Mongolchuud Germand

Mongolchuud Germand - Informationsportal
A A A

Шинэ коронавируст /COVID-19/ халдварын тархалттай холбогдуулан дэлхий дахинд үүсээд байгаа эрсдэлтэй нөхцөл байдлын үеэр Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ-ны Шуурхай ажлын хэсгийн ахлах, Элчин Зөвлөх бөгөөд Консулын хэлтсийн дарга Ч.Батбилэгтэй уулзаж Элчин сайдын Яамнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл авлаа. Botschaft der Mongolei

 

Тус ЭСЯ иргэдийн эрх ашгийг хамгаалах, сэрэмжлүүлэх, мэдээлэл түгээх, төв аппараттай холбоотой ажиллах, шаардлагатай бусад арга хэмжээг шуурхай авах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг энэ оны 3 дугаар сарын 2-ны өдрөөс байгуулан ажиллаж байна.

Ажил болон албан шугамаар зорчиж яваад саатсан, суугуул иргэдээс тодорхой шалтгааны улмаас яаралтай буюу 4 сарын 30 наас өмнө нутаг буцах хүсэлтэй иргэдийн бүртгэл явуулж байна. Одоогоор 145 иргэд хүсэлтээ ЭСЯ-д ирүүлсэн ба УОК-ын Шуурхай штабаас дараагийн захиалгат нислэг үйлдэгдэх тодорхой тов ирүүлсэн цаг тухайд нь иргэдийн ирүүлсэн холбоо барих хаягаар хүргэнэ.

Дэлхий даяар коронавирус хурдацтай тархаж буй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрсдэлээс хамгаалах зорилгоор вирусийн тархалтыг намжтал консулын үйлчилгээг зөвхөн ШУУДАН, шаардлагатай нөхцөлд Видео холболтоор үзүүлэх бөгөөд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө захиран зарцуулах, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх тохиолдолд вирусийн тархалтыг намжихаар өөрийн биеэр ЭСЯ-нд хүрэлцэн ирж гэрчлүүлэхийг анхаарна уу.

Мөн энэ нөхцөл байдалд Европын улс орнуудад зорчиж яваа өндөр настан, сурч боловсорч байгаа манай иргэд нутаг буцах боломжгүй болж, санхүү болон эрүүл мэндийн хүнд байдалд орох, эрсдэл үүсэх нөхцөлд иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, дэмжлэг, цаг алдалгүй тусламж үзүүлэх нь зорилгоор муж улсуудад үйл ажиллагаа явуулж буй Монгол-Германы ТББ-уудтай хамтран ажиллаж байна.

ЭСЯ-ны шуурхай утас Шуурхай утас + 49 (0) 176 2999 0069 иргэдийн тулгамдсан асуудалд 24 цагаар ажиллаж буй талаар Консулын хэлтсийн дарга Ч.Батбилэг мэдээллээ.