Drucken
Hauptkategorie: Blog Articles

2021 оноо сайн үйлсээр эхлүүлцгээе. - Das Herz vegisst nicht

 “Зүрх мартахгүй” төслийг “Улаанбаатар Сонгдо” эмнэлэгийн Болдсайхан эмч санаачлан явуулж 2020 онд 86 хүүхдэд мэс засал хийсэн талаар та бүхэн сонссох бизээ.

Тэд цаашид 2021 он гэхэд 100 хүүхэд, 2027 он гэхэд 1000 хүүхдийг мэс засалд оруулж, бүрэн эдгээх болно гэдгээ хэлсэн юм. 2021 онд монголын нялх үрс зүрхний мэс засалд гадаад явах, мөнгөгүй тул орж чадахгүй гэх зовлонгүй болоосой. 

Хандивын аянг 2021 оны 1 сарын 31 хүртэл явуулж нийт цугларсан мөнгийг илгээсэн ачтангуудын листтай хамт 100 % бүрэн бүтнээр  “Зүрх мартахгүй” төслийн хамт олонд гардуулах болно.

Германы Монголчуудаа зүрхний гажигтай хүүхдүүдийг Монголдоо эмчилж, эрүүл саруул болгоход хувь нэмрээ оруулцгаая хэмээн уриалж байна.

Хандивлах- https://www.paypal.com/donate?hosted_button_id=MBAW8TCNDY6Q4