Mongolchuud Germand

Mongolchuud Germand - Informationsportal
A A A

Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Германы Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулсан хүлээн авалтын нээлтийн үеэр Элчин сайд Д.Ганбатын хэлсэн үг

Эрхэмсэг ноён Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Оливер Виттке ээ, Эрхэмсэг ноён Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Х.И.Фухтел ээ, Эрхэмсэг ноён Бундестагийн гишүүн, Холбооны Бундестагийн Төв Азийн Парламентын бүлгийн дарга Манфред Грунд ээ, Эрхэмсэг ноён УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Германы Парламентын бүлгийн дарга Д.Тэрбишдагва аа, Эрхэмсэг хатагтай ноёд оо, Монголын анд нөхөд, найз нар аа,

Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Германы Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулсан хүлээн авалтад хүрэлцэн ирсэн Та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлж тавтай морилохыг хүсье.

Монгол Улс 30 жилийн өмнө ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн тогтолцоонд шилжих замыг эргэлт буцалтгүй сонгосон тэр цагаас хойш хоёр орны харилцаа тасралтгүй хөгжсөөр байна. 1990 оноос эхлэн ХБНГУ ардчилсан улсууд дотроос харамгүй тусламж, дэмжлэг үзүүлж эхэлсэн анхны улсуудын нэг нь гэдгийг монголчууд ямагт санаж, хүндлэж байдаг. Энэхүү тусламж нь Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх, зах зээлийн тогтолцоонд шилжих хүнд хэцүү үеийг даван туулах, Монгол Улсыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр өнөөдөр ч оруулсаар байгаад бид гүнээ талархаж буйг энэ өдөр хэлмээр байна.

Технологын өлгий нутаг Германд суралцаж, ажиллаж амьдарч байсан, Монголын Ардчилсан Социалист Залуучуудын холбооны Мөнхчулуун (Самданнямын МӨНХЧУЛУУН) анд маань 2008 онд уугуул нутагтаа буцан Монголын нийгэм, улс төрийн ажилд идэвхтэй оролцож Германы Монголчуудын залуу үеийн манлайлал болж ирсэн бол өнөөдөр Улаанбаатар хотын даргаар НИХТ-өөс итгэл хүлээлгэн нэр дэвшээд буйд баяр хүргэхийн ялдамд

НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТОО

дэлхийн шилдэг, амьдрахад таатай хот Германы БЕРЛИН, ШТУТТГАРТ, Mюнхен хотууд шиг болгон хөгжүүлэх гэгээн үйл хэрэгт нь

Германы Монголчуудынхаа өмнөөс амжилт хүсье.

Гэр бүл, эх орондоо хайртай хүн бүрийн заавал мэдрэх ёстой мэдрэмж бол нэг “Хүний цаана” орших омогшил юм.

#Этик_продакшн -ны аз жаргал, баяр гуниг, инээдэм хослуулсан шинэ уран бүтээл  "Хүний цаана” УСК-г  2019 оны 1 дүгээр сарын 13 ны өдөр ХБНГУ-ын Берлин хотноо та бүхнээ толилуулах гэж байна.

Хаяг: Franz-Mehring-Platz 1, 10243 Berlin 

Neues Deutschland - Tagungszentrum 

13.01.2019 - 16:30

Билетийн үнэ 12 €  / Sonntag ist Kinotag

Эх орон, гэр бүл, үр хүүхдэдээ хайртай хүн бүрийн сэтгэлийн утсыг хөндөж чадсан “Хүний цаана” уран сайхны киноны дүрүүдэд А.Энхжин /МУСТА/, Г.Даваазул, С.Болормаа /МУСТА/, Г.Золбоот /МУСТА/, Л.Эрдэнэ-Очир /МУСТА/, Е.Даваасүрэн, Б.Пүрэвдорж, Д.Дэлгэрсайхан /МУСТА/ нар тоглосон бол тус киноны найруулагчаар Г.Даваазул, Продюсераар Б.Батжаргал нар хамтран ажилласан байна.

Trailer

https://www.facebook.com/eticproduction/videos/2041960779439212/

Хүний цаана” УСК 2018 оны 10 сарын 26-ны өдөр үзэгчдийн хүртээл болсон бөгөөд нээлтээ хийсэн даруйдаа Монгол түмний сэтгэлийн утсыг хөндөж чаджээ.

Эх орондоо хайртай хүн бүрийн сэтгэлийн гүнд орших тэр нэгээхэн омогшил Монгол орны гол ус, газар шороог эзлэн түрэмгийлж буй хятадуудаас эх орноо хайрлан харамлах, тэдэнтэй тэмцэлдэж буй эрэлхэг залуусын тэмцэл, аз жаргал, баяр гуниг, инээдэм зэрэг бүхий л төрлийг тус кино өгүүлэх болно.

ХБНГУ дахь  Монголчууд шинэ жилээ хамтдаа угтав. 

ХБНГУ-ын нийслэл Берлин хот болон Европ тивд ажиллаж амьдарч буй нийт Монголчууд, Монголчуудын анд нөхдийн дунд нэгдсэн "Шинэ жилийн Цоглог цэнгүүн 2018/2019" амжилттай өндөрлөлөө. Эргэн тойрон дур булаам гэрэл цацруулсан анд нөхөд, хайртай хүмүүс, ширээ бүрд баяр баясал, ирж буй оны тэмүүлэл хамтдаа 2019 оноо угтан баярласан өргөн олон зочид та бүхэндээ баярлалаа Монголчуудын эв нэгдэл, харилцаа холбоог сайжруулах энэхүү томоохон арга хэмжээг дэмжиж ажилласан ЭСЯ-ны хамт олон МИАТ ХК, АПУ ХК, Говь ХК болон бусад байгууллага, аж ахуйн нэгжүүд, хувь хүмүүстээ нийт Цог клубын гишүүдийн нэрийн өмнөөс талархалаа илэрхийлье.

Цомог 1/ 3 - Шинэ жилийн Цоглог цэнгүүн 2018/2019 119 Fotos

Цомог 2 / 3- Шинэ жилийн Цоглог цэнгүүн 2018/2019 - 180 Fotos

Цомог 3 / 3 - Цоглог шинэ жилийн цэнгүүн 2018/2019 189 Fotos

 

Зулзган гацуурын үнэртэй зөрж өнгөрөх хоёр оны заагаар

Цагийн зүү зүрхний хэмнэлээр цохилж, цасан будрах тэр л үед

Хайртай хүмүүс, хамт олонтойгоо оргилуун дарсаа тулган

Цаг хугацааны түүх хуучин оноо үдэж, шинэ оноо угтацгаав.

 

 

БЕРЛИН ХОТЫН СПОРТЫН “ЦОГ” КЛУБ

 

 

 

Шинэлэг бүхнээр дүүрэн баярын хөтөлбөр, Амьд хөгжмийн хамтлаг, дуучид, 

Гэр бүл, хамт олон, найз нөхөдтэйгээ дурсгалын зураг татуулах гоёмсог талбай

ИВЭЭН ТЭТГЭГЧ НАРЫН АЗЫН СУГАЛАА ТАНЫГ ХҮЛЭЭЖ БАЙНА. 

2019 онд болох Европийн аварга шалгаруулах УЛАМЖЛАЛТ СПОРТ тэмцээнүүддээ ажил амралтаа эртлэн зохицуулж өргөнөөр оролцохыг зохион байгуулах эрх хүлээн авсан Берлин Цог Монгол спорт клубын хамт олон спортын найз нөхөд та бүхэндээ уриалж байна.

Европын Холбооны улсуудад сурч, ажиллаж, амьдарч буй монголчуудын эв нэгдэл, нөхөрсөг зан чанарыг илтгэх, харилцаа холбоог сайжруулан бэхжүүлэх болон Хилийн чанадад Монгол орон, Монголчуудаа эерэгээр сурталчилах цоо шинэ хэлбэр төдийгүй, нийтийн биеийн тамир спортод залуу үеийг татан оролцуулах, спортоор дамжуулан ойртуулан нөхөрлүүлэх ЕВРОП ДАХЬ МОНГОЛЧУУДЫН УЛАМЖЛАЛТ СПОРТ ӨДӨРЛӨГҮҮДИЙН ТОВ гарсан болохыг спорт сонирхогч та бүхэндээ дуулгахад таатай байна.

Монгол Германы эдийн засгийн клубийн 5 жилийн ойн ажлуудын хүрээнд Эдийн засаг, худалдаа хамтын ажиллагааны өдөрлөг 2018 оны 11 сарын 26 нд ХБНГУ-ын нийслэл Берлин хотноо зохиогдох гэж байна.

Өдөрлөгөөр Европын зах зээлийн нөхцөл, онцлог, татвар, эрх зүйн орчин, боломж, бизнес эрхлэлтийг дэмжих бодлогуудын болон ХБНГУ-д дахь шинэ шинэлэг мэдээлэл, боломжууд, зах зээлийн чиг хандлага, өөрчлөлтүүдийн талаарх мэдээллийг та бүхэнд хүргэх юм.

Түүнчлэн Монголын аж ахуйн нэгжүүдийг ХБНГУ-ын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нартай холбож өгөх буюу ХБНГУ-ын аж ахуйн нэгжүүдэд Монголоос гадаад зах зээл дэх хамтын ажиллагааг эрэлхийлэгч компани аж ахуйн нэгжүүдэд танилцуулга сурталчилгааг хүргэх нь энэхүү өдөрлөгийн бас нэгэн зорилго байх болно. Мөн энэ хүрээнд Монголоос гадаад зах зээлд нийлүүлж буй бараа бүтээгдэхүүний хүрээ, шалгуур нөхцөлүүдийг хэлэлцэн, харилцлан туршлага солилцохоор төлөвлөж байна. Бидний урилгаар манай клубын хамтрагч, идэвхтэй хамтын ажиллагаа бүхий ХБНГУ-ын Эдийн засаг, жижиг дунд үйлдвэрлэгч нарын эвсэлийн холбооны төлөөлөл болон аж ахуйн нэгжүүд манай арга хэмжээнд оролцоно.