Mongolchuud Germand

Mongolchuud Germand - Informationsportal
A A A

Монгол бол язгуур болон сонгодог урлагийн бүхий л төрлөөрөө өндөр түвшинд хөгжсөн улс гэдгийг дэлхийн урлагийн өлгий нутагт сурталчлах ажилд хүчин зүтгэж буй О.Оюунтуяаг “Хүмүүс” буландаа урилаа. Хилийн чанад дахь монголчуудын холбоо, ТББ- уудын II чуулганд оролцохоор эх орондоо цөөн хоног саатсан тэрбээр Монголын урлагийн салбарынхан хилийн чанадад тогтвортой, урт хугацааны хамтын ажиллагаа өрнүүлэхийн чухлыг ийн онцолсон юм.

-Юуны өмнө монголчуудын соёл, ахуйг дэлхийд сурталчлан таниулах үйлсийг тань үнэлж, Монголын соёлын элчээр томилсонд баяр хүргье.

-Баярлалаа. Соёлын элчийн томилолтыг наймдугаар сард Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Болороос гардаж авлаа. Гадаадад байгаа монголчууд эх орноо сурталчлах маш их хүсэлтэй байдаг. Өмнө нь Монголын соёлын элчийг гадаад хүмүүст өгдөг байсан. Харин 2015 оноос тодорхой шалгуураар Гадаад харилцааны сайд монгол хүн томилдог болсон. Соёлын элчийн хувьд ГХЯ, ЭСЯ-дуудтайгаа ойр хамтран ажилладаг. Европын Холбооны орнуудад хоёр монгол элч томилогдон ажиллаж байна.

-Та Монголын соёл, урлагийг дэлхийд сурталчлах ажилд хэзээнээс орсон бэ? 

Батчулууны Гэрэлт-Од

\Цуврал ярилцлага-11\
...Өнгөрсөн хавар АНУ-ын Блүүмингтон хотноо аж төрдөг Ажаа гэгээн, Монголд "Цусны хорт хавдартай хүүхдүүдийг эмчлэх" эмнэлэг барих буяны үйлстээ хандив цуглуулах арга хэмжээг Вашингтон ДС хотноо зохион байгуулсан юм. Тэр тухай бичсэн миний бичлэгийн дараа фейсбуук дээр Б.Гэрэлт-Од гэдэг бүсгүй надад хандаж, уг эмнэлэгт хандив өргөхөд хэрэгтэй дансыг олж өгөхийг надаас хүсэв. Бид хоёрын жаахан хууч хөөрөлдөөнөөс Б.Гэрэлт-Од бүсгүйг Германы нэгэн эмнэлэгт "зүрх судасны сэхээн амьдруулах тасагт эмч"ээр ажилладаг болохыг, Монголд өдгөө ихэд дэлгэрч байгаа "хорт хавдрын өвчлөл"-д санаа нь зовж явдаг тухай, Ажаа гэгээний санаачлагыг талархан дэмжиж сар бүр 100 еврог цалингаасаа хандивлахыг хүсч байгааг ойлгож мэдсэн юм.

Түүний мэргэжил болон сайхан сэтгэл нь миний сонирхлыг татаж, адил төстэй санаа бодлоо олны хүртээл болгохын тулд ярилцлага хийх хүсэлтээ хэлсэн. Бид цахим захидлаар харилцаж, заримдаа нетээр ярилцаж, санаа бодлоо ойлголцсоны үндсэн дээр энэ ярилцлагыг бүтээв. Цахим орон зайд хийсэн анхны ярилцлага минь энэ.

Ярилцлага бүрэн эхээрээ

 

Гадаадад ажиллаж амьдарч буй ч эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд санаа тавин өөрийн чадах хэмжээгээр хувь нэмрээ оруулан, идэвхтэй бас зүтгэлтэй амьдарч буй нэгэн бүсгүйтэй та бүхнийг танилцуулья. “Түвд” агентурын захирал Т.Болдгэрэлтэй ярилцлаа.

-Гадаадад ажиллаж амьдардаг олон Монголчууд тэр бүр өөрийн гэсэн хувийн аж ахуйн нэгж байгуулан ажиллах нь элбэг биш. Мэдээж хууль дүрэм чанд хатуу, эрсдэл өндөртэй зэрэг олон шалтгаан байдаг байх. Харин та  энэ зоримог шийдвэрийг хэрхэн гаргав аа?
-Баярлалаа. Би Герман улсад 12 жил ажиллаж амьдарч байна. Энэ хугацаанд юу эсийг хийх вэ. Сурахын хажуугаар олдсон ажил бүрийг хийдэг байлаа. Зочид буудлын менежерээр нэлээн хэдэн жил ажилласан.  Энэ үед улс төрийн хувьд улам гүнзгийрч байгаа Монгол Германы харилцааг эдийн засаг, аж ахуйн төвшинд өргөжүүлэх шаардлага байгааг мэдэрсэн гэх үү дээ. 2008 онд  бие даасан үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Аливаа юм эхлэхэд хүндрэлгүй бүх зүйл дардан сайхан байна гэж юу байхав.  Эдийн засгийн хямралын  давалгаанд ч өртсөн. Хэцүү үе ч байсан, одоо ч бас бүх зүйл дардан замдаа орчихоогүй л  байна.  Италийн зохиолч Cesare Pavese   “Эхлэл бол хорвоогийн хамгийн сайхан баяр баясгалан, учир нь мөч бүхэн өөрөө эхлэл байдаг болохоор амьдрал сайхан” гэж хэлсэн байдаг. Хэцүү, хүнд гэвэл бүх л зүйл амаргүй шүү дээ. Агентураа байнгын үйл ажиллагаатай, тэр нь бусдад хэрэгтэй мэдээж надад ч бас өгөөжтэй байгаасай л гэж хүсдэг.

-ТUVD гэж нэрлэсэн нь ямар учиртай вэ?

ХБНГУ-ЫН БАВАРИ МУЖИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ Н.СОЛОНГО: НАМАЙГ МОНГОЛ ХҮН ГЭДЭГ ТОДОТГОЛ ҮРГЭЛЖ ДАГАЖ БАЙДАГ

“Өдрийн сонин”-ы www.dnn.mn вэб сайтын “Шинэ долоо хоногийн зочин” булан ээлжит дугаараа хүргэж байна. Бид энэ удаа Холбооны бүгд найрамдах Герман улсын Бавари мужийн иргэдийн төлөөлөгч, CSU (Christian Social Union) намын гишүүн Н.Солонготой холбогдон ярилцлаа.

-Монгол бүсгүй Германы Бундестагийн ордонд ажилладаг гэдгийг дуулаад холбогдож байна. Эхлээд та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Би Дархан хотынх, тэнд төрж өссөн. Миний Герман улстай холбогдсон түүх нэлээд эртнээс эхэлсэн л дээ. Дарханы герман хэлний төрөлжсөн 19 дүгээр сургуульд сурч байсан юм. Герман хэлийг сурахад бас тийм амаргүй, гэхдээ эх орондоо байхдаа төгс эзэмшсэн гэж өөрийгөө жаахан тоодог. Тухайн үед улсын олимпиадад түрүүлж, сурагчийн солилцоогоор аравдугаар ангидаа энд ирж байсан, түүний өмнө 11 настай байхдаа анх ирж үзсэн юм. Герман айлд амьдарч, герман хүүхдүүдтэй цуг сургуульд явж гурван сар болсон. Тэгээд дунд сургууль, их сургуулиа Монголдоо төгсөөд, Сонгуулийн ерөнхий хороо гэх мэт олон газар ёстой янз янзын ажил хийсэн дээ. Бас Өмнөд Солонгост ч хэдэн жил ажиллаж, амьдарсан. Тэнд арьс ширний үйлдвэрт технологичоор ажиллаж, хажуугаар нь Солонгос дахь Германы Элчин сайдын яамны хүмүүст тусалдаг байв. Харин дараа нь Германд ирэхээр нэг мөр шийдсэн юм. Энд суурьшаад найман жил болж байна. Одоо Бавари мужийн иргэдийн төлөөлөгчөөр ажиллаж байна, намын гишүүн болсон.

-Яагаад өөр оронд улс төрийн ажил эрхлэхээр шийдэв?

"Над руу ингэж битгий хар” киногоороо Кино шүүмжлэгчдийн олон улсын холбооны шагнал, Испанийн Таррагона хотын REC наадмаас шагнал хүртсэн Борхүүгийн Үйзэнмаатай цахимаар холбогдлоо.

Багаасаа л Германд амьдарсан тэрбээр монголоор бичихдээ муу тул бидний асуултад англиар хариулсныг нь хөрвүүлэн хүргэе.

-Монголоор тааруухан ярьдаг юм билээ. Багаасаа л Германд амьдарсан уу?

-Миний ээж 1974 онд Зүүн Германд сэтгэл судлалын багшаар суралцсан. Ээжийн ажлаас шалтгаалж, гэр бүлээрээ Ардчилсан Германд амьдрахаар шийдсэн юм. Тиймээс би Германы цэцэрлэг, сургуульд хүмүүжсэн.

Энд боловсрол эзэмших нь сайхан ч эмээ, өвөө, хамаатнуудаасаа хол байна гэдэг гунигтай. Бид бараг жил бүр зуны амралтаараа Монголдоо очихыг хичээдэг. Монголд зочилно гэдэг манай гэр бүлийн хувьд оны гол үйл явдал.

-Таны ахыг бас кино найруулдаг гэж дуулсан. Танай гэр бүлд урлагийн хүн өөр байдаг уу?

Чинагийн Галсан ердөө 4 цаг унтаж, 4 цагт босдог. Түүний хэлснээр, 18 мянган өдөр яг л энэ хэмнэлээрээ амьдарсан. Чухам яагаад юм бол?

-Герман хэлээр зохиолоо бичиж дэлхийн утга зохиолын санд хувь нэмрээ оруулсан гадаадын зохиолчдод олгодог Аделберт фон Шамиссогийн шагнал хүртсэн дэлхийн 10, Ази тивийн анхны зохиолч гэж байгаа. Агуу Гётегийн эх оронд жирийн нэг малчны хүү хүлээн зөвшөөрөгдөхөд хамгийн том түлхэц болсон түлхүүр юунд байсан бол?

 -Нөгөө л нэг зориг. Улаан галзуу зоригтой дайрсан даа. Би Германд очсоны анхны өдрөө маш их шантарсан. Маш их айсан, маш их ичсэн. Юу гэвэл бидний 10 хүүхэд Германд суралцахаар очиж байгаа юм л даа. 9 нь Улаанбаатар хотын орос сургуулийн нэг ангийн хүүхдүүд. Бид Элчин сайдын яаманд буугаад Берлиний буудалд очдог юм байна. Нөгөө хүүхдүүд герман хэлийг 6 жил үзчихэж. Би герман хэл байтугай цагаан толгой байхгүй. Одоо яана даа гэж бодож суутал хамт очсон нэг охин хэлж байна, “Бид ч яахав энэ хэлийг бараг мэднэ.

Зүгээр зүгшрүүлэх л хэрэгтэй байна. Бас орос хэлтэй. Дээрээс нь бид нар соёлтой. Харин энэ нэг хүүхэд латин цагаан толгой ч байхгүй, нүүрээ угааж чадахгүй хүүхэд байна. Манай дарга нар ийм бодлогогүй юм хийж байгаа ш дээ, Герман шиг ийм нарийн соёлтой орон руу ийм хүн явуулж байдаг. Энийг эх орны нэрийг хөөдөхөөс өмнө буцаавал таарна” гэж байгаа юм. Би бүр ичээд, нүүр хагарахаа шахсан.

-Хэдэн он бэ?

 -62 он. 62 оны 8-р сарын 29-ний өдөр болж байгаа үйл явдал юм. Энэ явдал надад их хэрэг болсон. Тэр үг миний зүрхээр оноод, Монгол хүний цусанд байдаг малчин маягийн удаан, хэнэнггүй занг мулт цохиод хаячихсан. Тэр шөнөө айсан амьтан унтаж чадсангүй. Шөнө 4 цагийн үед босоод, Монгол-Герман хэлний, Цэвэг гэж хүний жижигхэн толь байдаг байсан юм, тэрийгээ гаргаж ирээд цагаан толгойн үсгээ сурч эхэлж байгаа юм. Тэр шөнө, маргааш шөнө, дараа дараагийн шөнө.. Тэрнээс хойш 18 мянган өдөр шөнө өнгөрч. Энэ бүгдэд би шөнийн 4 цагт босож ажиллаж ирсэн. Би ердөө 4 цаг л унтдаг.

-Өнөөдөрийн агуу зохиолч, дэлхийд данстай иргэнийг тэр охины хэлсэн хэдэн гашуун үг л бий болгочихжээ дээ?

 -Гашуун гэх нь хаашаа юм, намайг ерөөсөө доргиож л өгсөн байхгүй юу. Хүн болгоныг доргиох хэрэгтэй байгаа юм. Чамайг онож байгаад нэг доргичихвол чамаас ямар их эрч хүч гарах бол. Хүнд маш их хүч байдаг юм. Тэр охин бол намайг доромжлоогүй харин хурцалж өгсөн байхгүй юу. Тэр хооронд би асар их юм хийж л дээ.

Эх сурвалж: http://www.garag.mn/

Сэтгүүлч Б.Сэлэнгэ

Монголын дүрслэх урлагийн салбарын уран бүтээлчдээс гадаадад анх удаа галерейгаа нээсэн зураач бол урлаг судлаач Э.Отгонбаяр юм. Германд амьдарч, ажиллаж буй түүнтэй бүтээн байгуулж буй ажлынх нь талаар ярилцлаа.

-Эх орондоо ирээд удаагүй байгаа таниас сүүлийн үеийн сонин сайхнаас асууж яриагаа эхэлье?

-Би “Модун” группийн захирал Д.Батбаярын урилгаар ирсэн. Д.Батбаяр гуай олон жил урлагийн бүтээл цуглуулсан хүн. Түүний цуглуулсан бүтээлүүд он цагийн хувьд Хүрлийн үеэс орчин үеийн музейн хэмжээний бүтээл болохоор байна. Д.Батбаяр гуай цуглуулгаа “Энэ миний өмч биш. Монголын өмч” хэмээн үзээд музей байгуулахаар шийдээд ажиллаж байна. Үүнд нь бид хамтран ажиллаж байгаа юм. Энэ хүний гол зорилго нь Монголд дэлхийн хэмжээний музей байгуулах. Энэ утгаараа дэлхийн стандартад нийцсэн музей барихаар ажлаа эхлүүлээд байна. Бид музейгээ “Монголын Урлагийн Музей” гэж нэрлэсэн. Музейг ирэх сарын эхний долоо хоногт нээх бөгөөд Буянт-Ухаан дэнж дээр барьж байгаа юм. Музей 6000 ам.метр талбайтай. Дэлхийд музейн барилга 3000 ам.метр талбайтай байвал томд тооцогддог. Тэгэхээр манай музей дэлхийн стандартад нийцсэн том талбайтай болно гэсэн үг. Тиймээс эхний ээлжид музейн 1000 ам.метр талбайг ашиглалтад оруулъя гэж төлөвлөөд байна. Тэндээсээ туршлага хуримтлуулаад дараа дараагийнхаа ажлыг хийе гэж бодлоо. Монголд хааяа ирэхээр нийгэм, эдийн засгийн байдлаасаа хамаараад хүмүүсийн сэтгэл зүй өөр байдаг. Сая ирэхэд хүн болгон эдийн засгийн талаар ярьсан, гутранги үзэлтэй болсон байна. Хэдийгээр эдийн засаг хүнд байгаа ч бид гэгээлэг ажил хийе гэж бодсон юм.