A A A

Сайн байцгаана уу, элэг нэгт Монгол ахан дүүс ээ.

Манай Улаанбаатар холбооноос Берлин хотод байгаа Монголчууддаа Герман хэлний хичээл долоо хоногт хоёр удаа явуулж эхлээд буйг дуулгахад таатай байна. Зар мэдээг цааш түгээж бусаддаа туслана уу.

Сургалтад аль ч насны хүмүүс хамрагдаж болох ба оролцогчдын Герман хэлний төвшингөөс хамааран анхан, дунд, ярианы бичгийн, тусгайлан чиглэсэн байдлаар ангилалтай явуулна. 

Мөн манай курсыг сонирхож буй, хэлний мэргэжлийн монголчуудтай хамтран ажиллах саналыг дуртайяа хүлээн авах болно.

Хичээлийн дараа бүгдийн мэдэх монгол тоглоом (даалуу, хөзөр г. м) тоглож ярианы чадвараа дээшлүүлэх боломжтой. 

Сонирхсон хүмүүс дараах утсаар холбоо барина уу?

Утас: 

+49 152 176 73661,

+49 157 3862 0090, 

+49 1512 38 00 951,

Курсийн үнэ : хандивын хэмжээнд 

Курс : 2 дахь болон 5 дахь өдөр тус бүр 18 цагаас

Манай хаяг : Kadinerstr.1/Ecke Hildegard Jadamowitzstr, 2 min

(UBahn:U5 Frankfurter Tor/ Tram: 10)