Mongolchuud Germand

Mongolchuud Germand - Informationsportal
A A A

СӨҮЛ, ФРАНКФУРТЫН ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГЭЭР ИРЭХЭЭР ӨРГӨДӨЛ ГАРГАСАН ИРГЭДЭД АНХААРУУЛАХ НЬ

Улсын онцгой комиссоос гарсан шийдвэрийн дагуу тусгай үүргийн нислэгээр 2020 оны 4 дүгээр сарын 30-нд БНСУ-ын Сөүл, 5 дугаар сарын 2-нд ХБНГУ-ын Франкфурт хотоос иргэдээ татан авах бэлтгэл ажил хийгдэж байна. Энэ нислэгийн үеэр өмнө нь тавигдаж байсан таван шаардлагыг ягштал баримтална. Үүнд:

 

- Эрүүл мэндийн шалтгаантай (хүнд өвчний улмаас эмнэлгийн магадлагаагаар гадаад улсад эмчилгээнд явсан)

- Жирэмсэн

- Бага насны хүүхэдтэйгээ яваа

- Хөгжлийн бэрхшээлтэй

- Өндөр настан иргэдийг эрэмбэлэн хамруулна.

 

Эдгээр шаардлагыг нотолсон БАРИМТЫГ өргөдөл гаргасан иргэн нэрээ бичин Diese E-Mail-Adresse ist vor Spambots geschützt! Zur Anzeige muss JavaScript eingeschaltet sein! цахим хаягаар 4 дүгээр сарын 24-ийг хүртэлх хугацаанд ирүүлнэ үү. Тус шаардлага нь транзитаар ирэх иргэдэд ч мөн адил тавигдана.

Мөн Эрүүл мэндийн яамнаас тавьж буй шаардлагын дагуу сүүлийн 48 цагийн дотор коронавирусын шинжилгээ заавал хийлгэсэн байна.

Жич:

1.

Та дээрх шалтгаануудад орохгүй бол тус Майл хаягаар нь бусад төрлийн ийм асуудал байнаа бүртгэнэ үү гээд маааш сайн маййл бичихийг зөвлөж байна.

2.

Шинжилгээг бас нислэгээс өмнө 48 цагын дотор гэсэн байна. иймд өргөдлөө гаргаад явуулах хэрэгтэй, тэгээд шинжилгээ өгөх цаг товлож, онгоцонд суулгана гэвэл шинжилгээ өгөх хэрэгтэй болуу

Хүндэтгэсэн

Монголчууд Германд мэдээллийн портал