Mongolchuud Germand

Mongolchuud Germand - Informationsportal
A A A

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганбат 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Баасан гарагт 14.00-16.00 цагийн хооронд ХБНГУ-ын Хессен муж Улсад оршин суугаа монгол иргэдийнхээ төлөөлөлтэй уулзаж санал солилцоно.

Иймд Хессен муж Улс болон ойр орчмын хотуудад оршин суугаа иргэд та бүхнийг энэхүү арга хэмжээнд өргөнөөр оролцохыг урьж байна.

Уулзалт болох хаяг: Mainhaus Stadthotel Frankfurt 

Lange Str.26, 60311 Frankfurt am Main

Мөн энэ үеэр дараах консулын үйлчилгээг үзүүлэх болсныг үүгээр мэдээлж байна. Үүнд:

Өнөөдөр олон улсын эх хэлний өдөр хилийн чанадад суугаа монголчууддаа гэртээ, үр хүүхдүүдтэйгээ дан эх хэлээрээ ярьцгаахыг уриалж байна.

 

Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл

Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ

Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч

Сод их билигт түмэн юүгээн бишрэн магтаму би

Шинийн 2ны билэгт сайн өдөр Мюнхен хотын эргэн тойронд амьдран суугаа монголчуудаа цагаан сарын баярын ёслолын үйл ажиллагаандаа хүрэлцэн ирэхийг урьж байна! Tsagaan Sar - So nennen die Mongolen ihr Neujahrsfest, das in diesem Jahr am Samstag, den 17.02.2018 ab 17 Uhr im Museum der Fünf Kontinente, Maximilianstr.42 80538 München gefeiert wird.

Die gesamte Veranstaltung steht unter der Schirmherrschaft des Honorargeneralkonsuls der Mongolei Prof. h.c. Dr. Andreas Pitum. Wir freuen uns diesmal besonders auf die Anwesenheit des bevollmächtigten Botschafters der Mongolei in Deutschland und weiterer Staatsgäste.

Dieses Fest wird in dieser Form zum dritten Mal in München veranstaltet. Der Zeitpunkt dieses Festes wird durch die Mondphase bestimmt. Die MONGOL Initiativgruppe, die diese Veranstaltung ins Leben gerufen hat, lädt sie recht herzlich dazu ein.
Einlass ab 17 Uhr:

ХБНГУ -дахь Монголчууд, Монголчуудын найз нөхдийн шинэ жилийн цэнгүүн 2017/2018 -т та бүхнийг урьж байна.

Будрах цасны мөнгөн ширхэгтэй

Болор хундагны жингэнэх чимээтэй

Буурал сахалт өвлийн өвгөнтэй

Бүжин наадах цасан охидтой

Алсрах оны ажлаа дүгнэж

Айлчлах оны үйлээ цэгнэж

Гэр бүл, анд нөхөд, хамт олонтойгоо 

Баясал цэнгэлээр дүүрэн

Шинэ оноо хамтдаа угтаацгаая

2017 оны 12 сарын 22

ЧИНГЭС ХААН ХАМТЛАГ - Берлин хотоос Европ дахь аялан тоглолтоо эхэлж байна.

2017 оны 11-р сарын 23 нд

Surprise Club,Potsdamer Str.84, 10785 Berlin

Einlass 19 Uhr 

Live 20 Uhr

Eintritt 25 Euro

Уух зүйлс, Хуушуур, Салат, сүүтэй цайны үйлчилгээтэй

Харийн нутагт суугаа Монголчууддаа халуун сэтгэлийн тоглолтоо хийж буй Чингэс хаан хамтлагаа өргөнөөр хүрэлцэн ирж сонирхоорой

Билетийг 0160 722 49 32 дугаарын утсаар холбогдон худалдан аваарай.

Зарыг түмэнд түгээж Монголчуудаа дэмжээрэй.

"DE FACTO" нэвтрүүлгийн хөтлөгч, эдийн засагч, сэтгүүлч Дефакто Жаргалсайхан 11-р сарын 13 ны орой Берлин хотод болон ХБНГУ-д суугаа Монголчуудтайгаа уулзалт, чөлөөт ярилцлага хийнэ.

Сэдэв: Монголын улс төр, эдийн засгийн өнөөгийн байдал

2017.11.13 19 Цагаас Franz-Mehring-Platz 1, 10243 Berlin

Neues Deutschland Сонины газрын байр

TEL: 0176 292 492 36

Оролцогчдын тоо хязгаартай тул бүртгэл хийлгэх шаардлагатай :

https://goo.gl/forms/dOSrVvTQxtneu9bf1

Гишүүд, сонирхогчдын мэдээллийн санг арвижуулах үүднээс бидэнд таатай боломж уулзалтад өргөнөөр оролцохыг урьж байна.

Монгол-Германы Эдийн засгийн клуб

Танд баярлалаа

2017 оны 11 сарын 4 ноос 5-ны өдрүүдэд Франц улсад болж өнгөрсөн Европын аварга шалгаруулах шагайн харваан тэмцээнээс хувийн цуваанд Германаас алт, мөнгөн медал, багийн тэмцээнд хүрэл авчээ гэж дөнгөж сая мэдээ ирлээ. Германы харваачид даа халуун баяр хүргэе.

Ууухаайй