Mongolchuud Germand

Mongolchuud Germand - Informationsportal
A A A

Хүн төрөлхтнийг түгшээж буй COVID-19 халдварын аюул, өнөөгийн байдлаар ХБНГУ-ын Штуттгарт хотын ойролцоо болон Нордрайн Вестпален мужид халдварласан хүн шинээр гарсантай холбоотой нийт иргэддээ анхаарал болгоомжтой байж, олон хүн цугласан баяр карнивил наадам зэрэгт онцын шаардлагагүй бол оролцохоос татгалзах, амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрвэл амны хаалт зүүж, эмнэлэгт яаралтай хандах, гараа тогтмол угаахыг ЭСЯ ны консулын хэлтэсээс зөвлөж байна.

Монголчуудын холбоо, нийгэмлэгүүд өөр өөрсдийн шугмаар гишүүд, анд нөхдүүддээ мэдээлэл дамжуулан анхааруулах яаралтай тохиолдолд консулын хэлтэсийн ажилтны 0049 176 2999 0069 утсаар холбогдоно уу

МАЛЫН ЭМЧИЛГЭЭ БА ХУДАЛДАА ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН

Экологи ба эдийн засгийн хооронд хортон шимэгчийг судлахуй

2020 оны 02 дугаар сарын 07-ноос эхлэн Берлин хотын Хумболдтын их сургуулийн “Амьтны анатомийн театр” музейд “Малын Эмчилгээ ба Худалдаа” тусгай үзэсгэлэнг Хумболдтын Их Сургуулийн харъяа Хэрман фон Хэлмхолц-Соёлын технологийн судалгааны төвөөс ХБНГУ дахь МУ-ын Соёлын Элч О.Оюунтуяа, “Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө” НҮТББ (AMPMC), Хумболдтын Их Сургуулийн Молекуляр паразитологийн хүрээлэн ба Берлиний Фрай Университэтийн Паразитологи ба Халуун орны мал эмнэлгийн анагаах ухааны хүрээлэнтэй албан ёсны хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулж байна.

Уран бүтээлч Жамсрангийн Ганболдын орчин үеийн хэв загвар бүхий монгол мебелийн үзэсгэлэн худалдаа өнгөрсөн оны 12 дугаар сард ХБНГУ-ын Штуттгарт хотноо зохион байгуулагдав.

Уг үзэсгэлэн худалдаагаар үндэсний хээ угалзыг орчин үеийн хийц загвартай хослуулсан ширээ, авдар, шүүгээ, шатрын ширээ гээд нийтдээ 20 гаруй бүтээл, монгол баатар, хаан, хатан, цамын баг, байгалийн зэрэг 10 орчим зураг, мөн хуучин мебелийг сэргээн засварлаж, монгол хээ угалзаар чимэглэн амилуулсан бүтээлүүдийг танилцуулжээ. Тухайлбал, Ikea брендийн хуучин ширээг төмрөөр бөгжлөн, монгол хээгээр чимэглэн будсан нь герман үзэгчдэд илүүтэй таалагдаж, хамгийн түрүүнд худалдаалагдан, дахин захиалжээ.

ХБНГУ-д ажлын айлчлал хийж буй МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин тэргүүтэй төлөөлөгчид Берлин хотноо “Монгол, Германы эдийн засгийн клуб” ТББ-т зочилж тус байгууллагын тэргүүн, удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзлаа. Уулзалтад оролцогчид Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, ХБНГУ болон европын бусад оронтой эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх боломжийн талаар санал бодлоо солилцов.

Герман улстай бүх талын харилцааг хөгжүүлж, техник технологийг нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтыг татах, хоёр талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, улмаар тус улсаар дамжин Европын Холбооны бусад улс оронтой харилцаагаа гүнзгийрүүлэх зорилгоор хамтран ажиллах боломж буйг уулзалтад оролцогчид илэрхийлж байлаа. Энэ үйлсэд Герман улсад амьдарч, ажиллаж буй иргэдийн эх орноо гэсэн сэтгэл, зүтгэл, эзэмшсэн мэргэжил, мэдлэгийг бүрэн ашиглахын ач холбогдлыг талууд онцлон тэмдэглэлээ. 

FairPlay - FairWorld - Спорт нөхөрлөл - Байгаль эх 

уриан дор Герман улсын Берлин хотын “ ЦОГ” спорт клуб ЕВРОП ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ VII ТЭМЦЭЭНИЙ Ерөнхий зохион байгуулагчаар ажиллах ба Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ болон Берлин дахь Монголын мэргэжил эзэмшигч болон оюутны холбоо ("MAS Berlin e.V.), Монголын волейболын холбооны Европ дах салбар зөвлөлтэй  хамтран Монгол улс Герман улсын хооронд дипломат харилцаа үүссэний 45 жилийн ойн хүрээнд  зохион байгуулна.

FairWorld - Байгаль эх - уриан дор зохиогдож буйтай холбогдуулан тэмцээний үеэр нэг удаагийн сав баглаа боодол, хүнсний аяга, таваг зэрэг хэрэглээг хумих, тамирчид өөрсдийн ус, ундааны саваа авч ирэх түүнчлэн зохион байгуулагчдаас нөхөн үрждэг байгалийн болон Fair Handel бүтээгдэхүүн ашиглах, эх орны үйлдвэрлэлийг дэмжихийг эрмэлзэнэ. 

Тэмцээн 2019 оны 10 дугаар  сарын 05-наас 06-нд Герман улсын Берлин хотын MAX SCHMELLING HALLE спорт цогцолборт болно.  

Хаяг : Am Falkpl. 1, 10437 Berlin

Европ дахь Монголчуудын ПҮҮЛ БИЛЬЯРДЫН аварга шалгаруулах III тэмцээн 2019 оны 6 дугаар сарын 8, 9 нд (Pfingst Wochenende) зохион байгуулагдах тул та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Хилийн чанадад залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, сонирхол, найз нөхдөөрөө олон төрлийн тэмцээн уралдаан зохион явуулдаг болсоны нэг хэлбэр энэхүү тэмцээн анх Австри улсын Инсбруке (Innsbruck) болон Чех улсын нийслэл Праг хотод зохиогдож байсан бол энэ удаад Герман улсын нийслэл Берлин хотод зохиогдохоор та бүхнийгээ хүлээж байна.

„ЕВРОПЫН ҮДЭШ“ - АНД НӨХДИЙН ЦЭНГҮҮН 

Урин цагт түрэгдсэн хаврын шаргал нарны туяа 

Нялх ногооны үзүүрээс салж ядан хоргодох цагаар

Сэтгэл зүрхэнд үүрийн туяа тусгах

Сэргэлэн цовоо спортын андуудтай

Нэг өдрийн танилцал, мянган өдрийн нөхөрлөл үүсгэх

ЕВРОПЫН ҮДЭШ анд нөхдийн Цэнгүүн - Хүндэтгэлийн баярт 

Европын өнцөг булан бүрээс хуран цугласан элэг нэгт 300 гаран найзуудтайгаа хамтдаа

дурсгал дүүрэн баярлаж өнгөрүүлэхэд та бүхнийгээ урьж байна.

Өдөр : 2019.06.02 Эхлэл: 19:00 цагаас 

Хаяг: Gloria Event Center

Markgrafenstraße 67, 10969 Berlin, Deutschland