Mongolchuud Germand

Mongolchuud Germand - Informationsportal
A A A

Герман Монголын хамтарсан Отгонбаяр сангийн дэргэдэх Монгол Хөгжлийн Клубын дараагийн уулзалт 2016.04.24 нд Мюнхен хотод 11-16 цагийн хооронд болно.

Бидэнд энэ удаа багш Байгаль бясалгал, иогийн дасгал зааж, хэрхэн зөв эрүүл хооллох талаар зөвлөгөө өгөх бөгөөд үдийн завсарлагааны дараа Герман улсад ажиллаж амьдарч буй Монгол хүний хувийн болон албан байгууллагад гаргаж буй хөгжлийг тодорхойлох, цаашид хувь хүний болон ажил албандаа, нийгэмдээ хэрхэн амжилттай Про-Актив байх талаар 21-р зуунд дэлхийн олон улсын стандартад нийцсэн хичээлийг багш Мөнхжин бидэнд зааж хамтдаа дасгал ажиллах болно.

Иогийн дасгал хийхэд биедээ эвтэйхэн хувцастай мөн цаг зав гаргаад хүрээд ирээрэй.

Үдийн завсарлагаар өөрсдийн дуртай зүйлсээ түрүүчийн удаагийнх шиг аваад ирэх нь аятайхан юм билээ. МОНГОЛ ХҮН МОНГОЛОО ХӨГЖҮҮЛНЭ. ХАМТДАА ХӨГЖЬЕ.

Та бүхнийг хүндэтгэсэн Отгонбаяр сан

Жич : Монгол Клубын уулзалт үнэ төлбөргүй

Хаяг : Nachbarschaftstreff Westerhamerstr 14, 81671 München Ubahn Innsbrucker Ring U2, U5