A A A

SAVE THE DATE - ЭСЯ-ны нээлттэй хаалганы өдөр 10 сарын 3 ны ХБНГУ-д бүх нийтийн баярын өдөр болох мэдээлэл дамжуулж байна. Хол ойрын хотоос Консулын үйлчилгээ авах, Монголын аж ахуйн нэгжүүдээс мэдээлэл авах, Монгол нэгэн өдөр Монгол орчиндоо эргэн очиж, нутаг нэгтнүүдтэйгээ уулзах, Монгол хоол хуушуураа амтархан идэх боломжууд дүүрэн байх юм байна. Цааш түмэнд түгээнэ үү....

 
ИРГЭД ТА БҮХНИЙГ ЭСЯ-НЫ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРТ УРЬЖ БАЙНА Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яамны “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” уламжлалт арга хэмжээг 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн Лхагва гарагт 10.00-17.00 цагийн хооронд зохион байгуулна. Энэ өдөр иргэд та бүхэн ЭСЯ-ны ажилтай танилцахын зэрэгцээ чиглэлийн асуудал хариуцсан дипломат ажилтнууд та бүгдийн сонирхсон асуултад хариулах болно. “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР”-ийн үеэр иргэдэд мөн консулын үйлчилгээ үзүүлнэ. Консулын үйлчилгээг авахын тулд ямар материал бүрдүүлэх тухай мэдээлэл, зааврыг www.berlin.embassy.mn цахим хуудаснаас урьдчилан авч, шаардлагатай материалыг зохих ёсоор бүрдүүлж ирнэ үү. “Нээлттэй хаалганы өдөр” ХБНГУ-д үйл ажиллагаа явуулж буй Монголын аж ахуйн нэгж, ТББ-ын төлөөлөл энэхүү арга хэмжээнд хамтран оролцохын зэрэгцээ соёлын болон бусад арга хэмжээ болох тул иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг УРЬЖ байна. Нээлттэй хаалганы энэ өдрөөс өмнө асууж лавлах, тодруулах зүйл гарвал Diese E-Mail-Adresse ist vor Spambots geschützt! Zur Anzeige muss JavaScript eingeschaltet sein! цахим шуудан болон 03047480622 дугаарын утсанд хандаж зөвлөгөө аваарай. МОНГОЛ УЛСААС ХБНГУ-Д СУУГАА ЭСЯ