Mongolchuud Germand

Mongolchuud Germand - Informationsportal
A A A

Сайн байцгаана уу,

та бүхэнд шинэ оны мэнд дэвшүүлж, сайн сайхныг хүсэн мэндчилье.

Хумболдтийн Их сургууль дээр 1 сарын 13-ны, лхагва гаригийн 18 цагт, "Алтан өргөө" киног монгол хэл дээр, бидний хийсэн герман хэлний хадмал орчуулгатайгаар үзүүлэх гэж байна.

Энэ киног 1961 онд Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсын Babelsberg киноны үйлдвэр тэр үеийн Монголкино үлйдвэртэй хамтран бүтээсэн байна.

 

Энэхүү үлгэрийн кинонд монголын алдартай киноны жүжигчид Цагааны Цэгмид, Чимидийн Долгорсүрэн г.м. тоглосон.

"Алтан өргөө" кино "Монгол кино" төслийн хүрээнд HD-Formatаар Монгол Улсын UNIVISION компаниар сэргээн завсарлагдсан.

Бид энэхүү киног UNIVISION компанитай хамтран, Улсын Архивын Ерөнхий газрын зөвшөөрөлтэйгээр та бүхэнд үнэгүй үзүүлэх гэж байна, хүрэлцэн ирж үзнэ үү.

Киноны зар, герман хэл дээрх киноны товч агуулгыг хавсралтаас уншина уу.

Хүндэтгэсэн

Humboldt-Universität zu Berlin Institut für Asien- und Afrikawissenschaften

Zentralasien-Seminar / Mongolistik

Invalidenstraße 118, 10115 Berlin, 5.Etage, Raum 504

(Zugang auch über Schlegelstraße 26)

Tel.: (+49-30)2093-66061