Mongolchuud Germand

Mongolchuud Germand - Informationsportal
A A A

Манай сайтаар дамжуулан бизнесийн болон аялалын шугамаар орчуулга болон хөтөч хийлгэх санал ихээр ирж буйтай холбогдуулан завтай цагаараа тодорхой хөлсөөр хөтөч хийх, хувь хүн байгууулагуудыг хот бүрд хайж байна. Сонирхосон хүмүүс Facefook эсхүл Diese E-Mail-Adresse ist vor Spambots geschützt! Zur Anzeige muss JavaScript eingeschaltet sein! хаягаар бидэнтэй холбоо тогтооно уу?

 

Хүндэтгэсэн

Монголчууд Германд Мэдээллийн портал

 

Монгол Улсын нэн орчин үеийн урлаг хоёр дахь удаагаа НордАрт 2016-д

Эрхэм хүндэт ноёд хатагтай, урлагийг дээдлэгч та бүхнийг “НордАрт 2016” Олон Улсын Дүрслэх Урлагийн Үзэсгэлэнгийн албан ёсны нээлтийн арга хэмжээнд урьж байна.

Хэзээ: 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 17:00 цагт

Хаана: Kunstwerk Carlshütte | NordArt

Vorwerksallee 3 | 24782 Büdelsdorf | ХБНГУ

ХБНГУ-ын Шлесвиг-Холштaйн мужийн Бюделсдорф хотноо 1999 оноос хойш жил бүр зохион байгуулагддаг “НордАрт” нь шүүгчдийн сонгон шалгаруулaлттaй, дүрслэх урлагийн бүх төрөл, хэв маягийг агуулcан Европ дахь орчин үеийн урлагийн томоохонд тооцогдох үзэсгэлэн юм. Дэлхийн өнцөг булан бүрээс сонгогдсон 250 уран бүтээлчдийн бүтээлүүдийг 22.000 м² үзэсгэлэнгийн талбай, 80.000 м² уран баримлын цэцэрлэгт хүрээлэнд 90.000 гаруй үзэгчдэд 2016 оны 06 дугаар сарын 04-нөөс 10 дугаар сарын 09 хүртэл толилуулна.

"СУУГУУЛ НУТГААС УУГУУЛ НУТАГТАА - II" чуулга уулзалтыг "Германд суурьшсан Монголчуудын хоёр дахь үе" сэдвийн дор Берлин хотноо 2015 оны 5 сарын 21-нд Монгол улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яамны ивээл дор, ХБНГУ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөн хөгжлийн төвийн  (CIM/OУШХХТ ) дэмжлэгтэйгээр амжилттай зохион байгууллаа.

Энэ жилийн чуулга уулзалтын онцлог нь оюутан залуус төдийгүй гадаадад эцэг эхээ дагаж ирээд төрж, өсөж хүмүүжиж буй залуу үед чиглэсэнээр онцлогтой болов.