Mongolchuud Germand

Mongolchuud Germand - Informationsportal
A A A

Дэлхий нийтийг хамарсан Ковид цар тахалтай нүүр тулан тэмцэж буй Монгол эмч, асрагч сувилагч болон эмнэлэгийн ажилтнууд ахан дүүсдээ сэтгэлийн дэм үзүүлэх зорилгоор "Бид хамтдаа" хэмээн ХБНГУ аас мэргэжил нэгт эрүүл мэндийн салбарын анд нөхөд нараас Монгол бүжгээр мэндчилгээ дэвшүүллээ.

Зохион байгуулагч Монгол Улсын Соёлын Элч Ц.Гэрлээ болон УАДБЧ-ын бүжигчин асан Б.Хулан нар 2021 оны 4 сараас эхэлж ХБНГУ-ын Шлойсэнгэр Ахмадын асрамжийн газрын эмч, сувилагч, асрамжийн ажилтнуудад монгол бүжгийн хичээл зааж эхэлсэн юм.

Ц.Гэрлээ дурдахдаа: “Дэлхий даяар тархсан цар тахлын эсрэг өөрсдийн зүгээс жижиг гэлттгүй эерэг нөлөө үзүүлэх хүсэлтэйгээр энэхүү сургалтыг эхлүүлсэн. Германчууд маш сайхан хүлээж авч, гэртээ эхнэр нөхөр, хүүхдүүдтэйгээ хамтдаа давтсан бүжгийн бичлэгээ бидэнд явуулж байлаа. Ажил дээрээ “Толин хулаа” аялаастай Монгол дуу бүжгээр амьсгалсан хэдэн сар байв. Тэд сайн муу бүжиглэхдээ гол нь биш гагцхүү бид өдөр тутмын амьдралын стрессээ эерэгээр байлгахад урлаг ямар их нөлөөтэйг энэ жишээ харуулж байгаа юм.” хэмээсэн юм.

 

Монгол улсын Гадаад сурталчилгаанд маш хэрэгтэй богино хэмжээний киног 2016 онд Соёлын яамны захиалгаар Германы нэр хүндтэй найруулагч К. Өлшлэгэр, Монгол улсын Соёлын элч О.Оюунтуяа нар хийж байсан билээ. Тус кино Англи, Герман хэл дээр 10, 30 минутын хувилбарууд гарсан бөгөөд тус хувилбарууд Монгол улсын өмч хэлбэрээр хийгджээ.

10 минутын тус хэлбэр нь ямар нэг ТББ ууд болон арга хэмжээний үеэр Германы найз нөхөд, иргэдэд сонирхуулан Аялал жуулчлалыг татахад хувь нэмэр оруулахад маш оновчтой хувилбар юм.

ЭСЯ-наас манай Монгол Германы эдийн засгийн клубийн хүсэлтийг хүлээн авч нийтэд нээлттэй хувилбараар оруулж байна.

https://youtu.be/Urrw2wV0yGE

A Film by

Kurt W. Oehlscläger and Oyuntuya Oyunjargal

On behalf of Ministry of Environment, Green Development and Tourism

and

Tourism for Future NGO of Mongolia

Amara

Film und Fernsehproduktion GmbH

 

ЕВРОП ДАХЬ МОНГОЛЧУУД САГСАН БӨМБӨГӨӨР ӨРСӨЛДЛӨӨ.

Европ дахь монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах 10 дахь удаагийн тэмцээн 2015 оны 10 дугаар сарын 31 нээс -11 дүгээр сарын 1-ний өдрүүдэд Бeльги улсын Leuven хотноо амжилттай зохиогдож өндөрлөлөө.
Залуучууд хүүхдүүдийг спорт руу уриалан дуудaх, биe биeнээсээ харилцан суралцах, ойртон нөхөрлөх, багийн спортыг хөгжүүлэх, улмаар алдарт тамирчдын залуу халааг бэлтгэх зорилгоор зохиогддог уламжлалт энэ тэмцээнд нийт 13 орны 26 баг тамирчид оролцож хурд хүч авхаалж самбаагаа сорьсноос эрэгтэй төрөлд өрсөлдсөн Герман улсын Буяны сэтгэлт хүү баг, эмэгтэй төрөлд өрсөлдсөн Герман улсын SKY баг аваргалж цомын эзэд боллоо.

Авхаалж самбаа, ур чадвар төдийгүй багийн тоглолт, эв нэгдэлээрээ бусдаас илт давамгайлсан Буяны сэтгэлт хүү баг 4 дэxь удаагаа Eвропын монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний аварга баг боллоо.
Удаах байр эзэлсэн багуудыг жагсаавал эрэгтэй төрөлд : 

2-р байр Бельги улсын Sky
3-р байр Бельги улсын Сүлд
эмэгтэй төрөлд :
2-р байр Швед улсын MGL баг
3-р байр Швецарь улсын Winners баг тус тус тодорлоо.

Британи дахь Монголчуудын Холбоо, Цахим Өртөө Холбооны зүгээс тухайн улс орон дахь элчин сайдын яамтай хамтран төрийн болон бусад байгууллагуудын тал бүрийн дэмжлэгтэйгээ жил бүр зохион байгуулагддаг энэхүү чуулган “Бүтээлч үйлдвэрлэл” сэдвийн дор 2016 оны 4 сарын 30-ны Бямба гарагт Францийн нийслэл Парис хотноо зохион байгуулагдлаа.

Бельгийн Монголчуудын нэгдсэн холбооныхон маань Монгол орны хөгжилд 12-р чуулганд оролцоод ирсэн дүгнэлт, санал, сэтгэгдэл бүхий ярилцлага нэвтрүүлэг хийжээ.

Дэлгэрэнгүйг http://md-forum.eu/

Штутгарт хотын Монгол академичдын холбооноос үзүүлж байна.

 

ХБНГУ-аас бэлтгэсэн “Монголын их урам” нэвтрүүлэг "Эx орон" ТВ