Mongolchuud Germand

Mongolchuud Germand - Informationsportal
A A A

Cайн байцгаана уу

Та бүхнийг олон улсын эмэгтэйчүүдийн баярын үдшийн цэнгээнд хүрэлцэн ирэхийг урьж байна!

Үдшийн цэнгээн VICOM Veranstaltungszentrum

Markgrafenstr.67, 10969 Berlin (U6 Kochstraße),

2016 оны 3-р сарын 8-нд 19:00- цагаас (02 цаг хүртэл) 20:00-21:00 цагийн хооронд халуун хоолоор үйлчилнэ.

Эрхэм хүндэт бүсгүйчүүд, эрхэм хүндтэй залуус та бүхнийг баяртаа хожимдолгүй ирж, хоолоо халуунаар идэж, энэхүү оройг гайхамшигтай сайхан өнгөрүүлж, аз жаргалаар бялхан, баясан цэнгэх болтугай гэж хүсэн ерөөе.

Нэг ширээнд 8 хүн суух боломжтой.

Суудлын захиалга авна. Төлбөр хийгдсэн тохиолдолд суудлын захиалга хүчинтэй болно.

Тасалбарын үнэ: Урьдчилан дансаар төлсөн тохиолдолд 40,- Евро Тухайн өдөр газар дээрээ төлөх тохиолдолд 45,- Евро

Банкны тухай мэдээлэл:

MongerCoop eG

Kontonummer: 0567 115 100

BLZ: 100 700 24 Deutsche Bank

Баярын цэнгээн дээр уламжлал ёсоор Берлинд ажиллаж, амьдарч, суралцаж байгаа ажил мэргэжлээрээ, амжилт бүтээлээрээ, авъяас билиг оюун ухаанаараа бусдыгаа үлгэрлэн бахархуулж буй 3 хүртэл эмэгтэйчүүдийг шалгаруулан өргөмжлөх тул та бүхэн дээрхи номинацад бахархууштай эмэгтэйчүүдээ 2-р сарын 20-ны дотор нэрийг нь дэвшүүлэн бидэнд мэдэгдэнэ үү.

Нэр дэвшигчийн тухай, хэрхэн бахархууштай талаархи мэдээллийн хамт ирүүлнэ үү.

Та бүхнийг олон сайхан эмэгтэйчүүддээ урам хайрлан,тэднийгээ хайрлан дээдлэх, тэднээрээ бахархан хүндлэх энэхүү ажиллагаанд идэвхитэй оролцохыг уриалж байна.

Баярын цэнгээний хөтөлбөрт:

Ардын урлагын тоглолт

Бүжгийн тэмцээн

Дууны тэмцээн (Караоке)

Бахархууштай эмэгтэйчүүд номинацын шалгаруулалт

Хамгийн гоёмсог даашинзтай эмэгтэй шалгаруулна.

Удаан Вальс/цэнгээнт бүжиг/Диско

Баярын ширээнд: (тасалбарын үнэнд багтсан болно) Амтат монгол хоол (хуйцаа, бууз, салат, амталсан арвай) Оргилуун дарс, Улаан, Цагаан дарс, ус

Бусад уух зүйлсийг худалдан авах боломжтой: Пиво, Архи, Улаан, Цагаан дарс, Ус, Ундаа, монгол сүүтэй цай

Холбоо барих утасны дугаар: 0174 150 7995 (O2 сүлжээ) 0176 810 74467

МонгерКооп Хоршоо