Mongolchuud Germand

Mongolchuud Germand - Informationsportal
A A A

Та бүхнийг Майдар холбоо/Монгол сургуулийн сурагчдын зохион байгуулж байгаа хүүхдийн баярт хүүхдүүд, найз нөхөдөө дагуулан ирж өргөнөөр оролцохыг урьж байна.

Хэзээ: 04.06.2016 (12-18 цагт)
Хаана: Abenteuerspielplatz Humboldthain, 
Gustav Meyer Allee 3, 13355 Berlin

Баярын хөтөлбөрт:

Манай сургуулийн хүүхдүүдийн урлагийн тоглолт
2015-2016-оны монгол хэлний хичээлд амжилттай суралцсан сурагчидад баяр хүргэж гэрчилгээ гардуулна.
Хүүхдийн спортын бухиа тэмцээн
Монгол орныг хэн сайн мэдэх вэ? Асуулт хариултын тэмцээн
Монгол дуу, шүлэг хэн сайн мэдэх вэ? Уралдаан
Шатар, шагай, хөзөр тоглоом (Өрөөн дотор ширээ, сандалтай)

Хоол хүнсний үйлчилгээ (шарсан мах, зайдас, салат, бялуу, боорцог, цай ундаа ус, пиво, зайрмаг)

Maidar e. V. 
Berlin

Монголд улаан Бурхан өвчний тархалт өндөр байгаатай холбогдуулан зуны амралт эхэлж эх орон руугаа аялахад тань тохиолдож болзошгүй эрсдэлээс сэргийлэн Улаанбурханы вакцин хамрагдсан эсэхээ шалгахыг эмч зөвлөж байна. Мөн Германд сурч, ажиллаж байгаа залуусдаа зориулж дотрын эмч Дашка эмнэлэг дээрээ 5 сарын 23-27 хооронд улаанбурханы вакцинд хамруулах долоо хоногийг зохион байгуулж байна.

 

Хэрвээ та 1970 оноос хойш төрсөн бөгөөд:

  • Одоо хүртэл улаанбурханы вакцин хийлгээгүй бол
  • Хүүхэд байхдаа зөвхөн нэг л удаа хийлгэсэн бол
  • Хийлгэсэн эсэхээ мэдэхгүй бол манай эмнэлэгт хандаарай!

Вакцин хийлгэсэнээр зөвхөн өөрийгөө бус нялх нярай дүүгээ хамгаалж байна гэсэн үг шүү.

 

Цагийн хуваарь:

Montag: 11:00-19:00 Uhr

Dienstag: 08:00-13:30 Uhr

Mittwoch: 08:00-13:30 Uhr

Donnerstag: 13:00-19:00 Uhr

Freitag: 08:00-13:00 Uhr

 

Хаяг:

Sana Gesundheitszentrum Friedrichshain „Frédéric-Joliot-Curie

Praxis für Innere Medizin

Grünberger Straße 43-45

10245 Berlin

Telefon: 030/29 38 41 35

 

Гадаадад эцэг эхээ дагаж ирээд  өсөж хүмүүжсэн хүүхдүүдийн хувьд уугуул нутаг Монгол маань хоёр дахь эх орон шиг болж буй. Мөн ойлголцол, сэтгэхүйн маш том ялгаа бий. Би монгол хүн гэдгээ мэддэг боловч аажмаар улам бүр төдийлөн Монголоо сонирхдоггүй, мэддэггүй болох аюул нүүрлэж байгаа нь Та бүхний ч, тэдний ч буруу биш ээ.

Та  зах зээлийн шилжилтийн үед сурч боловсрох, амьдралаа дээшлүүлэхийн зэрэгцээ гол нь бидний хойч үе, монголынхоо ирээдүйг хөгжилтэй оронд өсгөн хүмүүжүүлэх, боловсрол эзэмшүүлэх зорилготой энд суугаа гэдэгт бид итгэлтэй байна.

Гэтэл Та бид биечлэн оролцож чадаагүй ч цаг үе, нийгмийн хөгжлийн  урсгалаар Монголд асар их боломж, ирээдүй бий болоод байна. Хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ, нөхцөл өөр болсон. Тэгвэл энэ бүхнийг Таны, бидний хүүхдүүд харалгүй, сонсолгүй, мэдэлгүй өнгөрч хийж болох, бүтээж болох бололцоогоо алдах ёстой гэж үү?

Магадгүй Та жинхэнэ манлайлагч, Монгол улсынхаа ирээдүйг эх орноос нь  хөндийрүүлээгүй байгаа? 

Мөн Та хүүхдээ дахиад 20-30 жилийн дараа аялгуу сайхан монгол хэлээрээ сэтгэлээ хуваалцах монгол найз нөхөдгүй, хамаатан садангүй “гадаадын иргэн” гадаадад амьдарч байна гээд төсөөлөөд үз дээ.

Тэгвэл Та хүүхдээ манай “Уугуул нутгаас суугуул нутагтаа  2” - энэ жилийн арга хэмжээний залууст зориулсан арга хэмжээнд заавал оролцуулаарай.

Залууст “Би Монгол хүн” гэдэг мэдрэмжийг, эх орон чинь чамаар, чиний хилийн чанадаас оруулж болох, магадгүй Монголдоо очиж хийж бүтээх их үйлсээр чинь дутагдаж байж мэдэх тэр  мэдрэмжийг төрүүлэх, найз нөхдийн холбоог үүсгэх нь энэхүү арга хэмжээний зорилго юм.

Арга хэмжээг Олон улсын шилжилт хөдөлгөөний хөгжлийн төв дэмжин, хамтран зохион байгуулж байна. Оюутнууд, залууст зориулсан хөтөлбөр, санал, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн боломжуудаа танилцуулах болно.

 

Монгол Германы эдийн засгийн клуб

Олон улсын шилжилт хөдөлгөөний хөгжлийн төв