Mongolchuud Germand

Mongolchuud Germand - Informationsportal
A A A

Шинэ коронавируст /COVID-19/ халдварын тархалттай холбогдуулан дэлхий дахинд үүсээд байгаа эрсдэлтэй нөхцөл байдлын үеэр Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ-ны Шуурхай ажлын хэсгийн ахлах, Элчин Зөвлөх бөгөөд Консулын хэлтсийн дарга Ч.Батбилэгтэй уулзаж Элчин сайдын Яамнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл авлаа. Botschaft der Mongolei

Холбооны Герман улсын засгийн газар болон муж улсууд Халдварын тархалтыг бууруулах чиглэлээр авсан хязгаарлалтуудын арга хэмжээг хамгийн багадаа Улаан өндөгний баярын амралт дуустал (19. 04. 2020) үргэлжлүүлэх шийдвэр гаргалаа.

Герман улсын хувьд сүүлийн хоногуудад шинэ коронавирусийн халдвар эрчимтэй нэмэгдэж өнөөдрийн байдлаар Роберт-Кох хүрээлэнгийн мэдэгдсэнээр нийт 73.522 иргэн халдвар авсан ба энэ нь өмнөх өдрийнхөөс 6.156 нэмэгдээд байна. Тус Ковид-19 уушигний үрэвсэлт тахал өвчнөөр сүүлийн өдөр 140 хүн нас барснаас нийт 872 хүн барсан тохиолдол бүртгэгдээд байна. Хамгийн ихээр өртсөн муж улсыг Бавари (16.497) болон Умард Райн-Вестфален(14.351), Баден-Вюртемберг(13450) эзэлж байгаа хэвээр байна.

Улсын хэмжээнд 70% -ииг эзлэх эмнэлгүүдийн ирүүлсэн статистик мэдээллээр улс даяар 20.000 гаруй амьсгалын аппарат бүхий эрчимт эмчилгээний орны боломжтой бөгөөд үүнээс одоогоор 15.000 нь сул буюу өвчтөн хүлээн авах боломжтойг мэдэгдээд цаашид тус тоог 30.000 хүртэл нэмэгдүүлэх боломжтойг Германы эмнэлгүүдийн нийгэмлэгийн дарга Гералд Газз мэдээллээ.

ХБНГУ-ын Бавари Мужийн орон нутгийн сонгууль нь 6 жилийн зайтайгаар явагддаг. Энэ удаагийн 2020 оны 3 сард болж өнгөрч буй Бавари мужийн орон нутгийн сонгуулиар МУ-ын иргэн Г. Очмаа Ochmaa Göbel Бавари мужийн нийслэл Мюнхен хотын ойролцоо орших Грэйфелфинг хотын “Иргэдийн Хурлын төлөөлөгчөөр” сонгогдож Германы улс төрд анхны “Мандат” авсан Монгол хүн боллоо.

Анхны гэдгийн уншигчдад тодруулах үүднээс тайлбарлавал Германы орон нутгийн сонгуулийг Германаар Коммуналвал (Kommunalwahl) гэж нэрлэдэг ба орон нутгийн сонгууль 6 жилийн зайтай болдог байна. Тус сургуулиар сонгогдсон Иргэдийн хурлын төлөөлөгчийг Gemeinderat/rätin гэж нэрлэнэ.

Бавари мужид аливаа хот, тосгоны иргэдийн хурлын төлөөлөгч тухайн хот болон тосгондоо ард иргэдээс сонгогдсоныхоо дараа тухайн засаг дарга нь хүлээн авч тангараг өргүүлээд түүний дараа иргэдийн Хурлын төлөөлөгчдийгөө вебсайтдаа ил тод тавьж өгдөг байна.