A A A

17-р жарны шар нохой жилийн сар шинийн босгон дээр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон Ц.Гэрлээд Соёлын элчийн гэрчилгээг гардуулав.  Ц.Гэрлээ нь “Mongolian Step” соёл урлагийн агентлагыг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад үүсгэн байгуулан ажиллаж байгаа бөгөөд энэхүү агентлаг нь монгол ардын уламжлалт соёл, урлагийг сурталчлах тэр дундаа ЮНЕСКО-д бүртгэгдсэн монголын соёлын биет бус өвийг Европын орнуудад сурталчлах, олон нийтэд таниулах чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг юм байна. Ц.Гэрлээ нь Монгол Улсын Соёлын элчээр ажиллах хугацаандаа Монгол, Германы соёлын харилцаа, иргэд хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монгол Улсыг идэвхтэй сурталчлан таниулах чиглэлээр ажиллах гэж буйг ГХЯ ны цахим хуудаснаа мэдээлжээ.

Шинээр Монгол Улсын Соёлын элчээр томилогдоод буй Ц.Гэрлээдаа Герман дахь Монголчуудынхаа өмнөөс баяр хүргээд ажлын өндөр амжилт хүсье.

2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Элчин сайд Д.Ганбат Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон Самдандамбын Бадамхоролд Соёлын элчийн гэрчилгээг гардуулав. Mонгол Улсын Соёлын элчийг Гадаад харилцааны сайдын тушаалаар томилж, гэрчилгээнд ГХ-ны сайд гарын үсэг зуран баталгаажуулдаг билээ. 

Уртын дуучин Самдандамбын Бадамхорол нь 1998 оноос “Туурайн Төвөргөөн” хөгжмийн их наадмын үүсгэн байгуулах зэрэг соёлын арга хэмжээг зохион байгуулж ирсэн туршлагатай нэгэн билээ. Тэрээр 2005 оноос ХБНГУ-ын Фрайбург хотод аж төрдөг ба тус хотод Монголын Соёлын төвийг хариуцан ажиллаж ирсэн юм.

Хөх толбо Европ-Монгол холбоо болон Польш улсад суугаа ЭСЯ-ны хамтарсан ахмадын сагсан бөмбөгийн уламжлалт тэмцээн 2017 оны 11-р сарын 18-19-нд Польш улсын Вроцлав хотын WKK спорт цогцолборт болно.

/WKK Wroclaw, ul.Czajcza19, 51-422 Wroclaw/

Европ дахь болон Монголын ахмад сагсан бөмбөгчдийг спортоор ойртон нөхөрлүүлэх, Монголын хөгжлийн бэрхшээлтэй, оюуны хомсдолтой хүүхдүүдэд хандив туслалцаа үзүүлэхэд зорилго бүхий уг тэмцээнийг "Хөх толбо" холбооноос уламжлал болгон Монгол, Европд зохион байгуулна.

Дэлгэрэнгүйг