Mongolchuud Germand

Mongolchuud Germand - Informationsportal
A A A

Гадаадад түр хугацаагаар зорчиж яваад цаг үеийн асуудлаар болж олон хоног гацсан иргэдийг Германд суурин амьдарч буй иргэд, ТББ ууд холбоо харилцаатай байж "Бид туслахад бэлэн" уриан дор нэгдэн бүх боломжоороо нэгдэн ажиллаж буй юм.

Энэ хугацаанд олон хотоос сайхан сэтгэлд иргэд маань нэгдэж сайн дураараа 30 гаран иргэдэд орон байр, унаа, эрх зүйн тусламж үзүүлээд байна, мөн одоо ч Монголчууд маань "Хариу нэхээгүй тусламжаа" үзүүлсээр байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд манайханы тусламж үзүүлж буй нэгэн иргэний маань биеийн байдал хүндэрч эхэлжээ.

 

Тухайн хотын сайхан сэтгэлт Монголчуудын маань баг цаг алдалгүй Монгол эмч нарынхаа зөвлөгөө зааврын авч, тухайн хотын эмнэлэгт хандан эхний шатнуудын шинжилгээнүүдийг хийлгэх анхны тусламжид хамруулсан болно.

Иргэдийн байдал хүндэрч, эрүүл мэндийн асуудал бодитоор хурцдаж, олон хоног сараар гацсан иргэд туйлдаж гүйцлээ. 

 

Ахин 6 сар гартал хүлээх мөн ч алс ..., яанам билээ.

Бид өмнө аялалын эрүүл мэндийн даатгалын талаарх сануулга мэдээллийг удаа дараа хүргэж байв

Энэ удаад Нийт гадаадад гацсан иргэддээ зөвлөхөд аялалын эрүүл мэндийн даатгалынхаа хүчинтэй хугацааг хянаж, нотлох баримт бичгээ бүрэн гүйцэд байлгах, эмайл цахим шуудан дээрээ биш, хэвлэсэн байдлаар хувь баталгаажуулж биедээ авч явахыг хичээнгүйлэн зөвлөж байна.

 

Биеийн байдал хүндэрсэн иргэний талаар тухай бүр ЭСЯ ны Консулын хэлтсийн шуурхай утсаар 3 цаг тутамд мэдэгдэж байв.

Цаашид нарийн хяналтад байлгах шаардлагатай гэсэн дүгнэлт эмнэлгээс гаргаж, гол нь аялалын эрүүл мэндийн даатгалынхаа үзүүлэх баримт тодорхой биш байсан тул эмнэлэгт үргэлжлүүлэн байлгах боломжгүй болов.

Үүссэн нөхцөл байдлыг Монгол улсаас ХБНГУ д суугаа Консул, Консулын хэлтсийн дарга, Онц бөгөөд бүрэн Эрхт элчин Сайд нарт дэлгэрэнгүй танилцуулан хүсэлт гаргасаны дагуу өчигдөр шөнө ЭСЯ наас Берлин хотод тосон авч уулзаад, цаашид тохирсон эмнэлэгт хэвтүүлэх талаар арга хэмжээ авч эхэлжээ.

Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш анх удаа тохиолдож буй энэхүү онцгой нөхцөл байдлын үеэр нутагт нэгтэндээ тусалсан, одоо ч тусалж байгаа Германы Монголчуудын холбооныхон, Зөвлөл, Суугуул иргэддээ чинь сэтгэлийн талархал илэрхийлье.

Зөвхөн орон байр, унд биш эрүүл мэндийн байдалд эрсдэл үүсэж буй тул иргэд хувиар ярилцаад Монгол төрийн Бүрэн эрхт төлөөлөл болох ЭСЯ даа хандаж, элчин сайдын яамнаас Монгол улс орон даяар зарлаад буй онц байдлын дэгдэмээр УОК, ГХЯ нд асуудлыг яаралтай танилцуулна уу хэмээн төрийн хамгаалалтанд шилжүүллээ.

Монгол төрийн албыг хариуцлагатай гүйцэтгэж иргэдээ хамгаалахаар хичээн ажиллаж буй ЭСЯ ныхандаа чинь сэтгэлийн талархал илэрхийлье.

Бид өмнө аялалын эрүүл мэндийн даатгалын талаарх сануулга мэдээллийг удаа дараа хүргэж байсан билээ.

Нийт гадаадад гацсан иргэддээ зөвлөхөд аялалын эрүүл мэндийн даатгалынхаа хүчинтэй хугацааг хянаж, нотлох баримт бичгээ бүрэн гүйцэд байлгах, эмайл цахим шуудан дээрээ биш, хэвлэсэн байдлаар хувь баталгаажуулж биедээ авч явахыг хичээнгүйлэн зөвлөж байна.

Жич: Гацсан иргэдийн Хувь хүний мэдээллийн үүднээс бид нэр заан талархал илэрхийлээгүй байгаад хүлцэл өчиж байна. Удахгүй цаг сайхан эргэж,та бүхэндээ ачтануудынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх өдөр удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байна.