Mongolchuud Germand

Mongolchuud Germand - Informationsportal
A A A

Ажил болон албан шугамаар зорчиж яваад саатсан, удаан хугацаагаар оршин сууж буй иргэдээс ХБНГУ болон Европын холбооны улсаас Герман улсаар дамжин яаралтай нутаг буцах нэн шаардлагатай иргэдийн албан бус бүртгэл, судалгааг 4 сарын 5 наас 6 ны өдрүүдэд явуулж хүсэлтийг зохих үүсээд байгаа шалтгаануудын хамт иргэдийн дуу хоолойг төлөөлөн манай Монголчууд Германд мэдээллийн сувгийн хамт олноос МИАТ, ЭСЯ, ГХЯ, УОК-д / хувийг ХЧМЗ ТББ-д/ 4 дүгээр сарын 7 ны өдөр УОК-д албан ёсоор хүргүүлсэн билээ.

Гэвч өнөөдрийн /2020.04.09/ байдлаар УОК-оос захиалгат нислэг явуулах боломж, халдварт өвчин судлалын болон тусгайрлах байрны боломжоос шалтгаалан ирүүлэх боломжгүй байгааг мэдээлээд байна.

 

Захиалгат нислэг үйлдэгдэх талаар нааштай шийдэгдвэл тодорхой тов, дагалдах төлбөрийн журам зааврыг та бүхний нийт 4 дүгээр сарын 5-наас 8 ний хооронд бүртгүүлсэн холбоо барих хаягаар цаг алдалгүй шуурхай хүргэх болно.Мөн бидэнд Diese E-Mail-Adresse ist vor Spambots geschützt! Zur Anzeige muss JavaScript eingeschaltet sein! хаягаар цаг үеийн мэдээлэл хүлээн авах хүсэлтээ нэмж бүртгүүлж болно.

Мөн та ч гэсэн ЭСЯ, УОК-ын мэдээ мэдээллийг анхааралтай хүлээн авч, тус тусын суугаа орны ЭСЯ-нд хараахан хандаагүй байгаа бол яаралтай холбогдож, хүндрэлтэй асуудал нөхцөл байдлаа цаг тухайд нь дуулгаж байхийг зөвлөж байна.

ХБНГУ-д суугаа ЭСЯ-НЫ КОНСУЛЫН ХЭЛТЭС-ийн холбогдох хаяг

Утас: +49 30 47 48 06 22

И-мэйл: Diese E-Mail-Adresse ist vor Spambots geschützt! Zur Anzeige muss JavaScript eingeschaltet sein!

Шуурхай утас: Та яаралтай тохиолдолд ажлын бус цагаар ЭСЯ-ны ажилтантай холбогдох шаардлага гарвал дараах утсаар холбоо барина уу.

+49 (0) 176 2999 0069 - Энэ утсаар 24.00 цаг хүртэл холбогдох боломжтой.

Мөн Бид элгэн нутаг нэгтнээ суугуул нутагт маань хүнд байдалд орвол туслахын төлөө хийж чадах бүхнээ дайчлах болно. Бид хот хотоос сайн дураараа нэгдэж байгаа хүмүүстэйгээ сүлжээ үүсгэж, хүнд байдалд орсон иргэдээ хандахад хамгийн түргэнээр шаардлагатай үед тусламж үзүүлэх боломж бололцоотой хүмүүстэй холбож өгөх, зөвлөгөө үзүүлэх бүртгэл, зохион байгуулалт хийж байна.

ХБНГУ - Герман улс - БИ ТУСЛАХАД БЭЛЭН ДАВАЛГАА -

Монголчууд Германд Мэдээллийн суваг

Бидэнтэй нэгдэх, холбогдох + 49 176 800 24 000 ямар ч цагаар залгаж болно. /Whats-UP, Viber-тай/

Одоогоор бидэндтэй 20 гаран хотоос 60 гаран сайхан сэтгэлт Монголчууд маань хэрэгцээ гарвал боломжоороо туслана хэмээн хандаж нэгдээд байна. Бид нэн яаралтай байр болон бусад зөвлөгөөг нийт 14 хүнд үзүүлээд байна.

Герман улс дахь монгол, монгол-германы ТББ-уудын Зөвлөлийн хамт олон холбоод мөн тулгамдсан асуудлаас болоод гацсан, эх орон луугаа буцаж чадахгүй байгаа, хэлний асуудалтай, виза сунгуулж чадахгүй ч юм уу, эсxүл халдвар авсанаас болж хүндрэл учирч буй, ямар нэгэн асуудалтай тулгарч байгаа бол туслахаар муж улс бүрдээ зар түгээн ажиллаж байна.

Холбоо барих

Diese E-Mail-Adresse ist vor Spambots geschützt! Zur Anzeige muss JavaScript eingeschaltet sein!

Монгол-Мюнхэн нийгэмлэг - Мюнхэн хот, Бавари мужид суугаа Монголчууддаа туслах хөдөлгөөн

Тусламж хэрэгтэй хүмүүс доорхи Майл, утсаар холбогдоорой.

Diese E-Mail-Adresse ist vor Spambots geschützt! Zur Anzeige muss JavaScript eingeschaltet sein!

0176 227 218 61

 

НРВ мужид байгаа Монголчууд Diese E-Mail-Adresse ist vor Spambots geschützt! Zur Anzeige muss JavaScript eingeschaltet sein! э-майл хаягаар болон Deutsch-Mongolisches Tor in NRW e.V. фэйсбүүкийн пэйж

 

Баден-Вюртембэрг мужид одооны тулгамдсан асуудлаас болоод гацсан, эх орон луугаа буцаж чадахгүй байгаа, хэлний асуудалтай, виза сунгуулж чадахгүй ч юм уу, эсxүл халдвар авсанаас болж хүндрэл учирч буй, ямар нэгэн асуудалтай тулгарч байгаа бол манай холбооны Diese E-Mail-Adresse ist vor Spambots geschützt! Zur Anzeige muss JavaScript eingeschaltet sein! Mайл хаягаар болон VMA e.V. / ХБНГУ дахь Монгол Академичдын Холбоо фэйсбүүкийн пэйжээр хандаарай.

 

Берлин хот муж улсад одооны тулгамдсан асуудлаас болоод гацсан, эх орон луугаа буцаж чадахгүй байгаа, хэлний асуудалтай, виза сунгуулж чадахгүй ч юм уу, эсxүл халдвар авсанаас болж хүндрэл учирч буй, ямар нэгэн асуудалтай тулгарч байгаа бол Майдар Холбоо Diese E-Mail-Adresse ist vor Spambots geschützt! Zur Anzeige muss JavaScript eingeschaltet sein!, Монгол Германы эдийн засгийн клуб Diese E-Mail-Adresse ist vor Spambots geschützt! Zur Anzeige muss JavaScript eingeschaltet sein! - хаягаар хандаарай

 

Анхаарал болгоомжтой байж, хайртай хүмүүсээ хамгаалцгаая.

 

Та бүхэндээ анхаарал сэрэмжтэй байж, шаардлагагүй бол гадуур явахгүй байх, муж улсдаа мөрдөгдөж буй хорио цээрийн дэглэмийг чанд сахин, гараа сайтар ариутган угааж, гадуур гарахдаа боломжтой бол амны хаалт зүүж өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалахыг уриалж байна.