Mongolchuud Germand

Mongolchuud Germand - Informationsportal
A A A

Сүүлийн 24 цагт нийт 3834 шинээр бүртгэгдсэнээр өмнөх өдөр буюу бүтэн сайнаас нэг дэхэд шинээр нэмэгдсэн тооноос (3677) өссөөр байна. Халдвар буурахгүй байгаатай холбоотой Холбооны Канцлер Меркэл одоогоор тогтоогоод буй хориг хязгаарлалтын 4 сарын 19 ноос өмнө сулруулах талаар огт хэлэлцэхгүй болохыг өчигдөр мэдэгдлээ.

Шлезвиг-Гольштейн муж улсын Ерөнхий сайд Д.Гүнтэр тахлын тархалтыг удаашруулах зорилгоор авч хэрэгжүүлж буй хязгаарлалтыг бага багаар бууруулах талаас санал гаргаж уриалаад буй бол холбооны засгийн газраас энэ сарын 14-нд муж улсуудын удирдлагуудтай хуралдаж Улаан өндөгний баярын дараа хоригийг хэвээр үргэлжлүүлэх эсэх, ямар шат дарааллаар бууруулж болох талаар шийдвэр гаргахаар төлөвлөөд байна. 

Хамгийн их өртөлттэй Бавари мужийн ерөнхий сайд Сөдер "Хэрвээ хязгаарлалтын арга хэмжээг товлосон хугацаанаас өмнө бууруулахдаа хүрвэл, гадуур заавал амны хаалт зүүх талаар шийдвэр гаргах өндөр магадлал үүснэ" хэмээн мэдэгдээд, "мэдээжийн хэрэг энэ бүх арга хэмжээний дараа амны хаалт заавал хэрэглэх шийдвэр гарах л болно" хэмээн тодотголоо.

Хүмүүсийг амны хаалтаа зөв зүүж, тайлж чадвал коронавирусын халдвараас сэргийлэхэд тус болно олон судалгааны болон эрүүл мэндийг байгууллагуудаас мэдээлсээр байна.

Герман улсын хувьд сүүлийн хоногуудад шинэ коронавирусийн халдвар эрчимтэй нэмэгдэж өнөөдрийн байдлаар Жонс Хопкинс хүрээлэнгийн мэдэгдсэнээр 4 дүгээр сарын 7-ны 15:14 цагийн байдлаар нийт 103.717 иргэн халдвар авсан ба харин 36.081 иргэд бүрэн эдгэрчээ.

Харин Германы төрийн өмчит Роберт Кох хүрээлэнгийн 4 дүгээр сарын 7-ны 00 цагийн байдлаар мэдээлсэнээр 99.225 халдварласан иргэд, түүнээс нас баралтын тоо 1.607 байгаа бусад орнуудтай харьцуулахад нас баралтын индекс харьцангүй бага хэвээр байна.

Хоёр эх сурвалжийн мэдээлэл тоо ялгаатай байгаа нь хугацаа, мөн зөвхөн цахимаар хүлээн авсан бүртгэлийг нэгтгэж байгаад оршиж байгаа болно.

Анхаарал болгоомжтой байж хувийн ариун цэврийг чанд сахиж, гараа тогтмол сайн угаах, шаардлагагүй нөхцөлд гадагш гарахгүй гэртээ байхыг дахин уриалж байна.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС

ҮНДЭСНИЙ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ МИАТ ТӨХК

МОНГОЛ УЛСААС ХБНГУ-Д БОЛОН БУСАД УЛСАД СУУГАА ЭСЯ – Д

 

Хувийг: Хилийн чанадад дахь Монголчуудын зөвлөл ТББ

ЕВРОПЫН ХОЛБООНЫ УЛСАД СУУГАА МОНГОЛ ИРГЭДЭЭС НЭЭЛТТЭЙ ШААРДЛАГА ХҮСЭЛТ

Дэлхий нийтийг хамарсан Ковид 19 цар тахлын улмаас үүссэн хүнд үед Монгол улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Эмч эмнэлгийн ажилтнууд, Гадаад харилцааны яам, Элчин сайдын яамдууд та бүхнийг бүхий нөөц бололцоогоо шавхан, эх орноо тус аймшигт тахлаас амжилттай сэргийлэн ажиллаж буйд бид туйлаас талархаж буйгаа юуны өмнө уламжилъя.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ Монгол улсын бүх иргэнээ татан авахын төлөө чадах бүхнээ дайчлан ажиллана хэмээсэн нь ажил болон албан шугамаар зорчиж яваад саатан, эдийн засгийн болон цаг хугацааны хувьд удаан хугацаагаар хүлээгдэж буй олон олон иргэдэд итгэл найдварын гал өдөөн захиалгат нислэг хүлээн суугаа билээ. 

ХБНГУ болон Европын холбооны улсаас Герман улсаар дамжин яаралтай нутаг буцах шаардлагатай иргэдийн албан бус бүртгэл судалгаа

Дэлхий нийтийг хамарсан тахал өвчний улсаас үүссэн нөхцөл байдалд бүх улс орон өөрийн иргэдээ татан авах арга хэмжээг яаралтай зохион байгуулж байна.

ХБНГУ-ын хувьд гэхэд 4-р сарын 3 ны байдлаар нийт 200 мянган гадаадад зорчиж яваад саатсан иргэдээс 194 мянгыг буцаан ирүүлээд байгаа ба ердийн нислэг байхгүй газрууд руу 300 гаран захиалгат нислэгийг Холбооны засгийн газраас явуулаад байна.

Тиймээс бид ажил болон албан шугамаар зорчиж яваад саатсан, удаан хугацаагаар оршин сууж буй иргэдээс тодорхой шалтгааны улмаас яаралтай буюу 4 сарын 30 наас өмнө нутаг буцах хүсэлтэй иргэдийн албан бус бүртгэл, судалгаа Монгол улсын иргэн бүрийн эрх ашгийг төлөөлөн явуулж байна.

Шинэ коронавируст /COVID-19/ халдварын тархалттай холбогдуулан дэлхий дахинд үүсээд байгаа эрсдэлтэй нөхцөл байдлын үеэр Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ-ны Шуурхай ажлын хэсгийн ахлах, Элчин Зөвлөх бөгөөд Консулын хэлтсийн дарга Ч.Батбилэгтэй уулзаж Элчин сайдын Яамнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл авлаа. Botschaft der Mongolei

Холбооны Герман улсын засгийн газар болон муж улсууд Халдварын тархалтыг бууруулах чиглэлээр авсан хязгаарлалтуудын арга хэмжээг хамгийн багадаа Улаан өндөгний баярын амралт дуустал (19. 04. 2020) үргэлжлүүлэх шийдвэр гаргалаа.

Герман улсын хувьд сүүлийн хоногуудад шинэ коронавирусийн халдвар эрчимтэй нэмэгдэж өнөөдрийн байдлаар Роберт-Кох хүрээлэнгийн мэдэгдсэнээр нийт 73.522 иргэн халдвар авсан ба энэ нь өмнөх өдрийнхөөс 6.156 нэмэгдээд байна. Тус Ковид-19 уушигний үрэвсэлт тахал өвчнөөр сүүлийн өдөр 140 хүн нас барснаас нийт 872 хүн барсан тохиолдол бүртгэгдээд байна. Хамгийн ихээр өртсөн муж улсыг Бавари (16.497) болон Умард Райн-Вестфален(14.351), Баден-Вюртемберг(13450) эзэлж байгаа хэвээр байна.

Улсын хэмжээнд 70% -ииг эзлэх эмнэлгүүдийн ирүүлсэн статистик мэдээллээр улс даяар 20.000 гаруй амьсгалын аппарат бүхий эрчимт эмчилгээний орны боломжтой бөгөөд үүнээс одоогоор 15.000 нь сул буюу өвчтөн хүлээн авах боломжтойг мэдэгдээд цаашид тус тоог 30.000 хүртэл нэмэгдүүлэх боломжтойг Германы эмнэлгүүдийн нийгэмлэгийн дарга Гералд Газз мэдээллээ.

ХБНГУ-ын Бавари Мужийн орон нутгийн сонгууль нь 6 жилийн зайтайгаар явагддаг. Энэ удаагийн 2020 оны 3 сард болж өнгөрч буй Бавари мужийн орон нутгийн сонгуулиар МУ-ын иргэн Г. Очмаа Ochmaa Göbel Бавари мужийн нийслэл Мюнхен хотын ойролцоо орших Грэйфелфинг хотын “Иргэдийн Хурлын төлөөлөгчөөр” сонгогдож Германы улс төрд анхны “Мандат” авсан Монгол хүн боллоо.

Анхны гэдгийн уншигчдад тодруулах үүднээс тайлбарлавал Германы орон нутгийн сонгуулийг Германаар Коммуналвал (Kommunalwahl) гэж нэрлэдэг ба орон нутгийн сонгууль 6 жилийн зайтай болдог байна. Тус сургуулиар сонгогдсон Иргэдийн хурлын төлөөлөгчийг Gemeinderat/rätin гэж нэрлэнэ.

Бавари мужид аливаа хот, тосгоны иргэдийн хурлын төлөөлөгч тухайн хот болон тосгондоо ард иргэдээс сонгогдсоныхоо дараа тухайн засаг дарга нь хүлээн авч тангараг өргүүлээд түүний дараа иргэдийн Хурлын төлөөлөгчдийгөө вебсайтдаа ил тод тавьж өгдөг байна.

Шинэ төрлийн Корона вирус нь Герман улсад хурдацтай тархаж өнөөдрийн байдлаар нийт 26.159 халдвар авсан ба нас барсан 106, бүрэн эрдгэсэн 266 тохиолдол бүртгэгдээд байна.

Оюутан залуусыг байрнаас нь гаргасан, хөөж байна гэх мэдээлэл сошиалаар тарж буй нь ташуу мэдээлэл бөгөөд харин Монголоос ажлын шугамаар болон аялалаар зорчиж яваад саатсан Монгол иргэдийн хувьд аялалийн эрүүл мэндийн даатгалаа хүчинтэй байх, сунгуулах, тус вирусаар өвчилсөн тохиолдолд даатгалд хамрах эсэх талаар тодорхой бус байдал шинээр үүсэж байна. Бид энэ талаар эргэн дэлгэрэнгүй мэдээлэх болно.

Өчигдөрөөс Герман улсын Засгийн газар хатуу хөл хориог тогтоогоогүй боловч дараах өндөржүүлсэн арга хэмжээг муж улсууд даяар хэрэгжүүлж эхлээд байна. Үүнд