Mongolchuud Germand

Mongolchuud Germand - Informationsportal
A A A

Bundeswehr д сурч буй Монгол цэргүүддээ баяр хүргэе!

МОНГОЛ ЦЭРГҮҮД ОЛОН УЛСЫН МАРШ ТАКТИКИЙН ТЭМЦЭЭНЭЭС ЦОМ ХҮРТЛЭЭ

ХБНГУ-ын Норд Райн Вестфален мужид энэ сарын 20-нд олон улсын цэргийн марш тактикийн аварга шалгаруулах 32 дугаар тэмцээн болжээ. Тэмцээнд Герман улсад суралцаж буй манай Зэвсэгт хүчний алба хаагчид оролцож, амжилт үзүүлсэн сайхан мэдээ ирлээ. Тухайлбал, ХБНГУ-ын Офицерын сургуулийн сонсогч ахлагч Л.Пүрэвсүрэн, дэд ахлагч М.Билгүүн, дэд ахлагч М.Бат-Орших, дэд ахлагч Б.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй Монгол Улсын Зэвсэгт хүчний баг байнгын бие бүрэлдэхүүний ангилалд гуравдугаар байр эзэлж, цомоор шагнууллаа. Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе дэд хурандаа Д.Эрдэнэбилэг Монгол цэргүүдээ оролцуулах ажлыг удирдан зохион байгуулсан байна.