Suchen
Mongolchuud Germand - Informationsportal
Home
Үндсэн нүүр
Kategorien
Mongolchuud Germand
Kolumne / Нийтлэл
Video / Бичлэгээр
Аж ахуйн нэгжүүд
Sport News
Presse Nachrichten
Mongoliansabroad
Wir über uns
Beiträge - Beliebte
DIASPORA Forum
Mongolchuud Germand
Wir über uns
Шинэ жилийн цэнгүүн Берлин 2016
Герман хэлний VIDEO хичээл
Hauptstadt-Team sucht Mitspieler
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРЫН ЗАР
Европын Монголчуудын Хөл бөмбөгийн аварга шалгаруулах “EURO 2015”
ЕВРОП ДАХЬ МОНГОЛЧУУД САГСАН БӨМБӨГӨӨР ӨРСӨЛДЛӨӨ.
Videos
Video ansehen
Video ansehen
Wichtige Infos
Хэрэгцээт мэдээлэл
Transport / Унаа тээвэр
MONGOLIAN AIR TRANSPORT
Itgelt Erin LLC
Transeuasia Paketservice
AirPacific Ltd.
M&M MILITZER
PAN EUROPA
Dolmetscher / Орчуулагч
Es folgt ...
Behörde / Төрийн байгууллагууд
Es folgt ...
FAQ / Байнга тавигддаг асуултууд
Es folgt ...
Kontakt / Холбоо барих
Es folgt ...
Mongolen in Deutschland
Монголчууд Германд
Vereine
Mongolei Community
Tsog Berlin
MDWK e. V.
VMA e. V.
Deutsch-Mongolisches Tor in NRW eV
Maidar e. V.
Freunde der Mongolei e.V.
Deutsch-Mongolischen Gesellschaft e.V.
Deutsch-Mongolischer Kulturverein
Ulaanbaater e. V.
Mongolische Frauen in Deutschland e.V.
Монгол-Германы хамтарсан Отгонбаяр сан
Deutsch-Mongolischer Verein Gobi e.V.
KHAAN MEDICAL AID e.V.,
Kultur Aktivitäten
Hosoo Transmongolia
Sedaa
folgt...
Aktuelle Seite:
Home
Mongolchuud Germand
Монголын мэдээлэл худалдааг дэмжих төв ХБНГУ д албан ёсоор нээлтээ хийв
A
A
A
Монголын мэдээлэл худалдааг дэмжих төв ХБНГУ д албан ёсоор нээлтээ хийв
Drucken
E-Mail
Details
Geschrieben von
Super User
Hauptkategorie:
Blog Articles
Erstellt: 09. September 2021
Монгол Улсад үйлдвэрлэсэн экспортын бараа бүтээгдэхүүнийг Европын Холбооны иргэд, бизнес эрхлэгчдэд сурталчлах зорилго бүхий Мэдээлэл худалдааг дэмжих төвийн (МХДТ) албан ёсны нээлт Берлин хотноо 2021 оны 8 дугаар сарын 27-нд болов. Берлин хотын эртний төвүүдийн нэгэн хэсэгт байрлах тус төвийн нээлтийн ажиллагаанд Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганбат, Бундестагийн гишүүн М.Грунд, К.Күлитц, М.Хэльд Берлин хотын захирагч М.Мюллер, МХДТ-ийн гүйцэтгэх захирал Н.Эрдэнэцогт, ЕХ-ны ТРАМ төслийн зөвлөх К.Круг нар оролцон үг хэллээ. Нээлтийн ёслолд ГХЯ-ны ТНБД Н.Анхбаяр цахимаар оролцож, Монгол Улсын Засгийн газар үйлдвэрлэл, экспортын таатай, тогтвортой орчинг бүрдүүлэх замаар уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилт тавьж буйг дурдаж “энэхүү төв уг зорилгод хүрэх нэгэн чухал алхам боллоо” хэмээн онцлон тэмдэглэв. Түүнчлэн тэрээр төвийг үүсгэн байгуулахад дэмжлэг үзүүлсэн ЕХ-ны ТРАМ төсөл, МҮХАҮТ-д болон ХБНГУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ, Өргөмжит консул, Соёлын элч нарт талархал илэрхийлж амжилт хүсэв. Нээлтийн арга хэмжээнд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин цахимаар оролцож, мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр “Европын Холбооны санхүүгийн дэмжлэгтэйгээр 2017 оны 3 дугаар сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн “Монголын худалдааг дэмжих төсөл” нь шинэчилсэн “Хөнгөлөлтийн Ерөнхий Систем” (GSP+)-ийн ашиглалтыг сайжруулахаар Монголын бизнес эрхлэгчдэд томоохон дэмжлэг үзүүлсэн. Тус төслийн хүрээнд эдийн засгийг төрөлжүүлэх, уул уурхайн бус бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр Монголын 100 гаруй жижиг дунд үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжийг чадавхижуулан, таван кластерийг хөгжүүлж, Европын холбооны улсууд руу тухайлан ХБНГУ руу “Гүүр”-ээ тавьж чадсан” гэдгийг онцоллоо. МҮХАҮТ нь энэ төвийг Берлин хотод нээх тухай Харилцан ойлголцлын санамж бичгийг Монгол-Германы Бизнесийн Холбоотой 2019 оны 11 дүгээр сард байгуулж байсан бөгөөд Монголын бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжсэн төв Берлин хотод нээгдсэнээр гадаадын хөрөнгө оруулалтыг татах, Монголын бараа бүтээгдэхүүнийг европын холбооны зах зээлд амжилттай нэвтрүүлэх боломж нээгдэж байна. Шинэчилсэн хөнгөлөлтийн ерөнхий системд Монгол Улс хамрагдсанаар манай улсаас 6300 орчим нэр төрлийн бараа Европын Холбооны улсуудад гаалийн татваргүй нэвтрэх боломж бүрдсэн юм. Нээлтийн ёслолд ХБНГУ-ын Гадаад хэргийн яам, Эдийн засаг, эрчим хүчний яам, Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яамны хариуцлагатай албан тушаалтнууд, германы бизнесийн танхим, компаниудын төлөөлөгчид уригдан оролцож, монгол ардын урлагийн тоглолт үзэж сонирхлоо.