Mongolchuud Germand

Mongolchuud Germand - Informationsportal
A A A

"Өргөст сарнай "номын зохиогч Д.Наранчимэг 2015.12.05 ны 14 цагаас Stuttgart хотын "Солонго" монгол сургуулийн байран дээр уулзалт хийнэ. Берлин хотод эмчлүүлж буй бүсгүй маань өөрийн эмчилгээний зардлаа олохын тулд Зүүн германд сурч байсан монгол эмэгтэйн бодит амьдрал дээр үндэслэн бэсрэг роман бичиж хэвлүүлсэн нь Монголд уншигчдын талархлыг хүлээн хамгийн их зарагдаж буй номын жагсаалтыг тэргүүлж байгаа юм байна.

Хаяг: Familien- und Stadtteilzentrum S-Nord

Heilbronner Straße 109

70191 Stuttgart

S-Nord

Берлин хотын монголчууд аа!

Манай Майдар холбооныхон энэ 12 сарынхаа ээлжит уулзалтандаа Цахиур овогт Даваасүрэнгийн Наранчимэгийг урьж өөрийнхөн нь шинэ ном баримтат бүтээл, бодит хүний амьдралаас сэдэвлэсэн "Өргөст сарнай" романы ярилцлага хийх гэж байна. Энэхүү уран бүтээл нь сүүлийн саруудад Бестселлер 1-д явж байгаа юм байна, та бүхнийг энэ уулзалтанд өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хэзээ: 11.12.2015 18 цагт

Хаана: Heile Haus, Waldemarstrasse 36, 10999 Berlin-Kreuzberg

Холбоо барих утас: 0174 3214144, Email: Diese E-Mail-Adresse ist vor Spambots geschützt! Zur Anzeige muss JavaScript eingeschaltet sein!

Майдар холбооны зөвлөл