Mongolchuud Germand

Mongolchuud Germand - Informationsportal
A A A

Дэлхий нийтийг хамарсан Ковид цар тахалтай нүүр тулан тэмцэж буй Монгол эмч, асрагч сувилагч болон эмнэлэгийн ажилтнууд ахан дүүсдээ сэтгэлийн дэм үзүүлэх зорилгоор "Бид хамтдаа" хэмээн ХБНГУ аас мэргэжил нэгт эрүүл мэндийн салбарын анд нөхөд нараас Монгол бүжгээр мэндчилгээ дэвшүүллээ.

Зохион байгуулагч Монгол Улсын Соёлын Элч Ц.Гэрлээ болон УАДБЧ-ын бүжигчин асан Б.Хулан нар 2021 оны 4 сараас эхэлж ХБНГУ-ын Шлойсэнгэр Ахмадын асрамжийн газрын эмч, сувилагч, асрамжийн ажилтнуудад монгол бүжгийн хичээл зааж эхэлсэн юм.

Ц.Гэрлээ дурдахдаа: “Дэлхий даяар тархсан цар тахлын эсрэг өөрсдийн зүгээс жижиг гэлттгүй эерэг нөлөө үзүүлэх хүсэлтэйгээр энэхүү сургалтыг эхлүүлсэн. Германчууд маш сайхан хүлээж авч, гэртээ эхнэр нөхөр, хүүхдүүдтэйгээ хамтдаа давтсан бүжгийн бичлэгээ бидэнд явуулж байлаа. Ажил дээрээ “Толин хулаа” аялаастай Монгол дуу бүжгээр амьсгалсан хэдэн сар байв. Тэд сайн муу бүжиглэхдээ гол нь биш гагцхүү бид өдөр тутмын амьдралын стрессээ эерэгээр байлгахад урлаг ямар их нөлөөтэйг энэ жишээ харуулж байгаа юм.” хэмээсэн юм.