A A A

2019 онд болох Европийн аварга шалгаруулах УЛАМЖЛАЛТ СПОРТ тэмцээнүүддээ ажил амралтаа эртлэн зохицуулж өргөнөөр оролцохыг зохион байгуулах эрх хүлээн авсан Берлин Цог Монгол спорт клубын хамт олон спортын найз нөхөд та бүхэндээ уриалж байна.

Европын Холбооны улсуудад сурч, ажиллаж, амьдарч буй монголчуудын эв нэгдэл, нөхөрсөг зан чанарыг илтгэх, харилцаа холбоог сайжруулан бэхжүүлэх болон Хилийн чанадад Монгол орон, Монголчуудаа эерэгээр сурталчилах цоо шинэ хэлбэр төдийгүй, нийтийн биеийн тамир спортод залуу үеийг татан оролцуулах, спортоор дамжуулан ойртуулан нөхөрлүүлэх ЕВРОП ДАХЬ МОНГОЛЧУУДЫН УЛАМЖЛАЛТ СПОРТ ӨДӨРЛӨГҮҮДИЙН ТОВ гарсан болохыг спорт сонирхогч та бүхэндээ дуулгахад таатай байна.

 

SAVE THE DATE 

ЕВРОП ДАХЬ МОНГОЛЧУУДЫН УЛАМЖЛАЛТ СПОРТ ӨДӨРЛӨГҮҮДИЙН ТОВ

– 2019 ОН – ХБНГУ – БЕРЛИН ХОТ –

Европ дахь Монголчуудын дундах ахмад 

сагсан бөмбөгчдийн аварга шалгаруулах XI тэмцээн

2019 оны 6 дугаар сарын 1,2-ний өдрүүд

Barnim-Gymnasium Berlin

Ahrensfelder Chaussee 41, 13057 Berlin

 

Европ дахь Монголчуудын волеиболын VII тэмцээн

2019 оны 10 сарын 5,  6-ний өдрүүдэд

Max-Schmeling-Halle

Am Falkpl. 1, 10437 Berlin