A A A

 ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ХОЛБОО, ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ III 

Таны энэ өдрийн амгаланг айлтгая.

"Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл" ТББ нь дэлхий даяар тархан суугаа Монгол Улсын иргэдийн үүсгэл санаачилгаар байгуулагдсан 140 гаруй гишүүн, дэмжигч холбоо, төрийн бус байгуулллагуудыг нэгтгэсэн бөгөөд төр засгийн байгууллагуудтайгаа нягт хамтран ажиллаж, төр засгийн бодлого, үйл ажиллагааг иргэдэд түгээх, хэрэгжүүлэхэд хамтран ажиллах, иргэд, байгууллагуудаа дэмжих, тэдний нийтлэг ашиг сонирхлыг илэрхийлэх хамгаалах зорилготой төрийн бус байгууллага юм. 

 

Монгол Улсын Засгийн Газраас батлан хэрэгжүүлж байгаа "Дэлхийн Монголчууд" хөтөлбөрийн хүрээнд манай байгууллага Гадаад Харилцааны Яам, Цахим Өртөө Холбоо ТББ, Дэлхийн Монголчуудын Чуулган ТББ-тай хамтран 2018 оны 9-р сарын 12-14 -ний өдрүүдэд "Хилийн чанад дахь Монголчуудын холбоо, ТББ-уудын 3 дугаар чуулга уулзалт“-ыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулахаар Гадаад Харилцааны Дэд сайдаар ахлуулан бэлтгэл ажилдаа ороод байна. 2 жилдээ нэг удаа зохион байгуулагддаг энэхүү чуулга уулзалтанд дэлхийн 30 гаруй оронд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцуулахаар төлөвлөж байгаа юм.

Хилийн чанадад оршин суугаа 200000 гаруй иргэдтэй хамтран ажиллаж, тэдэнд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулдаг, Монгол Улсаа сурталчлах ажлыг хариуцаж ажилладаг холбоо, төрийн бус байгууллагуудын төлөөллүүд 2 жилдээ нэг удаа улсынхаа нийслэлд чуулж төр засаг, бусад байгууллагуудтай ажлаа дүгнэн хэлэлцэж, хамтран ажиллах чиглэл зорилгоо тодорхойлдогоороо ихээхэн чухал ач холбогдолтой үйл ажиллагаа юм. 

2016 онд зохион байгуулагдсан 2-р чуулга уулзалтаас дэвшүүлсэн зорилт, төлөвлөсөн ажлуудаас харахад хилийн чанад дахь иргэдийн нийгмийн хамгаалал, боловсрол, соёл,гадаад сурталчилгааны чиглэлд тодорхой ахиц дэвшил байгаа хэдий ч цаашдаа анхаарах олон асуудлууд байгаа гэж үзэж байна. Эдгээр асуудлуудыг олон талаас шүүн хэлэлцэж тодорхой шийдлүүдийг тодорхойлоход та бидний хамтын оролцоо нэн чухал билээ. Тиймээс та бүхэн өөрсдийн холбоо , байгууллагын төлөөллийг чуулга уулзалтанд оролцуулахад хичээнгүйлэн анхаарахыг хүсье.

Чуулга уулзалтын салбар хуралдааны хэлэлцэх асуудлыг эцэслэн тогтсон болно. Үүнд:

Салбар хуралдаан 1:

ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛ ИРГЭДИЙН ЭРХ ЗҮЙН

ОРЧИН, НИЙГМИЙН АСУУДЛУУД, ШИЙДВЭРЛЭХ АРГА

ЗАМУУД.

Хэлэлцэх асуудал:

- Хилийн чанад суугаа иргэдийн эрх, нийгмийн асуудлууд

- Хилийн чанадад суугаа иргэдийн хөдөлмөр эрхлэлт, нийгэм хамгаалал, хүний хөгжил

- Төр болон төрийн бус байгууллагууд хоорондын хамтын ажиллагаа

 

Салбар хурал 2: ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛ ХҮҮХДҮҮДИЙН МОНГОЛ 

ХЭЛ, СОЁЛЫН ДАРХЛАА

Хэлэлцэх асуудлууд:

- Монгол хүүхдийн хэл, соёлын асуудлаар хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, цаашдын зорилго

- Төр болон төрийн бус байгууллагууд хоорондын хамтын ажиллагаа

 

Салбар хурал 3: ГАДААДАД ТӨГССӨН БОЛОН СУРАЛЦАЖ БУЙ МОНГОЛ ОЮУТНУУДЫН АСУУДАЛ

Хэлэлцэх асуудлууд:

- Монгол Улсын боловсон хүчний бодлого, хэтийн төлөв

- Гадаадад суралцаж буй оюутнуудын бүртгэлийн санг бүрдүүлэх

- Төр болон төрийн бус байгууллагууд хоорондын хамтын ажиллагаа

 

ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ХОЛБОО, ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ III (Бүртгэл)

Энд дарах

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Дэлхийн Монголчууд" хөтөлбөрийн хүрээнд “ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ХОЛБОО, ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ III” Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2018 оны 9 дүгээр сарын 12–14 -ны өдрүүдэд зохион байгуулагдана. Тус чуулга уулзалтад хилийн чанадад үйл ажиллагаа явуулж буй Монголчуудын үүсгэл санаачилга бүхий холбоо, ТББ, нийгэмлэг, сургууль болон бусад сайн дурын байгууллагын төлөөлөгчид оролцох боломжтой .

Нэг байгууллагаас 3 хүртэлх төлөөлөгч бүртгүүлэх боломжтойг анхаарна уу.

 

Бүртгэл үргэлжлэх хугацаа: 2018.06.10-2018.08.20

 

Жич : Зохион байгуулах комиссоос чуулга уулзалтад оролцох оролцогчийг баталгаажуулсан цахим шуудан илгээснээр эрх нээгдэнэ.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Email : Diese E-Mail-Adresse ist vor Spambots geschützt! Zur Anzeige muss JavaScript eingeschaltet sein!

http://www.mongoliansabroad.com/

https://www.facebook.com/MongoliansAbroad/

 

Энэ линкээр орж бүртгүүлээрэй.

 

https://docs.google.com/…/1FAIpQLSfekmnhykhpYFOFut…/viewform

 

Чуулга уулзалтын талаархи ерөнхий мэдээлэл : 99994521

Улаанбаатарт бүртгэл хариуцсан комисс : 88112411 дугааруудаас мэдээлэл авч болно.

 

Хүндэтгэсэн

 

Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл ТББ-ын Тэргүүн

 

Н.Номун-Эрдэнэ