Mongolchuud Germand

Mongolchuud Germand - Informationsportal
A A A

ХБНГУ болон Европын холбооны улсаас Герман улсаар дамжин яаралтай нутаг буцах шаардлагатай иргэдийн албан бус бүртгэл судалгаа

Дэлхий нийтийг хамарсан тахал өвчний улсаас үүссэн нөхцөл байдалд бүх улс орон өөрийн иргэдээ татан авах арга хэмжээг яаралтай зохион байгуулж байна.

ХБНГУ-ын хувьд гэхэд 4-р сарын 3 ны байдлаар нийт 200 мянган гадаадад зорчиж яваад саатсан иргэдээс 194 мянгыг буцаан ирүүлээд байгаа ба ердийн нислэг байхгүй газрууд руу 300 гаран захиалгат нислэгийг Холбооны засгийн газраас явуулаад байна.

Тиймээс бид ажил болон албан шугамаар зорчиж яваад саатсан, удаан хугацаагаар оршин сууж буй иргэдээс тодорхой шалтгааны улмаас яаралтай буюу 4 сарын 30 наас өмнө нутаг буцах хүсэлтэй иргэдийн албан бус бүртгэл, судалгаа Монгол улсын иргэн бүрийн эрх ашгийг төлөөлөн явуулж байна.

 

Бид нөхцөл байдлыг талаарх бодит судалгаа мэдээллийг үндэслэн захиалгат нислэг ирүүлэх шаардлага хүсэлтийг МИАТ, ЭСЯ, ГХЯ УОК-д албан ёсоор хүргүүлэх төлөвлөгөөтэй байна.

Захиалгат нислэг үйлдэгдэх талаар нааштай шийдэгдвэл тодорхой тов, дагалдах төлбөрийн журам зааврыг та бүхний бүртгүүлсэн холбоо барих хаягаар цаг алдалгүй шуурхай хүргэх болно.

Та бүхэндээ анхаарал сэрэмжтэй байж, шаардлагагүй бол гадуур явахгүй байх, муж улсдаа мөрдөгдөж буй хорио цээрийн дэглэмийг чанд сахин, гараа сайтар ариутган угааж, гадуур гарахдаа боломжтой бол амны хаалт зүүж өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалахыг уриалж байна.

https://forms.gle/tvzmmbqja5goykpD7

Монголчууд Германд мэдээллийн портал