Drucken

OPEN CALL FOR MONGOLIAN ARTISTS

НордАрт 2016 – ОЛОН УЛСЫН ДҮРСЛЭХ УРЛАГИЙН ҮЗЭСГЭЛЭНД МОНГОЛ УЛСЫГ ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОХ УРАН БҮТЭЭЛЧДИЙН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД  УРЬЖ БАЙНА.

Уран бүтээлчдийн өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа | 2016 оны 1-р сарын 15-ний өдөр (23:59 цаг)

ХБНГУ-ын Шлесвиг-Холштaйн мужийн Бюделсдорф хотноо  2015 оны 06 дугаар сарын 06-наас 10 дугаар сарын 04-ний хооронд зохион байгуулагдсан "НордАрт 2015–Олон Улсын Дүрслэх Урлагийн Үзэсгэлэн"-д Монгол Улс анх удаа БСШУ-ны Сайд Л.Гантөмөрийн ивээл дор “ОНЦЛОХ ОРОН”-оор амжилттай оролцсон бөгөөд “Модерн шилжилт–Шинэ дүр төрх” сэдэвт Монгол Улсын павильон нь Европын урлаг сонирхогч-үзэгчдийн анхаарлыг ихээр татсан төдийгүй монгол уран бүтээлчдийн 120 гаруй бүтээлүүд ба тэдгээрийн мэргэжлийн чадвар өндрөөр үнэлэгдсэнийг онцлох нь зүйтэй. Нээлтийн үйл ажиллагаанд нийт 33 уран бүтээлчдийг төлөөлж Төрийн соёрхолт, Ардын зураач Дo.Болд, Төрийн соёрхолт Л.Ганхуяг, Урлагийн гавьяат зүтгэлтэн Я.Оюунчимэг, С.Дагвадорж тэргүүтэй Монгол Улсын 20 гаруй уран бүтээлчид хүрэлцэн ирж оролцсон юм.

 

"НордАрт 2015–Олон Улсын Дүрслэх Урлагийн Үзэсгэлэн"–д 1000 гаруй уран бүтээл толилуулагдсан ба хүрэлцэн ирсэн 80’000 гаруй үзэгчид нь өөрт хамгийн их таалагдсан уран бүтээлийг ҮЗЭГЧДИЙН 3 ШАГНАЛ-д нэр дэвшүүлсэн билээ. Монгол Улсын уран бүтээлч, барималч А.Очирболд нь “Дэлхийд хүн жин нэмээгүй” 5 метр өндөр бүтээлээрээ амжилттай оролцож, үзэгчдийн 3-р байрын шагналыг хүртсэнээр НордАрт 2016-д оролцох урилгыг хүлээн авсан юм. Түүнчлэн 2015 оны 08 дугаар сарын 29-ны өдөр Берлин хотноо анх удаа Монголын Павильоны дагавар арга хэмжээ болох “Музейн урт шөнө” хөтөлбөрийн хүрээнд манай залуу үеийн шилдэг төлөөлөл Ц.Ган-Эрдэнийн бие даасан үзэсгэлэн ХБНГУ дахь Монгол Улсын Элчин Сайдын Яамны эдлэн газарт  500 орчим урлаг сонирхогч-зочдын хүрээнд зохион байгуулагдсан.

Күнствэрк  Карлсхютте |Kunstwerk Carlshütte| нь олон улсын “ACO“ групп, Бюделсдорф |Büdelsdorf| болон Рэндсбург |Rendsburg| хотын санаачилгаар байгуулагдсан cоёл урлагийг дэмжих ашгийн төлөө бус байгууллага бөгөөд энэхүү байгууллага нь ХБНГУ-ын Бюделсдорф хотноо 1999 оноос хойш жил бүр “NordArt – International Art Exhibition”-г зохион байгуулдаг уламжлалтай. “НордАрт” нь шүүгчдийн сонгон шалгаруулaлттaй, дүрслэх урлагийн бүх төрөл, хэв маягийг агуулcан бөгөөд Европ дахь орчин үеийн урлагийн томоохонд тооцогдох үзэсгэлэн юм. "НордАрт 2015–Олон Улсын Дүрслэх Урлагийн Үзэсгэлэн"–д 99 орны 3000 орчим уран бүтээлчид oролцох хүсэлт гаргаснаас нийт 50 орны 250 уран бүтээлчдийн бүтээлүүдийг 22’000 m2 үзэсгэлэнгийн талбай бүхий 80’000 m2 цэцэрлэгт хүрээлэнд толилуулcан байна.

Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд эхэлсэн энэхүү төслийн албан ёсны түнш, дэмжигчээр ХБНГУ дахь Монголын Элчин Сайдын Яам ба Берлин хотын „Arts & Media Project Management & Consulting“, соёл урлагийн удирдага зүйч, менежер О.Оюунтуяа, Ф.Элизабет, Б.Сүхзориг, соёл судлаач О.Зулцэцэг, куратор, урлагийн түүхч Ж.Бодьбаатар тэргүүтэй мэргэжлийн баг “НордАрт”-н гүйцэтгэх захирал, ерөнхий куратор Вольфганг Грамм, куратор Инга Ару нартай хамтран Монгол Улсын Павильоны нэгдсэн зохицуулалт, менежментийг хоёр дахь жилдээ үргэлжлүүлэн удирдан ажиллаж байна. “НордАрт 2016” үзэсгэлэнгийн Монгол Улсын Павильоны хамтын ажиллагааны албан түншүүд нь  Монгол Улсын ГХЯ-ны гадаад сурталчилгаа, мэдээллийн газар ба БСШУЯ болно.

Төслийн зорилго, ач холбогдол:

    

Уран бүтээлчийн сонгон шалгаруулалт:

 

Шалгарсан уран бүтээлчид 2015 оны 03 дугаар сарын 15-ныг хүртэл бүтээлээ туурвиж бэлэн болгох шаардлагатай ба бүтээлүүд нь 2016 оны 06 дугаар сарын 04–aac 10 дугаар сарын 09-ний хооронд ХБНГУ-ын Шлесвиг–Холштейн мужид зохион байгуулагдах “НордАрт 2016 - Oлон Улсын Дүрслэх Урлагийн Үзэсгэлэн”– гийн Монгол Улсын павильонд олон нийтэд толилуулах юм. Уран бүтээл бүтээж туурвих зардлаа уран бүтээлч өөрөө бүрэн хариуцна. Уран бүтээлчдийн бүтээлийг тээвэрлэх, үзэсгэлэн гаргах зардлыг зохион байгуулагч, түншүүд бүрэн хариуцна. 

Уран бүтээлчид оролцох болон нэвтрэхэд ямар ч хураамжгүй.

ХОЛБОО БАРИХ

МОНГОЛ УЛСЫН ПАВИЛЬОНЫ НЭГДСЭН ЗОХИЦУУЛАЛТ МЕНЕЖМЕНТИЙГ УДИРДАХ БАГ

ARTS & MEDIA PROJECT MANAGEMENT & CONSULTING

Wegener Str. 19 | 10713 Berlin | Germany                                                  

 

Утас:                    

+976 9822 2829 (Б.Сүхзориг) |  +49(0)30-29030211 |

Факс:  +49(0)30-29030212

И-мэйл:                

Diese E-Mail-Adresse ist vor Spambots geschützt! Zur Anzeige muss JavaScript eingeschaltet sein!www.nordart-mongolianart.de

Social Media -  Facebook: NordArt-MongolianArt | Twitter: NordArtMonArt