A A A

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганбат 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Баасан гарагт 14.00-16.00 цагийн хооронд ХБНГУ-ын Хессен муж Улсад оршин суугаа монгол иргэдийнхээ төлөөлөлтэй уулзаж санал солилцоно.

Иймд Хессен муж Улс болон ойр орчмын хотуудад оршин суугаа иргэд та бүхнийг энэхүү арга хэмжээнд өргөнөөр оролцохыг урьж байна.

Уулзалт болох хаяг: Mainhaus Stadthotel Frankfurt 

Lange Str.26, 60311 Frankfurt am Main

Мөн энэ үеэр дараах консулын үйлчилгээг үзүүлэх болсныг үүгээр мэдээлж байна. Үүнд:

 

1.Иргэний  шинэчилсэн бүртгэл хийх;

2.Шинээр гадаад паспорт мэдүүлэх материал хүлээн авах; 

Эдгээр үйлчилгээг авахын тулд ямар материал бүрдүүлэх талаарх мэдээлэл, зааврыг ЭСЯ-ны www.berlin.embassy.mn цахим хуудаснаас авч, шаардлагатай материалыг зохих ёсоор бүрдүүлж ирнэ үү. 

Анхаарах зүйлс: 16-гаас дээш насны иргэд иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдахдаа хурууны хээ өгөх тул өөрийн биеэр заавал ирэх шаардлагатай.

Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдах иргэд үндэсний гадаад паспортын эх хувь, иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний эх хувь, аль эсвэл хуулбарыг /гаргацтай гарсан/ авч ирнэ. Түүнчлэн ургийн овог, Монгол Улс дахь байнга оршин суугаа хаяг, эхнэр, нөхөр болон 16 хүртэлх насны хүүхдийн регистрийн дугаарыг сайтар тодруулж, заавал мэдсэн байх /тэдгээрийн регистрийн дугаар болон хаяг бүхий бичиг баримтын хуулбар байвал сайн/ шаардлагатайг анхаарна уу.

Консулын үйлчилгээ үзүүлэх өдрөөс өмнө асууж лавлах, тодруулах зүйл гарвал Diese E-Mail-Adresse ist vor Spambots geschützt! Zur Anzeige muss JavaScript eingeschaltet sein! цахим шуудан болон 03047480622 дугаарын утсанд хандаж зөвлөгөө авч болно. 

МОНГОЛ УЛСААС ХБНГУ-Д СУУГАА ЭСЯ

2018.02.19