Mongolchuud Germand

Mongolchuud Germand - Informationsportal
A A A

Европын холбооны улс дахь Монголчуудын сагсан бөмбөгийн  аварга  шалгаруулах тэмцээний нэгдсэн журам

Б А Т Л А В

МОНГОЛЫН САГСАН БӨМБӨГИЙН ХОЛБООНЫ ЕВРОП ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН 2018 ОНЫ 11 САРЫН 04-НИЙ ӨДРИЙН ХУРЛААР БАТЛАВ.

\ХАВСРАЛТ 1-002\

 

ЕВРОПЫН ХОЛБООНЫ УЛС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН САГСАН

БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ НЭГДСЭН

ЖУРАМ

\ АХМАДЫН, НАСАНД ХҮРЭГЧДИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ БОЛОН ХӨХ ТОЛБО ТББ-ын НЭРЭМЖИТ ТЭМЦЭЭНД

ЗОРИУЛАВ\

НЭГ. ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ БАГ, БҮРЭЛДЭХҮҮН.

1.1 Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд Европын холбооны улсад амьдардаг Монголчуудаас бүрдсэн 10-аас илүүгүй тоглогчтой, 1 дасгалжуулагчтай эмэгтэй, эрэгтэйчүүдийн баг оролцоно. Багууд хоёр ээлжийн өмсгөлтэй байх ба нэг ээлжийн өмсгөл нь цагаан (цайвар) өнгөтэй байна.

1.2 Шаардлагатай үед мандатаар болон өөрийгөө баталсан бичиг баримтыг шалгаж тоглолтонд тоглогчийг оролцуулна

1.3 Багийн албан ёсны мэдүүлгийг тэмцээний Ерөнхий шүүгч хүлээн авч хариу мэдэгдсэнээр багийн оролцох эрх баталгаажна.

1.4 Багийн мэдүүлэгт дасгалжуулагч, багийн ахлагч гарын үсэг зурах ба ТББ болон клубтэй баг нь байгууллагынхаа тамгыг дарж баталгаажуулна.Тамга болон гарын үсэг дутуу мэдүүлгийг хүлээж авахгүй бөгөөд хугацаа зааж засаж авна

1.5 Багийн хураамж 200 еврогоос ихгүй байх бөгөөд нийт хураамжны 75-аас багагүй хувийг шагналд зарцуулна.

1.6 Тоглогч нь Европын холбооны улсад 6 сараас доошгүй хугацаанд амьдарсан байна.

1.7 Өндөр цолтой тамирчид \спортын дэд болон түүнээс дээших цол орно\ өөрийн улсаас нь баг ороогүй тохиолдолд өөр улсын багт тоглохыг зөвшөөрнө. \Өөрийн улсаас нь баг, клуб байхгүй, насны ангилалд нь мөн адил баг байхгүй, баг нь тарсан багийн тоглогч нь өөр улсын багт орохдоо өөрийн сонгосон насны ангиллын багт тоглож болно. Харин тоглож байгаа баг, клубынхаа өөр насны ангилал руу шилжиж тоглохыг хориглоно.\

1.7.1 Өөрийн улсаас нь баг, тамирчид орсон боловч өөрийнх нь насны ангилалд баг ороогүй болон тухайн тамирчин өөрийн улсынхаа бусад насны ангилалд мэдүүлэгт ороогүй тохиолдолд өөр улсаас тоглож болно. Тоглох улсынхаа өөрийн насны ангиллын багт орно.\ бусад нас ангилал руу шилжиж тоглохгүй\.

1.8 Нэг клуб болон ТББ-ын багуудад дээд наснаас доод нас руу 2 хүртэлх тамирчид шилжин орж тоглож болно.

1.9 1.8 заалт нь зөвхөн өөрийн клубын багууд дотроо хүчинтэй. Жишээ нь:

\A багийн 45-49 насны багаас А багын 38-44 насны баг руу 2 тоглогч орох г.м.

ХОЁР. ТЭМЦЭЭНИЙ ХУГАЦАА, ЯВАГДАХ СИСТЕМ.

2.1 Тэмцээнийг амралтын өдрүүдээр зохион байгуулах ба Баасан гаригт эхлүүлэх тохиолдолд багуудаас 2 сарын өмнөөс санал авч шийдвэрлэнэ.

2.2 Тоглолтыг сагсан бөмбөгийн стандартын талбайд явуулна.

2.3 Багуудын ирцээс шалтгаалж тоглолтын цаг болон хуваарийг Зохион байгуулах хороо гаргаж Салбар зөвлөлтэй хамтарч тохиролцсоны үндсэн дээр Техникийн зөвлөгөөнөөр эцэслэн шийдвэрлэнэ.

ГУРАВ. ШҮҮГЧ, ДАСГАЛЖУУЛАГЧ, ТАМИРЧИД БОЛОН БАГИЙН АЛБАНЫ ХҮМҮҮСИЙН ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГА.

3.1 Тэмцээнийг Олон улсын сагсан бөмбөгийн холбооны дүрмийн дагуу Салбар зөвлөл болон Зохион байгуулах хорооноос томилогдсон шүүгчдийн бүрэлдэхүүн шүүн явуулна.

3.2 Тэмцээний ерөнхий шүүгч нь тухайн тоглолтын шүүгчдийг томилох ба шүүгчдийг хянаж ажиллана.

3.3 Тоглолт удирдаж буй талбайн ахлах шүүгч бүх шийдвэрийг Дүрмийн дагуу гаргаж тоглолт дуусмагц холбогдох хүмүүсээр тоглолтын протоколд гарын үсэг зуруулж баталгаажуулна.

3.4 Багийн дасгалжуулагч нь энэхүү журмыг өөрийн багийн тамирчид, хөгжөөн дэмжигчдэд танилцуулах үүргийг хүлээнэ.

3.5 Дасгалжуулагч, тоглогч, багийн албаны хүмүүс нь ОУСБХ-ны дүрмийн дагуу тоглолт, бусад үйл ажиллагаанд оролцох бөгөөд сахилга бат хариуцлагын талаар зөрчил гаргасан тохиолдолд дараах арга хэмжээ авна.

3.5.1 Дасгалжуулагч, тоглогч, багийн албаны хүмүүс нь нэг тоглолтод хоёр (2)техникийн фол авсан бол дараагийн нэг (1) тоглолтод оролцох эрхгүй болно.

3.5.2 Дасгалжуулагч, тоглогч, багийн албаны хүмүүс нь нэг тоглолтод хоёр (2)  удаа спортын бус фол эсвэл хөөгдөх фол авсан бол дараагийн хоёр(2) тоглолтод оролцох эрхийг хасах арга хэмжээ авна.

3.5.3Дасгалжуулагч, тоглогч, багийн албаны хүмүүс нь тоглолтын болон тоглолтын бус үед үзэгчдийг турхирах, өдөөн хатгах аливаа үйлдлийг ОУСБХ-ны дүрэмд хатуу хориглодог бөгөөд энэ заалтыг зөрчсөн тохиолдолд хоёр(2) тоглолтод оролцох эрхийг хасах арга хэмжээ авна.

3.5.4. Тоглолтын болон тоглолтын бус үед дасгалжуулагч, тоглогч, багийн албаны хүмүүс нь ширээний, талбайн шүүгчдийн(цаашид шүүгчдийн гэх) болон өрсөлдөгч багийн тоглогч, дасгалжуулагч, албаны хүмүүсийн болон үзэгчдийн эрх чөлөөнд халдсан, хэл амаар доромжилсон тохиолдолд 3 тоглолтод оролцох эрхийг хасах арга хэмжээ авна.

3.5.5. Дасгалжуулагч, тоглогч, багийн албаны хүмүүс нь шүүгчдийн, өрсөлдөгч болон өөрийн багийн тоглогч, дасгалжуулагч, бусад албаны хүмүүсийн эрх чөлөөнд халдсан (зодсон, зодолдсон, гэмтэл бэртэл учруулсан г.м.) тохиолдолд 3 тоглолтод оролцох эрхийг хасах арга хэмжээ авна.

3.5.6. Дасгалжуулагч, тоглогч, багийн албаны хүмүүс нь шүүгчдийн болон өрсөлдөгч багийн тоглогч, дасгалжуулагч, бусад албаны хүмүүсийн эрх чөлөөнд халдсан (хүнд гэмтэл бэртэл учруулсан, хохироосон бусад тоглогчид, үзэгчдийг турхирч олныг хамарсан эмх замбараагүй байдалд хүргэсэн) тохиолдолд ноцтой байдал үүссэн гэж үзэн тус багийг тэмцээнээс хасах хүртэлх арга хэмжээ авна.

3.5.7. Тоглолтод оролцох эрхээ хасуулсан дасгалжуулагч, тоглогч нь шийтгэлийн хугацаанд зөвхөн өөрийн багийн тоглолтын үед спортын танхимд байх эрхгүй болно.

3.5.8. Дээрх 3.5.7. дахь заалтыг биелүүлэх нь Ерөнхий шүүгчийн үүрэгт орно.

3.5.9. Журмын дагуу хариуцлага тооцогдсон тогтоолыг Мэргэжлийн зөвлөл гаргаж Ерөнхий шүүгчид гардуулж, хяналт тавьж ажиллахыг даалгана.

3.6 Баг нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тэмцээний хуваарийн дагуу тоглолтод хүрэлцэн ирээгүй эсвэл тоглолт төгсөхөөс өмнө тоглолтын талбайг орхин явсан тохиолдолд Дүрмийн 20-р зүйлийн дагуу “эрхээ хасуулж” хожигдсон тухайн багт 0 оноо ноогдуулна.

3.7 Дээрхи3.6 дахь заалтын зөрчлийг давтан гаргасан тохиолдолд тойргийн тоглолтын эцсийн дүнг гаргахдаа 1 байр ухраан дүгнэх торгууль ноогдуулна.

3.8 Шүүгчдийн суудлын бүсэд тоглолт эхлэхээс 20 мин өмнө мөн тоглолтын үед багш дасгалжуулагч дагалдан яваа хүмүүс удаан хугацаагаар саатахыг зөвшөөрөхгүй бөгөөд зөвхөн Дүрэмд заасан асуудлаар харьцах болно.

3.10 Хуваарьт тоглолтын үед багийн дасгалжуулагч, тоглогч согтууруулах ундаа хэрэглэснийг шүүгч тогтоовол тухайн тоглолтод оролцуулахгүй ба дараагийн нэг (1) тоглолтод оролцох эрхийг хасах арга хэмжээ авна.

3.11 Эсэргүүцэл илэрхийлэх аваас Дүрмийн заалтын дагуу дэнчингийн 100 еврог барьцаалан, асуудлыг зохих журмын дагуу албан бичгээр уламжилна. Маргаан нэхэмжлэх талд гарсан тохиолдолд барьцааны мөнгийг эргүүлэн олгоно.

3.12 Тоглолт ба тоглолтын бусад үед гарсан аливаа маргаантай асуудлыг 3.11-т заасны дагуу хүлээн авч Салбар зөвлөл болон Зохион байгуулах хорооноос бүрдсэн Мэргэжлийн зөвлөл хэлэлцэж дараагийн тоглолт эхлэхээс өмнө хариуг албан бичгээр мэдэгдэнэ.Мэргэжлийн зөвлөлийн шийдвэр нь өргөдөл гаргасан талын зөв гэж гарвал барьцааны мөнгийг эргүүлэн олгоно.

3.12.1 Мэргэжлийн зөвлөлийг 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулах хороо батлах ба 1 хүнийг Салбар зөвлөлөөс томилох ба 2 хүнийг Зохион байгуулах хороо томилно.

3.13 Тоглолт явагдах спортын заалны бэлэн байдал /самбар цагираг, тор, онооны самбар, цаг, 24 сек /хувцас солих өрөө, ариун цэвэр /шал арчих цэвэрлэх материал бэлдсэн байх / сахилга бат, аюулгүйн байдлын бэлтгэлийг Зохион байгуулах хороо бүрэн хангаж ажиллана.

3.14 Санаатайгаар бусад багаас давуу байдал авах зорилгоор мэдүүлэгт худал мэдээ оруулсан болон урьдчилсан тоглолтын өмнө бусад баг тамирчдаас ирсэн гомдлын дагуу шалгуулахаар болсон тамирчин нь өөрийгөө бүрэн нотлох бичиг, баримтгүй бол тэмцээнд оролцох эрхийг хасаж баг тамирчид нь тухайн тэмцээнд тоглох эрхгүй болно.

3.15 Тоглолт дууссаны дараа багийн суудлын бүсийн цэвэрлэгээг дасгалжуулагч тамирчдаа удирдан хийлгэнэ (ундаа, усны сав бусад хог хаягдлыг зориулалтын саванд хаяна).

3.16 Энэхүү журамд сахилга бат, ёс суртахуун, хариуцлагыг дээшлүүлэх болон бусад асуудлаар нэмэлт өөрчлөлтийг Европ дах сагсан бөмбөгийн Салбар зөвлөлийн Ёсзүй, Мэргэжлийн алба оруулах эрхтэй бөгөөд энэ талаар тухай бүр мэдэгдэнэ.

ДӨРӨВ. ЁС ЗҮЙ, АЮУЛГҮЙН БАЙДАЛ, ХАМГААЛАЛТ

4.1 Европын АШТэмцээнийг хэвийн зохион байгуулах зорилгоор эрх бүхий хамгаалалтын алба, цагдаагийн байгууллагатай гэрээ байгуулан ажиллаж болно.

4.2 Тэмцээн явагдаж байгаа зааланд Зохион байгуулах хороо,багийн дасгалжуулагч нар хамтран дасгалжуулагч, тоглогч, шүүгчид болон үзэгчдийн аюулгүй байдлыг хангах бөгөөд шаардлагатай нөхцөлд цагдаагийн байгууллагад хандан буруутанг заалнаас албадан гаргах хүртэл арга хэмжээ авна.

4.3 Тэмцээнийг зохион байгуулж байгаа орны тал нь тоглолтын хугацааны эмчийн асуудлыг шийдвэрлэнэ.

ТАВ. ШАГНАЛ УРАМШУУЛАЛ

5.1 Европын АШ тэмцээний эцсийн дүнгээр 1.,2.,3.байр эзэлсэн эрэгтэй, эмэгтэй багуудад алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, шагнал, түрүүлсэн багийг цомоор шагнаж урамшуулна.

5.2 Тэмцээний насны ангилал бүрээс шилдэг нэг тоглогчийг шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана

ЕВРОП ДАХЬ МСБ ХОЛБООНЫ САЛБАР ЗӨВЛӨЛ

2019 он