A A A

Уугуул нутгийнхаа залууст ХБНГУ д хос мэргэжлийн боловсрол олгохоор эхлүүлсэн нөр их ажил нь ажил хэрэг болж эхний залуус зам, гүний байгууламж, барилгийн чиглэлээр Германы компаниудтай гэрээ байгуулж 2,5-3 жилийн хөтөлбөрт сургалтаа эхлүүлж байгаа Манай эдийн засгийн клубийн MDWK e. V. Болдгэрэл Tuvd Agentur, Boldgerel Tuvd эгчдээ баяр хүргэе.

Тус сургалтад хамрагдан ирсэн 18-25 насны залуусыг өнөөдөр элчин сайд Ганбат хүлээн авч амжилт хүслээ.

ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн “Монгол наадам”-ыг хилийн чанадад сурталчлах “Миний Монгол Наадам 2017” уралдааныг ГХЯ, “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо” хамтран 3 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Хилийн чанад дахь монгол иргэдийн санал, санаачилгаар уламжлал болгон тэмдэглэж ирсэн наадмын үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн газраас дэмжиж, 2015 оноос эхлэн жил бүр “Миний Монгол Наадам” уралдааныг хилийн чанад дахь монгол иргэд, холбоод, ТББ-уудын дунд зарлаж ирсэн билээ. Энэ удаагийн уралдаанд хилийн чанадад үйл ажиллагаа явуулж буй Монголчуудын холбоо, ТББ-ууд идэвхтэй оролцсон бөгөөд 1 дүгээр байрт ХБНГУ-д үйл ажиллагаа явуулж буй Монгол-Германы ТББ-уудын зөвлөл, 2 дугаар байрт Британи дахь Монголчуудын холбоо, 3 дугаар байрт Бусан дахь Солонгос-Монголын соёлын харилцааны нийгэмлэг тус тус шалгарлаа.

„Classic meets steppe" төслийн хүндэтгэлийн концерт 2017 оны 10 дугаар сарын 20-нд Берлин хотноо ганцхан удаа болох гэж байна. Тоглолтод BBC Cardiff Singer of the World-2015 уралдааны шилдэг таван дуучны нэг, үзэгчдийн нэрэмжит шагналын эзэн, Монгол улсын Соёлын элч, МУГЖ Э.Амартүвшин, төгөлдөр хуурч С.Одгэрэл, МУСТА, морин хуурч А.Бат-Очир, хийлч Лиза Верхаан нар оролцож, Монгол улсын Соёлын элч Проф. Б.Вулф хөтөлнө.

Европ дахь Монголчуудын дунд жил болгон зохион байгуулагддаг сагсан бөмбөгийн тэмцээн энэ жил 12 дахь удаагаа Австри улсын Вена хотод 2017 оны 10 сарын 27-ноос 29-ний хооронд зохиогдоно

Тэмцээний зохион байгуулалт, спонсор-санхүүгийн дэмжлэг болон бүхий л төрлийн хамтын ажиллагааны саналыг бид бүхэн баяртайгаар хүлээн авах болно.

Европ дахь Монголчуудын дундах сагсан бөмбөгийн 12 дахь удаагийн тэмцээний заалны хаяг 

Эрхэм хүндэт та бүхнийг EURO 2017 Европын Монголчуудын Волeиболын аварга шалгаруулах V тэмцээнд урьж байна.

Тэмцээн 2017 оны 11-р сарын 04, 05-ны өдрүүдэд Бeлгийн Вант Улсын GENT хотын Bloso спорт цогцолборын спорт зааланд явагдана.

Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Бeлгийн монголчуудын спортын “СҮЛД холбоо, хамтран зохион байгуулагчаар Монгол улсаас Бeлгийн Вант Улсад суугаа ЭСЯ ажиллаж байна.

Улсын хэмжээнд Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал сумдад тус бүр 3 түймэр, Хүдэр суманд 2 түймэр, Төв аймгийн Батсүмбэр суманд 4 түймэр, нийтдээ 12 түймэр гарч ОБЕГ-ын харъяа Аврах тусгай анги, Нийслэлийн ОБГ, орон нутгийн Онцгой байдлын газруудаас бүрэн хүч бололцоогоор ажиллаж байгаа хэдий ч хүч нь хүрэхгүй, түймрийн тархалтад санаа тавьж иргэд сайн дураараа нэгдэж буй бол хилийн чанадаас ч гэсэн холбоод хандивын аян өрнүүлж эхэлсэн билээ.  Бид ч эх орныхоо байгалийг хамгаалах, халуун эх оронч Онцгой байдлын баатрууддаа туслах хандив цуглуулах аянд нэгдэж ХБНГУ-даа хандивын аянг өрнүүлсэн билээ.

2017 оны 7 сарын 24--ний өдөр:  Холбооны Бүгд Найрамдах Герман улсад ажиллаж амьдарч байгаа монголчууд, төрийн бус байгууллага, иргэдээс сэтгэлийн хандив  9.404.640 төгрөгийн хандив цугларсаныг  “Монгол-Германы эдийн засгийн клуб”-ын дэд тэргүүн Н.Болд, Удирдах зөвлөлийн гишүүн Т.Болдгэрэл, Д.Эрдэмбаяр, н.Бэхбат нар төлөөлөл болон ОБЕГ-ын удирдлагуудад гардуулан өглөө. Уг хандивын мөнгийг гал түймэртэй тэмцэх техник хэрэгслийг сайжруулах ажилд зарцуулахаар төлөвлөж байна гэж Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын дарга, хошууч Ч.Цогбаяр хандив өгсөн төлөөлөгч нарт хандан хэллээ.

УРИАЛГА - Онцгой байдлын баатрууддаа туслах хандив цуглуулах аян - Juli 16, 2017

Эх орон шатаж байна.  Улсын хэмжээнд 7-р сарын 14-ний өдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал сумдад тус бүр 3 түймэр, Хүдэр суманд 2 түймэр, Төв аймгийн Батсүмбэр суманд 4 түймэр, нийтдээ 12 түймэр гарснаас гурван түймрийг цурманд оруулсан, 9 түймэр асч байна. ОБЕГ-ын харъяа Аврах тусгай анги, Нийслэлийн ОБГ, орон нутгийн Онцгой байдлын газруудаас нийт 207 алба хаагч, орон нутгаас 140 иргэн, 29 автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа хэдий ч хүч нь хүрэхгүй байна.

Түймрийн тархалтад санаа тавьж иргэд сайн дураараа нэгдэж буй бол хилийн чанадаас ч гэсэн холбоод хандивын аян өрнүүлж эхлээд буй. Иймд бид эх орныхоо байгалийг хамгаалах, халуун эх оронч Онцгой байдлын баатрууддаа туслах хандив цуглуулах аянд нэгдэж ХБНГУ-даа хандивын аянг өрнүүлж байна.