Mongolchuud Germand

Mongolchuud Germand - Informationsportal
A A A

Сүүлийн 24 цагт нийт 3834 шинээр бүртгэгдсэнээр өмнөх өдөр буюу бүтэн сайнаас нэг дэхэд шинээр нэмэгдсэн тооноос (3677) өссөөр байна. Халдвар буурахгүй байгаатай холбоотой Холбооны Канцлер Меркэл одоогоор тогтоогоод буй хориг хязгаарлалтын 4 сарын 19 ноос өмнө сулруулах талаар огт хэлэлцэхгүй болохыг өчигдөр мэдэгдлээ.

Шлезвиг-Гольштейн муж улсын Ерөнхий сайд Д.Гүнтэр тахлын тархалтыг удаашруулах зорилгоор авч хэрэгжүүлж буй хязгаарлалтыг бага багаар бууруулах талаас санал гаргаж уриалаад буй бол холбооны засгийн газраас энэ сарын 14-нд муж улсуудын удирдлагуудтай хуралдаж Улаан өндөгний баярын дараа хоригийг хэвээр үргэлжлүүлэх эсэх, ямар шат дарааллаар бууруулж болох талаар шийдвэр гаргахаар төлөвлөөд байна. 

Хамгийн их өртөлттэй Бавари мужийн ерөнхий сайд Сөдер "Хэрвээ хязгаарлалтын арга хэмжээг товлосон хугацаанаас өмнө бууруулахдаа хүрвэл, гадуур заавал амны хаалт зүүх талаар шийдвэр гаргах өндөр магадлал үүснэ" хэмээн мэдэгдээд, "мэдээжийн хэрэг энэ бүх арга хэмжээний дараа амны хаалт заавал хэрэглэх шийдвэр гарах л болно" хэмээн тодотголоо.

Хүмүүсийг амны хаалтаа зөв зүүж, тайлж чадвал коронавирусын халдвараас сэргийлэхэд тус болно олон судалгааны болон эрүүл мэндийг байгууллагуудаас мэдээлсээр байна.

Герман улсын хувьд сүүлийн хоногуудад шинэ коронавирусийн халдвар эрчимтэй нэмэгдэж өнөөдрийн байдлаар Жонс Хопкинс хүрээлэнгийн мэдэгдсэнээр 4 дүгээр сарын 7-ны 15:14 цагийн байдлаар нийт 103.717 иргэн халдвар авсан ба харин 36.081 иргэд бүрэн эдгэрчээ.

Харин Германы төрийн өмчит Роберт Кох хүрээлэнгийн 4 дүгээр сарын 7-ны 00 цагийн байдлаар мэдээлсэнээр 99.225 халдварласан иргэд, түүнээс нас баралтын тоо 1.607 байгаа бусад орнуудтай харьцуулахад нас баралтын индекс харьцангүй бага хэвээр байна.

Хоёр эх сурвалжийн мэдээлэл тоо ялгаатай байгаа нь хугацаа, мөн зөвхөн цахимаар хүлээн авсан бүртгэлийг нэгтгэж байгаад оршиж байгаа болно.

Анхаарал болгоомжтой байж хувийн ариун цэврийг чанд сахиж, гараа тогтмол сайн угаах, шаардлагагүй нөхцөлд гадагш гарахгүй гэртээ байхыг дахин уриалж байна.