Drucken

Германы München хот орчмын Монголчуудаа, Монголын найзуудаа - Австри улсад ажиллаж, амьдардаг залуу зохиолч, сэтгүүлч Todko Samson -ний “Тариа бүлээн байгаа дээр” нэртэй ном уран бүтээлийн номын өдөрлөгт урьж байна

Залуу зохиолч, сэтгүүлч, яруу найрагч Todko Samson нь тун удахгүй Германд буй болоод München хотын Монголчуудтайгаа уулзаж “Тариа бүлээн байгаа дээр” нэртэй ном уран бүтээлийн өдөрлөгөө хийх гэж байна. Энэхүү өдөрлөг нь Австри улсын бүх том хотуудад зохион байгуулагдаад энэ сараас эхлэн Европын холбооны бусад улсуудаар хийгдэж буй юм байна.

Эх орон, ээж аав, нутаг ус, ах дүү, найз нөхөд, үр хүүхдээсээ хол буй таны зүрх сэтгэлд инээд, аз жаргал, баяр гунигтай мартагдашгүй сайхан өдөр байх болно. 

 

Өдөрлөг бүхий л насныханд нээлттэй бөгөөд үнэ төлбөргүй.  Гэр бүл найз нөхдөө дагуулаад өнөр олноороо ирээрэй.  Цагтаа ирсэн эхний хүмүүст гарын бэлэгтэй. 

Өдөрлөгийн мэдээлэл танилцуулга:

Эрхэм таныг 2017 оны 09 сарын 10-ны ням гарагт 11:00 цаг дор тус өдөрлөгт хүрэлцэн ирэхийг хүндэтгэн урьж байна. 

Өдөрлөг үнэ төлбөргүй. 

Хаяг: Selbsthilfezentrum München Westendstr. 68 80339 München Ubahn: Schwanthalerhöhe

Эхлэх цаг 11.10 (үйл ажиллагаа яг цагтаа эхэлнэ!)

Утас: 0176 22721861

Баярлалаа.