A A A

Los gehts 2017!!!!

Zum Jahresstart könnt ihr "Ariana Gansuh" am Freitag, den 20.1.2017 um 20:15 auf ZDF beim Staatsanwalt sehen. Wir freuen uns, EINSCHALTEN!

 

Гансүхын Ариунболор нь ХБНГУ-ын Берлин хотод өсөж том болсон. Берлин хотод кинодрам жүжигчний мэргэжлээр сурч төгссөн ба 2011 оноос өнөөг хүртэл Герман улсад Ariana Gansuh гэдэг нэрээр жүжигчнээр ажилладаг. Gansuh. 

2013 онд анх удаагаа Монгол улсдаа Дурлалын гэмт хэрэг УСК ны гол дүр Уранбилэг гэдэг бүсгүйн дүрийг бүтээж, энэхүү бүтээлээрээ Монголын Academy Award 2013 - шилдэг жүжигчнээр нэр дэвшиж байжээ. Мөн Герман улсад гаргасан анхны том амжилт нь Frankfurt Coincidences уран сайхны кинонд тоглож, 2011 онд München хотын олон улсын кино наадмаар шилдэг жүжигчнээр нэр дэвшиж байжээ.  Та бүхэн нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл Agentur Nielsen - Ariana Gansuh хэмээн цахим хуудсаар харж болно.

Ariana Gansuh -ийнхээ улам их амжилт хүсье.

2017 оны 1 сарын 20 нд 20 цаг 15 минутаас ТВ сувгаа ZDF - дээр тавиад Монгол бүсгүйн тоглосон киног хүлээн авч үзээрэй.

https://www.zdf.de/serien/der-staatsanwalt/rheingau-blutrot-100.html

 

Шинэ оны босгон дээр Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар  ХБНГУ-ын Берлин хотын Монгол-Германы эдийн засгийн клубын үүсгэн байгуулагч, тэргүүн, Берлин Цог Монгол Спорт клубын үүсгэн байгуулагчдын нэг, тэргүүн, МИАТ ХК-ны Берлин дэх салбарын төлөөлөгч Н.Эрдэнэцогтыг ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН-ГООР шагнасаныг Монгол улсаас ХБНГУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрх элчин сайд Ц.Болор гардууллаа.

Тасалбар захиалах заавар

Liebe Studierende und liebe Mongolei-Interessierte,

ich freue mich, Sie herzlich zu unserem ersten mongolischen Filmabend in diesem Wintersemester an der Humboldt-Universität einladen zu dürfen.

Am kommenden Mittwoch, den 14.Dezember um 18:00 Uhr, wird der Film „Genghis: The Legend of the Ten"(Аравт) vorgeführt.

2016 оны 9 дүгээр сарын 24-30 хооронд Монголын авто замын салбарын төлөөлөгчид ХБНГУ-ын Бремен хотноо зохион байгуулагдсан Авто замын конгересст оролцон ажил хэрэгч аялал хийгээд ирлээ. Уг арга хэмжээнд Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Д. Загдраднаа, Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч Т.Бямбаа, Монголын авто замчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, “ Дорноговь АЗЗА” ТӨХК-ийн захирал А.Баттогтох, “Арж капитал” ХХК-ийн захирал Х.Мөнх-Эрдэнэ, Монголын авто замчдын холбооны зөвлөлдөх хорооны гишүүн ,”Анандын зам” ХХК-ийн захирал Ч.Сандагдорж, “Тэнгэрлэг хийц” ХХК-ийн зарирал Ч.Юра, инженер Ё.Энхбат, “Увт инвест” ХХК-ийн захирал Б.Баттулга нарын төлөөлөгчид оролцлоо.
Ажил хэрэгч аялалын хүрээнд хийгдсэн уулзалтууд тэдгээрийн агуулгыг товчлон хүргэж байна.
9 сарын 25
Берлинээс Заксан Анхалт муж улсын Дессау хотод хүрэлцэн ирэхэд Заксан Анхалт муж улсын Инженерийн танхимын гүйцэтгэх захирал ноён Др.Бергер угтан авч багийн бүрэлдэхүүнтэй танилцах уулзалт хийв
9 сарын 26
10:00
“Инженерийн танхим”-ын ерөнхийлөгч ноён Хэрманн, гүйцэтгэх захирал ноён Бергер нарын хамтаар тус муж улсын Зам, орон нутгийн хөгжлийн яамны харьяа Авто замын газар, түүний захирал ноён Лангкамераар хөтөчлүүлэн баригдаж буй хурдны замын үйл ажиллагаатай танилцав.
Төлөөлөгчдийн үзэж танилцсан А9 Берлин- Мюнхэн чиглэлийн хурдны зам нь 546 км. 20 гаруй жил болсон бетон замын их эвдрэлтэй 14км замыг дахин шинэчлэж байгаа бетон замын хучилтын ажлын явцтай танилцав.
Тус замыг тавихдаа зөөврийн холигч байгууламжийг гүйцэтгэл явагдаж буй газрын ойролцоо суурилуулсан байсан бөгөөд, замын хуучин хучилтыг хоёрдогч түүхий эд болгон дахин ашиглаж гүүрийн далангийн байгууламжид ашиглах байдлаар байгаль орчинд ээлтэй технологийг хэрхэн нэвтрүүлж буйтай танилцлаа.
1937, 38 онуудад анх тавигдсан энэхүү хурдны замын 14 км замыг шинэчлэх төсөв нь 40 сая евроны өртөгтэй. Тавигдаж буй зам шинэчлэлийн ажилтай газар дээр нь танилцаж мэдээлэл авч туршлага судалсан нь төлөөлөгчдөд сонирхолтой байлаа.


мэдээг бүрэн эхээр

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойг ХБНГУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-ны ивээл дор Герман, Монголын ТББ-ууд хамтран тэмдэглэж буй баяр наадмын үйл ажиллагаанд Та бүхнийг урин залж байна.

Манай сайтаар дамжуулан бизнесийн болон аялалын шугамаар орчуулга болон хөтөч хийлгэх санал ихээр ирж буйтай холбогдуулан завтай цагаараа тодорхой хөлсөөр хөтөч хийх, хувь хүн байгууулагуудыг хот бүрд хайж байна. Сонирхосон хүмүүс Facefook эсхүл Diese E-Mail-Adresse ist vor Spambots geschützt! Zur Anzeige muss JavaScript eingeschaltet sein! хаягаар бидэнтэй холбоо тогтооно уу?

 

Хүндэтгэсэн

Монголчууд Германд Мэдээллийн портал