Mongolchuud Germand

Mongolchuud Germand - Informationsportal
A A A

Гадаадад эцэг эхээ дагаж ирээд  өсөж хүмүүжсэн хүүхдүүдийн хувьд уугуул нутаг Монгол маань хоёр дахь эх орон шиг болж буй. Мөн ойлголцол, сэтгэхүйн маш том ялгаа бий. Би монгол хүн гэдгээ мэддэг боловч аажмаар улам бүр төдийлөн Монголоо сонирхдоггүй, мэддэггүй болох аюул нүүрлэж байгаа нь Та бүхний ч, тэдний ч буруу биш ээ.

Та  зах зээлийн шилжилтийн үед сурч боловсрох, амьдралаа дээшлүүлэхийн зэрэгцээ гол нь бидний хойч үе, монголынхоо ирээдүйг хөгжилтэй оронд өсгөн хүмүүжүүлэх, боловсрол эзэмшүүлэх зорилготой энд суугаа гэдэгт бид итгэлтэй байна.

Гэтэл Та бид биечлэн оролцож чадаагүй ч цаг үе, нийгмийн хөгжлийн  урсгалаар Монголд асар их боломж, ирээдүй бий болоод байна. Хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ, нөхцөл өөр болсон. Тэгвэл энэ бүхнийг Таны, бидний хүүхдүүд харалгүй, сонсолгүй, мэдэлгүй өнгөрч хийж болох, бүтээж болох бололцоогоо алдах ёстой гэж үү?

Магадгүй Та жинхэнэ манлайлагч, Монгол улсынхаа ирээдүйг эх орноос нь  хөндийрүүлээгүй байгаа? 

Мөн Та хүүхдээ дахиад 20-30 жилийн дараа аялгуу сайхан монгол хэлээрээ сэтгэлээ хуваалцах монгол найз нөхөдгүй, хамаатан садангүй “гадаадын иргэн” гадаадад амьдарч байна гээд төсөөлөөд үз дээ.

Тэгвэл Та хүүхдээ манай “Уугуул нутгаас суугуул нутагтаа  2” - энэ жилийн арга хэмжээний залууст зориулсан арга хэмжээнд заавал оролцуулаарай.

Залууст “Би Монгол хүн” гэдэг мэдрэмжийг, эх орон чинь чамаар, чиний хилийн чанадаас оруулж болох, магадгүй Монголдоо очиж хийж бүтээх их үйлсээр чинь дутагдаж байж мэдэх тэр  мэдрэмжийг төрүүлэх, найз нөхдийн холбоог үүсгэх нь энэхүү арга хэмжээний зорилго юм.

Арга хэмжээг Олон улсын шилжилт хөдөлгөөний хөгжлийн төв дэмжин, хамтран зохион байгуулж байна. Оюутнууд, залууст зориулсан хөтөлбөр, санал, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн боломжуудаа танилцуулах болно.

 

Монгол Германы эдийн засгийн клуб

Олон улсын шилжилт хөдөлгөөний хөгжлийн төв