь биеийн тамир спортын “Цог” клуб „СПОРТ-НӨХӨРЛӨЛ„  уриан дор зохион байгуулна.

 

ГУРАВ: ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХУГАЦАА, БАЙР ТАЛБАЙ

1.    Тэмцээнийг 2019 оны 06 дугаар сарын 01-нээс 02–ны өдрүүдэд зохион явуулна.

2.    Тэмцээн Берлин хотын Barnim-Gymnasium 

Ahrensfelder Chaussee 41, 13057 Berlin спортын зааланд  болно.

 

ДӨРӨВ: ТЭМЦЭЭНИЙ ТЕХНИКИЙН ЗӨВЛӨГӨӨН, МАНДАТ ОЛГОХ

1.    Тэмцээний техникийн зөвлөгөөн 2019 оны 05 дугаар  сарын 31-нд болно.

- UPDATE / 2019.05.31  Dietzgenstraße 31, 13156 Berlin - 19.00  цагаас

2.  Нээлтийн цаг, хөтөлбөр, дараалал, бусад зохион байгуулалтын асуудлыг техникийн зөвлөгөөн дээр тодорхой танилцуулан баталгаажуулна.

3.    Техникийн зөвлөгөөн дээр багийн ахлагч, клубын төлөөлөл эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгч сугалаа сугалж хэсгийн тоглолтын  оноолт хийнэ.

4.    Тэмцээнд  оролцох  бүх  багууд  хураамж  төлж оролцоно. Үүнд:

 Багийн хураамж нь 200\хоёр зуун\ евро ба төлөх сүүлийн хугацаа техникийн зөвлөлийн хурал байна.

5.    Тэмцээнд оролцох багуудын мэдүүлэг болон тамирчдын танилцуулгыг 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Diese E-Mail-Adresse ist vor Spambots geschützt! Zur Anzeige muss JavaScript eingeschaltet sein! цахим  шуудангийн  хаягаар хүлээн авна.

6.    Тэмцээнд оролцох нийт тамирчдад зураг бүхий мандат олгох ба мандатыг хүчин төгөлдөр бичиг  баримтыг үндэслэн олгоно. Иймд багууд мэдүүлгээ тамирчдын цээж  зургийн хамт ирүүлнэ.

 

ТАВ:ТЭМЦЭЭНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ТОГЛОЛТЫН ЖУРАМ

1. Тэмцээний хэсэг тус бүрийн болон нийт тоглолтын хуваарийг заалны заагдсан цэгүүдэд байрлуулна. Техникийн зөвлөлийн хурлаар тоглолтын хуваарь болон бусад мэдээлэл байрлах цэгүүдийг багуудын ахлагч нарт танилцуулна.

2. Тэмцээний нас насны ангилалд оролцож байгаа багуудын тоог харгалзан,  хэдэн үеэр хэдэн минут болон ямар системээр тоглох хуваарийг Техникийн зөвлөгөөн дээр гаргана. 

3. Тэмцээнд оролцох 

эрэгтэй багууд:

- 38 наснаас 44 нас

- 45 наснаас 49 нас

- 50 наснаас дээш

Эмэгтэй багууд

- 35 наснаас 44 нас

- 45 наснаас дээш гэсэн насны ангиллаар тоглоно.

4. Тэмцээнд Европ дахь сагсан бөмбөгийн салбар зөвлөлөөс баталсан Журмыг дагаж мөрдөнө.

 

ЗУРГАА:ТЭМЦЭЭНИЙ ДҮН, ШАГНАЛ УРАМШУУЛАЛ

1.    Уламжлал болон зохиогдож ирсэн Европ дахь  Монголчуудын ахмад сагсан бөмбөгчдийн аварга шалгаруулах 11 дэх удаагийн EURО-2019 тэмцээнд тус бүр амжилттай оролцож тэргүүн байр эзэлсэн эрэгтэй эмэгтэй багийг  аваргын дурсгалын цом“, Алтан медаль, Өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнаж урамшуулна.

2.    EURO-2019 тэмцээнд амжилттай оролцож 2, 3–р байр эзэлсэн багуудыг тус бүр мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулна.

3.    Ур чадвараараа бусдаас шалгарсан нас насны ангилалд эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг тамирчинг тоглолтын үед хөтлөгдөх статистик мэдээ болон шүүгчдийн саналыг үндэслэн “Шилдэг тоглогч”-оор шалгаруулж “Дурсгалын цом”, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж  урамшуулна.

6.    Мөнгөн шагналын санг тэмцээний хураамжаар цугласан мөнгөөр бүрдүүлэн дараах байдлаар зарцуулах ба үлдэгдэл мөнгийг зохион байгуулалтын бусад зардалд тооцно. Үүнд:

1-р байр шагналын сангийн 35%, 2-р байр шагналын сангийн 25%,  3-р байр шагналын сангийн 15% -ийг тус тус олгоно.

 

„EURO – 2019“  Тэмцээнийг зохион байгуулах комисс

Diese E-Mail-Adresse ist vor Spambots geschützt! Zur Anzeige muss JavaScript eingeschaltet sein!

 

Copyright © www.tsog-berlin.de