Mongolchuud Germand

Mongolchuud Germand - Informationsportal
A A A

Хүндэт эмэгтэйчүүд та бүхнээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг Германы хөрөнгийн бирж дээр хамтран тэмдэглэхийг урьж байна. Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбоо нь /ЕМЭХХ/ жил бүрийн ОУ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр эмэгтэйчүүддээ хэрэгтэй сэдвээр мэдээллийн чанартай арга хэмжээ хийдэг уламжлалтай билээ.

Германы хөрөнгийн бирж болон Women in ETF-тэй хамтран зохион байгуулж буй “Жендэрийн тэгш байдлын төлөө хонх цохих” арга хэмжээнд ЕМЭХХ оролцуулах болсонд баяртай байна.

 

Энэхүү онцгой өдрийг тохиолдуулан дэлхийн олон орны хөрөнгийн бирж дээр „Хонх цохих“ үйл ажиллагаа нэгэн зэрэг болохоороо онцлог юм.

Үүнээс гадна эмэгтэйчүүдийн санхүүгийн хөрөнгө оруулалтын ойлголтыг сайжруулах зорилготой сонирхолтой илтгэлүүд тавигдах болно.

Мөн та бүхнийг Германы хөрөнгийн биржийн Eschborn дахь салбартай танилцуулан „We love photography! 20 years Art Collection Deutsche Börse“ зургийн үзэсгэлэн тайлбартай үзүүлэхээр бэлдлээ.

Бүртгүүлэх заавар - https://www.facebook.com/ADMW2011/posts/2027055260742955

Хүний тоо хязгаартай тул хөтөлбөр болон илтгэл тус бүр дээр бүртгүүлнэ үү

/Дэлгэнрэнгүй хөтөлбөрөөс илтгэлүүдийн сэдэвтэй танилцана уу./

Аюулгүйн байдлаас шалтгаалж иргэний үнэмлэх шалгуулж орох болно.

Овог нэр, email хаягаа дараах эмайл хаягаар бүртгүүлнэ үү: Diese E-Mail-Adresse ist vor Spambots geschützt! Zur Anzeige muss JavaScript eingeschaltet sein!

Холбогдох утасны дугаар: 0157 30892002