Mongolchuud Germand

Mongolchuud Germand - Informationsportal
A A A

Achilles International Mongolia нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг спорт, гүйлтээр дамжуулан нийгэмшүүлэх, хүүхэд насанд хүрэгсдэд чиглэсэн төслүүдийг хэрэгжүүлдэг.

Тэгвэл энэ удаа Ахиллис Монгол ОУ-ын үүсгэн байгуулагч, Хамтдаа гүйцгээе төслийн санаачлагч, Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн багш О.Саранчулууны "Оюуны гүйлт" цуврал уулзалтыг @Монгол-Германы хамтарсан Отгонбаяр сан зохион байгуулж, спортын нээлттэй нэг едрийн челеет едерлегт Берлин хотын залуусаа урьж байна.

Та бүхэнд Хумболдтийн Их сургуулийн Монгол судлалын салбарын Зуны семестэрийн эхний эрдэм шинжилгээний илтгэлийн зарыг явуулж байна.

5 сарын 3-ны Лхагва гарагт Монгол Улсын Соёл Урлагийн Их сургуулийн эрдэмтэн багш проф. др. Ж.Цэзэн „Монгол ном, түүхэн хөгжил“ сэдвээр ярих болно. Илтгэл монгол хэлээр тавигдаж, Түвд агентурын Т.Болдгэрэл герман хэл рүү шууд орчуулна.

ЭСЯ-наас ирүүлсэн мэдээлэл

ХБНГУ-Д ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ТББ-ТАЙ ХИЙХ УУЛЗАЛТ

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улсаас хилийн чанадад суугаа ДТГ-ын Тэргүүн болон монголчуудын төлөөлөлтэй цахим уулзалтыг 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Бямба гаригт Улаанбаатарын цагаар 21 цагт хийхээр төлөвлөж байна.

Иймд ХБНГУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудын холбоодыг дээрх уулзалтад өргөнөөр оролцохыг урьж байна.

Уулзалтад оролцох ТББ-ын тэргүүн, тэдгээрийн төлөөлөл ЭСЯ-ны 03047480621 дугаарын утас болон Diese E-Mail-Adresse ist vor Spambots geschützt! Zur Anzeige muss JavaScript eingeschaltet sein! цахим шуудангийн хаягаар 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн дотор бүртгүүлнэ үү.

Уулзалт болох газрыг бүртгүүлсэн ТББ-уудад жич мэдэгдэх болно.

МОНГОЛ УЛСААС ХБНГУ-Д СУУГАА ЭСЯ