Mongolchuud Germand

Mongolchuud Germand - Informationsportal
A A A

Монгол эмэгтэй, Борхүү зураачийн охин Үйзэнмаа Германы Баварийн кино урлагийн дээд шагналийг өсвөр залуу үеийн найруулагч зэрэглэлээр „ Над руу ингэж битгий хар“ киногоороо авлаа.

Үйзэнмаадаа баяр хүргэж улам их амжилт хүсье!

ЭСЯ наас зохион байгуулсан ХБНГУ-д сурч ажиллаж амьдарч буй Монголчуудын шинэ жилийн цэнгүүн Berlin 2016 өргөн дэлгэж болж мартагдашгүй нэгэн үдшийг хамтдаа өнгөрөөв.

БЕРЛИН 2016 ЦЭНГҮҮН - Зургийн цомгоос

Өнгөрсөн жилийн Берлин 2015 цэнгүүний дурсгалтай зургуудыг та бүхэнд дахин хүргэж байна.


Хүрэлцэн ирсэн зочиддоо болон зохион байгуулагч хамт олонд талархал илэрхийлье.

Угтах ондоо бүтээлээр дүүрэн
Урам тэтгэсэн амжилтаар баян
Гэгээн гэрлээр гэр тань гийж
Гэрэлт оюунаар ухаан тань тэлж
Шинэ оноо аз жаргалаар дүүрэн угтаарай

www.mongolchuud.de Info Portal

"Өргөст сарнай "номын зохиогч Д.Наранчимэг 2015.12.05 ны 14 цагаас Stuttgart хотын "Солонго" монгол сургуулийн байран дээр уулзалт хийнэ. Берлин хотод эмчлүүлж буй бүсгүй маань өөрийн эмчилгээний зардлаа олохын тулд Зүүн германд сурч байсан монгол эмэгтэйн бодит амьдрал дээр үндэслэн бэсрэг роман бичиж хэвлүүлсэн нь Монголд уншигчдын талархлыг хүлээн хамгийн их зарагдаж буй номын жагсаалтыг тэргүүлж байгаа юм байна.

Хаяг: Familien- und Stadtteilzentrum S-Nord

Heilbronner Straße 109

70191 Stuttgart

S-Nord

Берлин хотын монголчууд аа!

Манай Майдар холбооныхон энэ 12 сарынхаа ээлжит уулзалтандаа Цахиур овогт Даваасүрэнгийн Наранчимэгийг урьж өөрийнхөн нь шинэ ном баримтат бүтээл, бодит хүний амьдралаас сэдэвлэсэн "Өргөст сарнай" романы ярилцлага хийх гэж байна. Энэхүү уран бүтээл нь сүүлийн саруудад Бестселлер 1-д явж байгаа юм байна, та бүхнийг энэ уулзалтанд өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хэзээ: 11.12.2015 18 цагт

Хаана: Heile Haus, Waldemarstrasse 36, 10999 Berlin-Kreuzberg

Холбоо барих утас: 0174 3214144, Email: Diese E-Mail-Adresse ist vor Spambots geschützt! Zur Anzeige muss JavaScript eingeschaltet sein!

Майдар холбооны зөвлөл