Холбоо барих: info@tsog-berlin.de, +49 172 90 11 861, 2019 оны 6-р сарын 1-нээс 2-ны өдрүүдэд. Хаяг: Barnim-Gymnasium Berlin, Ahrensfelder Chaussee 41, 13057 Berlin

МЭДҮҮЛЭГ, МАНДАТ ОЛГОХ ЖУРАМ

1.    Тэмцээний  техникийн  зөвлөгөөнийг 2019 оны 5 дугаар  сарын 31-нд 19.00  цагаас Монголын Элчин сайдын Яаманд харьяалагдах байранд явуулна.

  • Хаяг: Dietzgenstraße 31, 13156 Berlin

2.    Нээлтийн цаг, хөтөлбөр, дараалал, бусад зохион байгуулалтын асуудлыг техникийн зөвлөгөөн дээр тодорхой танилцуулан баталгаажуулна.

3.    Техникийн зөвлөгөөн дээр багуудын ахлагч эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгч сугалаа  сугалж хэсгийн тоглолтын  оноолт хийнэ.

4.    Тэмцээнд  оролцох  багуудын  хураамж  200 евро. Багийн хураамжийг төлөх сүүлийн хугацаа техникийн зөвлөлийн хурал байна.

6.    Тэмцээнд оролцох нийт тамирчдад зураг бүхий мандат олгох ба мандатыг хүчин төгөлдөр бичиг баримтыг үндэслэн олгоно. Иймд багууд мэдүүлгээ тамирчдын цээж  зургийг нэрийн хамт 5 сарын 10 наас өмнө доорх мэйл хаягаар ирүүлнэ.

Diese E-Mail-Adresse ist vor Spambots geschützt! Zur Anzeige muss JavaScript eingeschaltet sein!

 

Copyright © www.tsog-berlin.de