Холбоо барих: info@tsog-berlin.de, +49 172 90 11 861, 2019 оны 6-р сарын 1-нээс 2-ны өдрүүдэд. Хаяг: Barnim-Gymnasium Berlin, Ahrensfelder Chaussee 41, 13057 Berlin

Европын холбооны улс дахь Монголчуудын сагсан бөмбөгийн  аварга  шалгаруулах тэмцээний нэгдсэн журам

Б А Т Л А В

МОНГОЛЫН САГСАН БӨМБӨГИЙН ХОЛБООНЫ ЕВРОП ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН 2018 ОНЫ 11 САРЫН 04-НИЙ ӨДРИЙН ХУРЛААР БАТЛАВ.

\ХАВСРАЛТ 1-002\

МЭДҮҮЛЭГ, МАНДАТ ОЛГОХ ЖУРАМ

1.    Тэмцээний  техникийн  зөвлөгөөнийг 2019 оны 5 дугаар  сарын 31-нд 19.00  цагаас Монголын Элчин сайдын Яаманд харьяалагдах байранд явуулна.

  • Хаяг: Dietzgenstraße 31, 13156 Berlin

2.    Нээлтийн цаг, хөтөлбөр, дараалал, бусад зохион байгуулалтын асуудлыг техникийн зөвлөгөөн дээр тодорхой танилцуулан баталгаажуулна.

3.    Техникийн зөвлөгөөн дээр багуудын ахлагч эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгч сугалаа  сугалж хэсгийн тоглолтын  оноолт хийнэ.

4.    Тэмцээнд  оролцох  багуудын  хураамж  200 евро. Багийн хураамжийг төлөх сүүлийн хугацаа техникийн зөвлөлийн хурал байна.

6.    Тэмцээнд оролцох нийт тамирчдад зураг бүхий мандат олгох ба мандатыг хүчин төгөлдөр бичиг баримтыг үндэслэн олгоно. Иймд багууд мэдүүлгээ тамирчдын цээж  зургийг нэрийн хамт 5 сарын 10 наас өмнө доорх мэйл хаягаар ирүүлнэ.

Diese E-Mail-Adresse ist vor Spambots geschützt! Zur Anzeige muss JavaScript eingeschaltet sein!

 

Тэмцээний хаяг

Barnim-Gymnasium 

Ahrensfelder Chaussee 41, 13057 Berlin

 

Санал болгож буй буудлууд

1.

Comfort Hotel Lichtenberg

“СПОРТ-НӨХӨРЛӨЛ “ УРИАН ДОР ЗОХИОГДОХ ЕВРОП ДАХЬ  МОНГОЛЧУУДЫН АХМАД САГСАН БӨМБӨГЧДИЙН 11 ДЭХ УДААГИЙН ТЭМЦЭЭНИЙ ЗААВАР 

Энд дарж PDF-ээр татаж авах 

 

НЭГ. ТЭМЦЭЭНИЙ  ЗОРИЛГО

Европын Холбооны улсуудад сурч, ажиллаж, амьдарч буй монголчуудын эв нэгдэл, нөхөрсөг зан чанарыг илтгэх, харилцаа холбоог сайжруулан бэхжүүлэх, биеийн тамир спортоор хичээллэх нь эрүүл мэнд, амьдрах, ажиллах эрч хүчийг хэрхэн нэмэгдүүлэх ач холбогдолтойг таниулах болон биеийн тамир, спортыг сурталчлах, ахмад тамирчдын спортын замналыг сурталчлан үлгэр дууриалал үзүүлэх, улс хоорондын түүх, соёл иргэншилтэй танилцуулах , Монгол улс Герман улсын хооронд дипломат харилцаа үүссэний 45 жилийн ойг сурталчлах зорилготой.

Хилийн чанадад Монгол орон, Монголчуудаа эерэгээр сурталчилах цоо шинэ хэлбэр төдийгүй, нийтийн биеийн тамир спортод залуу үеийг татан оролцуулах, спортоор дамжуулан ойртуулан нөхөрлүүлэх зорилго бүхий „Европ дахь Монголчуудын дундах ахмад сагсан бөмбөгийн аварга шалгаруулах XI тэмцээн“  ХБНГУ-ын Берлин хотноо 2019 оны 6-р сарын 1-2-ны өдрүүдэд зохиогдохоор тов гарсан болохыг спорт сонирхогч та бүхэндээ дуулгахад таатай байна.

Хаяг: Barnim-Gymnasium Berlin, Ahrensfelder Chaussee 41, 13057 Berlin 

Монголчуудын хүсэн хүлээсэн, уламжлалт арга хэмжээнүүдийн ууганд тооцогдох, жил ирэх бүр өргөжиж буй тус тэмцээний 11 дэх удаагийн тэмцээндээ өргөнөөр оролцоно уу.

Холбоо барих: Diese E-Mail-Adresse ist vor Spambots geschützt! Zur Anzeige muss JavaScript eingeschaltet sein!, +49 172 90 11 861

 

 

 

Европ дахь Монголчуудын дундах ахмад сагсан бөмбөгчдийн дундах аварга шалгаруулах XI тэмцээн – EURO 2019 – ХБНГУ-ын Берлин хотод зохион байгуулагдана.

Ирэх жилийн аварга шалгаруулах тэмцээндээ та бүхнийг өргөнөөр оролцохыг зохион байгуулах эрх хүлээн авсан Берлин Цог Монгол спорт клубын хамт олон урьж байна.

Тодруулга мэдээлэл: 

All Rights Reserved.

All Rights Reserved.
 
Copyright © www.tsog-berlin.de