Mongolchuud Germand

Mongolchuud Germand - Informationsportal
A A A

Гадаадад, Европ тивд зорчиж яваад саатсан, хувь ар гэрийн шалтгаанаар нэн яаралтай нутагтаа буцахаар тэсэн ядан хүлээж байгаа Монгол улсын иргэд та бүхнийгээ Монгол улсын засгийн газар, Гадаад хэргийн яамнаас хоосон хүлээлт үүсгэж, СЭТГЭЛИЙГ ХЯМРААХГҮЙ гэсэндээ ямар нэг тов хэлэх боломжгүйг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 4 дүгээр сарын 10 нд хэвлэлийн бага хурлаар дамжуулан дуулгасан билээ.

Хоног өдөр өнгөрсөөр, иргэд хүлээсээр...БУЙ ТУЛ ДАХИН ГАРГАЛГАА ХАЙЦГААЯ.

Гадаад харилцааны сайд хэлсэн үгэндээ Турк, ХБНГУ-д хүнд нөхцөл байдал үүсээгүй, ирэх хүмүүсийн тоо бага байгаа хэмээсэн бол Улсын онцгой комиссын мэдээлэлд Гадаадад хүлээж байгаа иргэдийн тоонд Европ дахь иргэд бүр дурдагдаагүй.

САЙД цааш нь хэлсэн үгэндээ "Бид иргэдээ авчрах ажлыг боломжоороо зохион байгуулна. Иргэдийн зүгээс АМАРГҮЙ ХҮСЭЛТИЙГ ТАВЬЖ БАЙГАА. Бид хоёрхон онгоцтой, нисэх багийнхан ирээд карантинд орчихож байна. Тиймээс олон улсын нислэг очиж байгаа улсууд руу нисэж байгаа. Иргэд маань аргалаад тухайн улсад оччихвол эндэх нөхцөл боломжоо судлаад боломжоороо очоод авна. " - хэмээсэн юм.

Харин бидний явуулсан АЛБАН БУС БҮРТГЭЛ СУДАЛГААГААР

Герман 135

Швед 90

Унгар 93

Ирланд 30

Швейцари 30

Англи 22

Франц 18

Австри 15

Итали 10

Словак 10

Бусад 49

 

иргэд яаралтай нутаг буцах шалтгаантай байна. Бид энэ талаар өмнө холбогдох газруудад шаардлага хүсэлтээ 4 дүгээр сарын 6 нд уламжилсан болно.

(Нэг зүйлийг тайлбар хүргэвэл дээрх тоонд энд удаан хугацаагаар сурч, ажиллаж, амьдарч буй иргэд огт ороогүй болно. Суугуул иргэдийн зүгээс аль болох нөхцөл байдал хэвийн болтол нутаг руугаа эрсдэл тээж зорчихгүй, энд гацсан иргэддээ боломж бололцоогоороо туслана. Эх орон аав ээж гэр орныхондоо туслана, шаардлагатай үед УОК-д ч зохион байгуулалттай оролцоно гэсэн сэтгэлтэй байгаа.)

ЯАРАЛТАЙ шалтгаантай иргэд МАНАЙ УЛСЫН захиалгат нислэгийн тов гараагүй тул ЕВРОПЫН өөр улсуудаас Герман руу ТРАНЗИТ -аар ирэх зөвшөөрөл олгогдох боломжгүй байна.

Гаргалгаа хайвал:

ГХЯ - за 4 сарын "тэдэнд" захиалгат нислэг үйлдэгдвэл ирэх иргэдийн тоог ЦАХИМААР бүртгээд бодит хэдэн хүн байна тогтоохыг 4 сарын "тэдний" дотор гаргасугай, олон иргэд байгаа газрын нийт бүртгэлээс ангилал явуулж эхний ээлжинд ирүүлэх хүмүүст баталгаажуулсугай. Нөхцөл байдлыг иргэдэд ил тод мэдээлсүгэй.

гээл хэдхэн хоногийг дараа

-уучлаарай Европ руу шаардлага бага байна. тэддүгээр ээлжинд онгоц 5 сарын төдөнд очно. тэр болтол тэсээрэй.

эсхүл

- хангалттай шаардлага тодорхой харагдсан тул нислэгийг үйлдсүгэй. Манай онгоц хүрэхгүй бол гадны авиа компаниар захиалгат нислэг үйлдүүлсугай. - Гэхдээ иргэд А, О нар багтахгуй уучлаарай учир нь өндөр настай тэр, өвчтэй тэд. ноцтой хүндэтгэх шалтгаантай тэр тэр эхлээд авах нь байна. залуучүүд хүлээнээ. удахгүй авна. за ирэх хүмүүс анхаар, эрүүлкарентинд орохгүй дэглэм сахихгүй бол ял шийтгэл хүлээлгэхээ зөвшөөрөөд төлбөрөө ийм шилжүүлтүгэй.

эсхүл

- хэдийн шаардлага байгаа ч гэсэн тэддүгээр сарын тэдэн хүртэл ямар ч боломж байхгүй, эмч эмнэлгийн ажилтай, байр сав хүрэлцээгүй.

гээл зарлачуул хаа хаанаа тодорхой юм.

Европын бусад орноос ирэх хүмүүс ч транзит зорчих нөхцөлийг шалгаад амжина. Зорчих иргэд урьдчилсан үзлэг тест хийлгэх шаардлагатай бол хийлгээд очно.

 

Нөхцөл байдалд дүгнэлт хийх юм бол:

 

гэртээ харихаар Европд захиалгат нислэг хүлээж суугаа дээрх иргэд ЭСЯ-руугаа магадгүй ДАХИН нөхцөл байдлаа дэлгэрэнгүй илэрхийлж, хүсэлтээ гаргах хэрэгтэй байна.

 

-----------------------

ХБНГУ-д суугаа ЭСЯ-НЫ КОНСУЛЫН ХЭЛТЭС-ийн холбогдох хаяг

 

Утас: +49 30 47 48 06 22

И-мэйл: Diese E-Mail-Adresse ist vor Spambots geschützt! Zur Anzeige muss JavaScript eingeschaltet sein!

 

Шуурхай утас: Та яаралтай тохиолдолд ажлын бус цагаар ЭСЯ-ны ажилтантай холбогдох шаардлага гарвал дараах утсаар холбоо барина уу.

 

+49 (0) 176 2999 0069 - Энэ утсаар 24.00 цаг хүртэл холбогдох боломжтой.

-----------------------

 

БИД Ч МӨН ДУУ ХООЛОЙГОО ХҮРГЭХЭЭР ХИЧЭЭХ БОЛНО.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭН БҮРИЙН ЭРХИЙН ТӨЛӨӨ БИД ШААРДАХ ЭРХТЭЙ.

 

Манай улсын Гадаад харилцааны САЙД маань хэлсэн үгэндээ "Гадаадад байгаа иргэд минь бусдадаа тусалж дэмжээд, байргүй нэгнээ түр гэртээ байлгаад ч юм уу аргалж байхыг бид ЭСЯ-аад дамжуулан иргэддээ мэдээлж байгаа." хэмээн шүү. манайхаан.

 

Энэ дашрамд өөрийн суугаа хот, ойролцоо бүс нутагтаа хүндрэлтэй асуудалтай иргэдэд тусалж байгаа болон асуудал гарвал боломж бололцоогоороо туслахад бэлэн хэмээн бидэнтэй холбогдож нэгдсэн халуун сэтгэлт монгол ахан дүүсдээ Герман дахь монголчуудынхаа өмнөөс чинь сэтгэлийн талархалаа илэрхийлье. Бид тун удахгүй та бүхэндээ нэгтгэл мэдээлэл хүргэх болно.

 

Монголчууд Германд мэдээллийн портал