A A A

Харьяа дүүрэг, улсын тэмцээнүүдэд жил бүр манлайлан оролцож, тасралтгүй амжилт үзүүлэн ирсэн төдийгүй ХБНГУ-д жил бүр зохиогдож ирсэн олон улсын хүүхдэд залуучуудын сагсан бөмбөгийн „Eastercup Berlin Moabit - FIBA Europe tournament“ –д хоёр дахь жилдээ амжилттай оролцож буй Хан-Уул дүүргийн 60-р сургуулийн Сараа багштай сагсан бөмбөгийн охидын багт халуун баяр хүргэхийн ялдамд Монгол хүнийг эрүүл саруул байлгах, эв нэгдлийг бэхжүүлэх, иргэдийн бие бялдрын хүмүүжлийг төгөлдөржүүлэх, багийн спортыг хөгжүүлэх, улмаар алдарт тамирчдын залуу халааг бэлтгэх нэн чухал үйлсэд санаачлага, идэвх сэтгэл гарган зүтгэж буй та бүхний үйл ажиллагааг өндрөөр үнэлэн дэмжиж ХБНГУ-ын Берлин хотод ажиллаж үйл ажиллагаа явуулж буй ТББ-уудаас Уугуул нутгийнхаа хөгжил цэцэглэлт, ирээдүйн сайн сайхны төлөө чиглэсэн сайн үйлсийн аяны хүрээнд танай Хан-Уул дүүргийн 60-р сургуулийн сагсан бөмбөгийн хичээлийг дэмжин бидний хамтын сангаас 1500 евроны спортын техник хэрэгслээр дэмжихээр санал нэгтэй шийдвэрлэсэнийг үүгээр уламжлан холбоодын төлөөллөөс гардуулав.

Мөн 60 - р сургуулийн охидын баг болон энэ жил анх удаа оролцож байгаа 52 - р сургуулийн охидын багт дурсгалын бэлэг гардуулав.

Эрүүл биед саруул ухаан оршино.

2018 оны 3 дүгээр сарын 31 -ний өдөр Берлин хот

БЕРЛИН ХОТЫН СПОРТЫН “ЦОГ” КЛУБ, 

МАЙДАР ХОЛБОО ТББ, 

МОНБЕР ТЕАМ, 

МОНГОЛ ГЕРМАНЫ ЭДИЙН ЗАСГИЙН КЛУБ ТББ,