Холбоо барих: basket2016@mongolchuud.de, +49 176 292 492 36, 2016 оны 10-р сарын 29-30 өдрүүдэд, Хаяг: Am Falk Platz 1, 10437 Berlin / Max-Schmeling-Halle

Европ дахь монголчуудын дундах сагсан бөмбөгийн аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээнийг 2016 оны 11 сарын 29-нөөс 30 ний өдрүүдэд ХБНГУ-дахь бүх баг холбоод хамтран НЭГ УЛС - НЭГ БАГ уриан дор ГХЯ, ЭСЯ-ний ивээл дор зохион байгуулж, олон олон онцлох үйл явдлаар дүүрэн амжилттай өндөрлөлөө. 

Юуны өмнө тэмцээнийг зохион байгуулах комисс 12 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, тэмцээний үеэр зохион байгуулалтад 70 гаруй хүн сайн дурын үндсэн дээр ажилласан ба дэлгэрэнгүй дурьдвал тэмцээн 6 стандарын талбай дээр хоёр өдрийн турш бүх тоглолтууд цэвэр цагаар, 4 үе явагдсан тул талбай болгон дээр талбайн шүүгч 5 (2 ээлж, нийт 26 шүүгч), ширээний шүүгч 6 (2 ээлжээр 3. 3 хүнь нийт 36 хүн) ажилласан бөгөөд тэмцээний туршид эмчийн өрөөнд 2 ахлах эмч, 6 туслах эмч, тамирчидын хоол болон үйлчилгээнд нийт 30 гаруй хүн ажилласан болохыг дурьдах нь зүйтэй болов уу?

Европ дахь Монголчууд Монголын сагсан бөмбөгийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээлээ.

Европ дахь монголчуудын дундах сагсан бөмбөгийн аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээнийг 2016 оны 11 сарын 29-нөөс 30 ний өдрүүдэд ХБНГУ-дахь бүх баг холбоод хамтран НЭГ УЛС - НЭГ БАГ уриан дор ГХЯ, ЭСЯ-ний ивээл дор зохион байгуулж, олон олон онцлох үйл явдлаар дүүрэн амжилттай өндөрлөлөө.

Тэмцээнд Австри, Англи, Бельги, Герман, Голланд, Ирланд, ОХУ, Польш, Украйн, Унгар, Франц, Чех, Швед, Швецари 14 орноос 37 багийн 400 гаад тамирчид оролцон хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн бөгөөд зохион байгуулагч нар, нийт хөгжөөн дэмжигчдийг хамруулаад 1000 гаруй Монголчууд ХБНГУ-ын нийслэл Берлин хотноо хуран цуглаж спортоор нөхөрлөж өнгөрүүлэв.

Европ дахь монголчуудын дундах сагсан бөмбөгийн аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээний онцлогууд:

- ХБНГУ-дахь бүх баг холбоод хамтран НЭГ УЛС - НЭГ БАГ уриан дор хамтран зохион байгуулж байна.

- Тэмцээний товыг 2016 оны 2 дугаар сарын 8 гэхэд тодорхой гаргаж, багуудад зарласанаар ажлаа эрт төлөвлөх, аялалын зардалаа хэмнэх боломж үүсгэв.

- Берлин хотын спорт Сенат-д ГХЯ, ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр хүсэлт гаргасанаар АНХ удаа чанарын шаардлага хангасан 6 талбайд тоглолтууд явагдах боломжтой болов.

- Анх удаа бүх эрэгтэй эмэгтэй бүх тоглолт 4 үеэр, мөн 24 сек-ийн тойргийн тоглолтуудад тооцож эхлэх тэмцээн болно.

Европ дахь монголчуудын дундах сагсан бөмбөгийн аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээн амжилттай эхэллээ.

Эхний өдрийн байдлаар онооны харьцааг цааш унших дээр дарж үзнэ үү.

Техникийн зөвлөгөөнд мэдүүлэг өгсөн багууд оролцож дараах байдлаар сугалаа болон маргааш явагдах тоглолтын хувиариуд 1- 6 талбайд гарсан болохыг та бүхэнд хүргэж байна

Эхний тоглолт өглөө 9 цагаас эхлэнэ.

Хаяг 

Am Falkplatz 1

10437 Berlin

2016 оны 10 дүгээр сарын 28-нд - 19.00 цагаас

Dietzgenstraße 31, 13156 Berlin 

 

https://www.google.de/maps/ - дээр харах

 

Тэмцээн эхлэхэд 3 хоног үлдлээ. Эзнээ хүлээж буй медалиуд, 11 тэмцээний цомуудыг зургаас та бүхэнд хүргэж байна.

АНХААР - 11 ДЭХ ТЭМЦЭЭНИЙ ДАРААХ БАЯР НЬ ХҮРЭЛЦЭН ИРСЭН ТАМИРЧИД ОРОЛЦОГЧ НАРТ ЗОРИУЛСАН ТУЛ ЗӨВХӨН ТАМИРЧИД БОЛОН БАГИЙН АЛБАН ЁСНЫ ДАГАЛДАН ЯВАА ХҮМҮҮС ОРОХООР ТӨЛӨВЛӨЖ БУЙГ АЛБАН ЁСООР МЭДЭГДЭЖ БАЙНА. ТАМИРЧДАД ЗОРИУЛСАН ТУСГАЙ БАЯРЫН ТОГЛОЛТ ХӨТӨЛБӨРТЭЙ ТУЛ 

 

ЭНГИЙН ХҮМҮҮС, СОНИРХОГЧИД

ТАСАЛБАР ИЛҮҮ ГАРСАН ТОХИОЛДОЛД

ОРОЙ 22 ЦАГААС ХОЙШ ОРЖ БОЛОХООР

 

ӨӨРЧЛӨГДӨЖ БАЙГААД ҮҮГЭЭР МЭДЭГДЭЖ БАЙНА. БАГУУДАД БАЯРЫН ТАСАЛБАР ТЭМЦЭЭНИЙ ҮЕЭР БАГААГАА ЗАХИАЛАН АВАХ БОЛОМЖТОЙ.

 

ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

ХАЯГ  - Genthiner Str. 20, 10785 Berlin

Тэмцээний дараа 10 сарын 30 ны өдөр бүх баг тамирчидаа оролцуулсан хэзээч мартагдашгүй нэгэн диско, цэнгээнт үдэшлэгт та бүхнийг урьж байна. 

ЗӨВХӨН ТАМИРЧИД, ДАГАЛДАН ЯВАА ХҮМҮҮСТ

Зохион байгуулагчид

Тэмцээнийг Герман улс дахь Монголчуудын бүх баг,  ТББ-ууд хамтран „Нэг улс –Нэг баг„ уриан дор зохион байгуулахаар шийдвэрлэж нэгдэн ажиллаж буй нь бас нэг онцлог болж байна. 

 

Майдар холбоо

 

Монгол-Германы
Эдийн засгийн клуб

MAS-Berlin e.V.
Берлиний
Монгол Оюутан
Сурагчдын Холбоо)
 

 

Улаанбаатар холбоо

 

ХБНГУ дахь  
Монгол-Германы ТББ зөвлөл

Ивээгчид

 

 
     
 
     
 
     
 

 

All Rights Reserved.

All Rights Reserved.
 

Copyright © 2017 - Mongolchuud Germand Info Portal