Mongolchuud Germand

Mongolchuud Germand - Informationsportal
A A A

FairPlay - FairWorld - Спорт нөхөрлөл - Байгаль эх 

уриан дор Герман улсын Берлин хотын “ ЦОГ” спорт клуб ЕВРОП ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ VII ТЭМЦЭЭНИЙ Ерөнхий зохион байгуулагчаар ажиллах ба Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ болон Берлин дахь Монголын мэргэжил эзэмшигч болон оюутны холбоо ("MAS Berlin e.V.), Монголын волейболын холбооны Европ дах салбар зөвлөлтэй  хамтран Монгол улс Герман улсын хооронд дипломат харилцаа үүссэний 45 жилийн ойн хүрээнд  зохион байгуулна.

FairWorld - Байгаль эх - уриан дор зохиогдож буйтай холбогдуулан тэмцээний үеэр нэг удаагийн сав баглаа боодол, хүнсний аяга, таваг зэрэг хэрэглээг хумих, тамирчид өөрсдийн ус, ундааны саваа авч ирэх түүнчлэн зохион байгуулагчдаас нөхөн үрждэг байгалийн болон Fair Handel бүтээгдэхүүн ашиглах, эх орны үйлдвэрлэлийг дэмжихийг эрмэлзэнэ. 

Тэмцээн 2019 оны 10 дугаар  сарын 05-наас 06-нд Герман улсын Берлин хотын MAX SCHMELLING HALLE спорт цогцолборт болно.  

Хаяг : Am Falkpl. 1, 10437 Berlin

 

Тэмцээнд оролцогч багуудын мэдүүлгийг 2019 оны 09  сарын 15-ны өдөр хүртэл маягтын дагуу Diese E-Mail-Adresse ist vor Spambots geschützt! Zur Anzeige muss JavaScript eingeschaltet sein!  цахим хаягаар хүлээн авна. 

Тэмцээнд зөвхөн мандат авсан тамирчид оролцоно. Тэмцээнд насанд хүрэгчид болон мастер ангилалд оролцох Баг тус бүр 150 еврогийн хураамж төлж тэмцээнд оролцоно. Өсвөрийн насны ангилалд хураамж авахгүй.

Тэмцээний хураамжийг 9 дүгээр сарын 20 дотор доорх дансанд шилжүүлсэн байна. Зохион байгуулалт, төлөвлөлттэй холбогдуулан гарч буй нэмэлт зардлаас шалтгаалан 9 дүгээр сарын 20-ноос хойш хураамжийг  200 Еврогоор тооцно.

Тэмцээний дараах хүндэтгэлийн баяр, цэнгүүн 2019 оны 10 сарын 06-ны 18 цагт танхимд болно. 

Хаяг: VIOLETTE FESTSAAL BERLIN, Markgrafenstraße 67, 10969 Berlin

Хүндэтгэлийн баяр, цэнгүүний тасалбар урьдчилан захиалгаар 25 Евро байна.  Үүнд: 1-р нарийн хоол, Тамирчдад зориулсан хонины толгойн шөл, Ширээний багц - дарс, шар айраг, ус ундаа, амттан, жимс -  болон урлагын хамтлагын тоглолт, мэргэжлийн DJ хөтлөх нийтийн бүжиг, диско орно.

Европын Монголчуудын Волейболын аварга шалгаруулах тэмцээнд ирэхдээ багаараа ХАМТДАА хямд буудаллах хамт олонд зориулан манай зохион байгуулах хорооноос Берлин хотын залуучууд, аялагчын буудаллах дуртай дүүрэг Friedrichshain - д дараах буудлыг санал болгож байна.

All In Hostel

Grünberger Str. 54, 10245 Berlin

Үнэ 

8 ортой өрөө, /өглөөний цайгүй/ өдрийн 120 Евро,

10 сарын 4 ноос 10 сарын 7 хүртэл 3 хоногт нийт 360 Евро

Бидний зүгээс дээр нөхцөлөөр 3 хоногоор 8 өрөөг урьдчилан захиалсан байгаа тул сонирхолтой багууд бидэнд 5 дугаар сарын 25 ны дотор хүсэлтээ ирүүлнэ үү.

600 м ахлаад U5 - Метрогоор Alexanderplatz хүрээд U2 Метрогоор 3 буудал яваад Max-Schmeling-Halle руу маш амархан очих боломжтой.

/Түрүүлж захиалгаа өгсөн, төлбөрөө бидэнд ирүүлсэн 8 багуудад өрөө захиалгийг баталгаажуулж өгнө/

 

Зааврыг PDF -ээр болон Мэдүүлгийн загварын MS-Word файлаар татан авах холбоос

http://www.tsog-berlin.de/wp-content/uploads/2019/08/Volley_zaavar_2019.pdf

 

http://www.tsog-berlin.de/wp-content/uploads/2019/08/meduuleg_euro2019.docx

 

ТЭМЦЭЭНИЙ ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ 

БЕРЛИН ХОТЫН “ЦОГ” МОНГОЛ СПОРТ КЛУБ