Mongolchuud Germand

Mongolchuud Germand - Informationsportal
A A A

Энэ жилийн тэмцээнд эмэгтэй төрөлд 15 багаас авхаалж самбаа, ур чадвар, эв нэгдэлээрээ хошуучлан оролцож Алтан медалийн эзэд болсон Цог клубын баг тамирчиддаа болон энэ жил 4 дэх удаагаа түрүүлж ДАРХАН АВАРГА болж буй Бельги улсын тамирчиддаа халуун баяр хүргэе.

 

 

Энэ жилийн тэмцээнд эмэгтэй төрөлд 15 багаас авхаалж самбаа, ур чадвар, эв нэгдэлээрээ хошуучлан оролцож Алтан медалийн эзэд болсон Цог клубээс санаачлан бүрдүүлсэн баг тамирчид болох

Жигжидийн Дуламсүрэн Волеиболын Спортын мастер / Багийн ахлагч/
Пүрэвсүрэнгийн Нямцэцэг Nyamtsetseg Purevsuren Волеиболын Спортын 1 зэрэг
Чойжамцын Халиун Волеиболын Спортын 1 зэрэг
Долгорын Мөнх-Оюун Волеиболын Спортын 1 зэрэг
Лхамдоржийн Оюун-Эрдэнэ Волеиболын Спортын 1 зэрэг
Цулбуурын Эрдэнэчимэг Волеиболын Спортын 2 зэрэг
Ганбаатарын Номин Волеиболын Спортын 2 зэрэг 
Лоохуузын Мягмархүрэл 
Баярсайханы Баяржаргал

нартаа болон дагалдан яваа дасгалжуулагч Волеиболын Спортын мастер Д.Пүрэвсүрэн Purevsuren Dashtseren болон Сагсан бөмбөгийн спортын мастер Б.Дашдорж Baldan Dashdorj , Ш. Нямсодын Ш. Нямсод гэр бүл нартаа халуун баяр хүргэе.

Австри улсын Линз хотноо Европ дахь Монголчуудын волеиболын VI тэмцээн ийнхүү 2018 оны 10 сарын 13, 14 ний өдрүүдэд зохион байгуулагдаж, нийт 10 орны 26-н баг тамирчид хоёр өдрийн турш ур чадвараа сорин өрсөлдөж амжилттай өндөрлөсөн мэдээ ирлээ.

Миний Монгол -Бидний Монгол, Бидний Монгол - Миний Монгол уриан дор явагдсан тус тэмцээнийг Монгол улсаас Австри улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Австрийн монголчуудын волeибол сонирхогчид болон Монголын Волeиболын Холбооны Eвроп дахь салбар зөвлөл зохион байгуулсан байна.

Австри, Бельги, Чех, Ирланд, Швед, Унгар, ОХУ, Словак, Их Британи, Финлианд орнуудаас тамирчид оролцсон тус тэмцээний дүн бидний авсан урьдчилсан мэдээгээр:

Эрэгтэй

Тэргүүн байр: Бельгийн баг / энэ жил 4 дэх удаагаа түрүүлж ДАРХАН АВАРГА болж буй Бельги улсын тамирчиддаа халуун баяр хүргэе. 
Дэд байр : Австрийн Линз баг 
Гутаар байр : Чехийн Илт баг 
Шөвгийн дөрөвт : Ирландын баг

Эмэгтэй

Тэргүүн байр : ХБНГУ - ын Цог клубын баг
Дэд байр : Ирландын баг
Гутаар байр : Австри - Словак ын хамтарсан Ауславка ( Auslavka) баг

Шөвгийн дөрөвт : Австрийн Вена баг

Европ дахь Монголчуудын Волейболын аварга шалгаруулах уламжлалт ЕВРО 2018 тэмцээнд амжилттай зохион байгуулсан, Nyamaa Togsoo оролцсон хамт олон, нийт баг тамирчиддаа болон Цог клубын охидууддаа халуун баяр хүргэе!

Mонголын вoлeиболын холбооны Eвроп дахь салбар зөвлөлөөс бидний хүсэлтийг хүлээн авч ирэх жилийн Euro 2019 тэмцээнийг ХБНГУ-ын Берлин хотод зохион явуулах эрхийг албан ёсоор шилжүүлэн өгсөн мэдээг дуулгахын ялдамд

Европ дахь Монголчуудын Волейболын Аварга шалгарууулах уламжлалт ЕВРО 2019 тэмцээнийг 2019 оны 10 дугаар сарын 5,6 ны өдрүүдэд Монгол улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ -ны дэмжлэгтэйгээр зохион явуулах болсоныг үүгээр мэдэгдэхэд таатай байна.

Берлин Цог Монгол Спорт клуб